МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН

YЙЛ АЖИЛЛАГААНЫ ХЄТЄЛБЄР

 

Улсын Их Хурлын ээлжит гурав дахь удаагийн сонгуулийн vр дvнд шинээр байгуулагдсан Монгол Улсын Засгийн газар нь 2000 оны Улсын Их Хурлын сонгуульд оролцсон МАХН-ын мєрийн хєтєлбєрт vндэслэн ирэх дєрвєн жилд хийж гvйцэтгэх vйл ажиллагааны хєтєлбєрєє тодорхойлж байна.

Засгийн газрын vйл ажиллагааны хєтєлбєрийн vндсэн зорилт нь:

-эдийн засгийн шинэчлэлийг vргэлжлvvлэн гvнзгийрvvлж, єндєр єсєлтийг хангах;

-экспортын баримжаатай эдийн засгийн бодлого явуулж, тогтвортой єндєр єсєлтийг хангах ;

-боловсрол, соёлыг дээдлэн хєгжлийн гол тулгуур - хvнээ хєгжvvлэх;

-нийгмийн баялаг, орлогын хуваарилалтыг боловсронгуй болгон нийгмийн хамгааллын оновчтой тогтолцоог бvрдvvлэх замаар амьдралын тvвшинг дээшлvvлэх;

-бvсчилсэн хєгжлийн vзэл баримтлалыг батлуулан хэрэгжvvлж, хот, хєдєєгийн хєгжлийн ялгаа, амьдралын тvвшний зєрvvг багасгах;

-эдийн засаг, нийгмийг хєгжvvлэх тєрийн бодлогыг Монгол орныхоо євєрмєц онцлогт тохируулан боловсруулж vр дvнтэй хэрэгжvvлэх, єндєр чадавхитай, хариуцлагатай сайн засаглал тогтооход оршино.

 

Нэг .НИЙГМИЙН БОДЛОГО

Нийгмийн салбарт баримтлах vндсэн зорилт нь хvний хєгжлийг хангах орчинг бvрдvvлэх, иргэдийн амьдралын тvвшинг дээшлvvлэх, нийгмийн vйлчилгээг хvртээмжтэй болгох, ажилгvйдэл, ядуурлыг бууруулахад чиглэгдэнэ.

1.Хvн амын боловсролын хэрэгцээг жигд хангах орчин бvрдvvлж бvх нийтээр суурь боловсрол эзэмших, мэргэжлийн боловсон хvчин бэлтгэх тогтолцоог хувь хvний сонирхол, нийгмийн хэрэгцээ, зах зээлийн эрэлтэд нийцvvлэн хєгжvvлж, орчин vеийн мэдлэг олгох тогтолцоог бvрдvvлэх зорилтыг хэрэгжvvлнэ. Энэ зорилтын хvрээнд:

-Боловсролын салбарт хийгдэх хєрєнгє оруулалт, их засварын хєрєнгийн эх vvсвэрийг нэмэгдvvлнэ.

-Ачаалал ихтэй сургуулийн барилгыг єргєтгєх, шинээр барихын зэрэгцээ хєдєєгийн сургуулиудын барилгыг засварлаж, сургалт, хvмvvжлийн vйл ажиллагааны хэвийн нєхцєлийг хангана.

-Боловсролын салбарт хувийн хэвшлээс хийх хєрєнгє оруулалтыг дэмжин урамшуулна.

-Ерєнхий боловсролын сургуулиудыг компьютержvvлж, интернетийн сvлжээнд холбож эхэлнэ.

-Боловсролын агуулгыг хvvхэд, залуучуудыг ажилд сургах, амьдралд бэлтгэх, єєрийн орны уламжлалт болон орчин vеийн vйлдвэрлэлийн vндэс суурийг эзэмшvvлэх чиглэлээр шинэчилж, орчны стандартыг батлан мєрдvvлж, чанарын vнэлгээний тогтолцоог тєлєвшvvлнэ.

-Єєрийн орны болон гадаад орнуудын боловсролын баримт бичгийг харилцан зєвшєєрєх боломжийг идэвхтэй эрэлхийлнэ.

-Мэргэжлийн боловсролын байгууллагын магадлан итгэмжлэлийн журмыг шинэчлэн сургалтын чанарыг сайжруулах арга хэмжээ авна.

-Сурах бичгийг шинээр зохиох, хэвлvvлэх, тvгээх арга механизмыг боловсронгуй болгоно.

-Дунд сургуульд хамрагдах хvрээг нэмэгдvvлж, ерєнхий боловсролын сургуулийн дотуур байрны зардлыг тєр хариуцдаг болно.

-Эмзэг бvлгийн болон олон хvvхэд нь зэрэг суралцдаг єрхийн 3-аас дээшхи хvvхдэд 2000-2001 оны хичээлийн жилээс эхлэн хичээлийн хэрэгслийг vнэ тєлбєргvй олгоно.

-Сургуулийн ємнєх боловсролын байгууллагын vйл ажиллагааны хvрээг єргєтгєж, хvvхдийг цэцэрлэгт єргєнєєр хамруулахын зэрэгцээ гэрийн нєхцєлд хvvхдийг сургуульд бэлтгэх шинэ арга хэлбэрийг нэвтрvvлнэ.

-Єндєр хєгжилтэй орнуудын их, дээд сургуулийн салбарыг Монгол Улсад байгуулж, тогтвортой ажиллах нєхцєлийг бvрдvvлнэ. Эдгээр сургуульд суралцагсдад сургалтын тєлбєрєє тєлєхєд нь дэмжлэг vзvvлнэ.

-Дотоодын их сургууль, коллежид суралцдаг онц сурлагатай болон гоц авъяастай оюутнуудад урамшуулал, тэтгэлэг олгох асуудлыг шийдвэрлэнэ.

-Дотоодын их сургууль, коллежид суралцаж байгаа ядуу єрхийн болон малчин єрх, хоёроос дээш хvvхэд нь зэрэг суралцаж байгаа айлын нэг хvvхдийн сургалтын тєлбєрийг тєр хариуцдаг болно.

-Дотоодын их сургууль, коллежид суралцагсдад vзvvлэх хєнгєлєлтийг олон улсын нийтлэг жишгийн дагуу бvрэн эдлvvлэх арга хэмжээ авч оюутнуудыг чєлєєт цагаараа хєдєлмєр эрхэлж амьдрал, ахуйгаа дээшлvvлэхэд нь бvх талын дэмжлэг vзvvлнэ.

-Албан бус боловсрол, алсын зайны сургалт, тvр хугацааны тєрєлжсєн сургалтын хэлбэрийг оновчтой зохион байгуулж, сургууль завсардсан хvvхэд, залуучуудад боловсрол эзэмшvvлж, бичиг vсэг vл мэдэх явдлыг эрс бууруулна.

-Тєрийн болон тєсєвт байгууллагуудыг мэдлэг чадвар єндєртэй боловсон хvчнээр хангах нэгдсэн бодлого, хэрэгцээг тодорхойлж улсын захиалга єгч байх, захиалгын дагуу бэлтгэгдсэн гэрээт боловсон хvчнийг ажлын байраар хангах vvргийг тєр хариуцна.

-Єндєр хєгжилтэй орнуудад сургах оюутан, магистрант, докторантын тоог нэмэгдvvлнэ. Орчин vеийн мэдээлэл, шинэ техник, технологитой танилцах гол хєшvvрэг болсон олон улсын тvгээмэл гадаад хэл сурах, ашиглах єндєр шаардлага тавина.

-Багш, боловсролын удирдах ажилтан бэлтгэх, мэргэжил дээшлvvлэх тогтолцоог шинэчлэнэ.

-Тусгай мэргэжлийн боловсон хvчин бэлтгэх ажлыг эрчимжvvлнэ.

2.Эрvvл мэндийн vйлчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын чанарыг олон улсын стандартын тvвшинд хvргэж, хvн амыг эрvvлжvvлэх, дундаж наслалтыг уртасгах зорилтыг хэрэгжvvлнэ.Энэ зорилтын хvрээнд:

-Тєсвєєс эрvvл мэндийн суурь тусламж, vйлчилгээнд зарцуулах хєрєнгийг жил бvр нэмэгдvvлнэ.

-Эрvvл мэндийн даатгалд хамрагдах эмчилгээ, vйлчилгээний нэр тєрлийг шинэчлэн тогтоох замаар тєрийн ємчийн эмнэлгvvдэд урьдчилан сэргийлэх vзлэг, оношлогоо, шинжилгээг vнэ тєлбєргvй болгож, эрvvл мэндийн даатгалыг бие даалган хєгжvvлнэ.

-Эрvvл мэндийн суурь тусламжийг єрхийн эмнэлгээр vзvvлэх тогтолцоонд шилжvvлнэ.

-Дархлаажуулалтын сан байгуулж, тарилгаар урьдчилан сэргийлэгдэх халдварт євчний тархалтыг шат дараалан бууруулах, улмаар устгах арга хэмжээг хэрэгжvvлнэ.

-Нийгмийн эмзэг бvлэгт хамрагдах єндєр настан, олон хvvхэдтэй єрх толгойлсон эх, насанд хvрээгvй хvvхдvvд, тахир дутуу иргэдэд эмнэлгийн тусламжийг vнэ тєлбєргvй vзvvлнэ.

-Эх нялхсын эрvvл мэндийг хамгаалах, эндэгдлийг багасгах хєтєлбєрийг хэрэгжvvлж, тєрєєс зардлыг нь санхvvжvvлнэ.

-Эмийн нэгдсэн бодлогын хvрээнд эм тарилгын хангамжийг сайжруулж, чанарын хяналтыг хvчтэй болгоно. Хэвтэн эмчлvvлэгсдийн эм тариа болон тvргэн тусламжийн автомашины шатахууныг иргэдээс гаргуулдаг гажуудлыг арилгана.

-“Эрvvл мэндийн технологи” vндэсний хєтєлбєр боловсруулан хэрэгжvvлнэ.

-Оношлогоо, эмчилгээний тєвvvдийг эдийн засгийн бvсvvдэд байгуулж, орчин vеийн тоног тєхєєрємж, нарийн мэргэшлийн эмч мэргэжилтнээр хангана.

-Эмнэлгийн тvргэн тусламжийн автомашины парк шинэчлэлтийг сумдад 40-єєс доошгvй хувьд, аймаг, нийслэлд 60 хувьд хvргэнэ.

-Сумын эмнэлгийн хєгжлийн хєтєлбєр боловсруулж, тэдгээрийг эмнэлгийн зориулалтын байр, тоног тєхєєрємжєєр хангах, эмч, эмнэлгийн ажилтны мэдлэг, мэргэжлээ дээшлvvлэх, тогтвор суурьшилтай ажиллах нєхцєл, хєшvvргийг бий болгох замаар хєдєєгийн хvн амд vзvvлэх эрvvл мэндийн тусламжийн хvртээмж, чанарыг сайжруулна.

-Хvн амын эрvvл мэндийг хамгаалах, ялангуяа нєхєн сэргээх эмчилгээнд рашаан сувиллын vйлчилгээг єргєнєєр ашиглах зорилтыг хэрэгжvvлнэ.

-Хувийн хэвшлийн эрvvл мэндийн байгууллагын vйлчилгээг дэмжиж, тэдгээрийг эрvvл мэндийн даатгалын сангаас санхvvжvvлэх хvрээг єргєтгєнє.

-Эрvvл мэндийн байгууллага, эмч нарын магадлан итгэмжлэлийг чанаржуулан хvн амд vзvvлэх эрvvл мэндийн тусламжийн чанарын баталгааг сайжруулна.

-Их спортыг тєрийн ивээлд байлгана. Нийтийн биеийн тамир, спортыг хvн амын эрvvл мэндийг хамгаалах, залуу vеийн бие бялдрыг хєгжvvлэх зорилгоор єргєн хєгжvvлнэ.

3.Монгол Улсын vндэсний соёл, урлагийг дэлхийн соёлын нийтлэг ололт, vнэт зvйлс, дорнын соёлын євєрмєц єнгє аястай уялдуулан эрчимтэй хєгжvvлэх зорилтыг хэрэгжvvлнэ. Энэ зорилтын хvрээнд:

-Соёл урлагийн байгууллагын бvтэц, зохион байгуулалтыг тєгєлдєржvvлж, удирдлагыг сайжруулна.

-Yндэсний уламжлалт соёл, урлагийг сонгодог болон орчин vеийн урлагтай хослуулан хєгжvvлнэ. Эх хэл, бичиг, соёлоо судлах, сурталчлах, эрхэмлэн дээдлэх, хvмvvсийн соёлтой харилцааны нийтлэг хэм хэмжээг тєлєвшvvлнэ.

-Хархорум болон Монгол дахь Тvрэгийн vеийн зэрэг зарим хєшєє дурсгалыг хадгалж хамгаалах, сэргээн засварлах тєслийг хэрэгжvvлнэ.

-Сонгодог болон хvvхдэд зориулсан урлаг, ном хэвлэлийг тєрийн ивээлд авч, тэдгээрийн уран бvтээлчдийг олон улсын уралдаан, тэмцээнд оролцуулах, мэргэжил дээшлvvлэхэд тєрєєс vзvvлэх санхvvгийн тусламжийг нэмэгдvvлнэ.

-Сумдын соёлын тєвvvд, номын сангийн vйл ажиллагааг сэргээж, хєдєєгийн хvн амын соёл, урлаг, мэдээллийн vйлчилгээний хvрээ, хvртээмжийг єргєтгєнє.

-Хvvхдийн номын ордон байгуулна.

-Урлаг, спортын гоц авъяастныг тєрєєс хєхvvлэн дэмжинэ.

-Иргэдийн шvтлэг бишрэлийн чєлєєт байдлыг хангахын зэрэгцээ Монголын ард тvмний соёл, мэдлэг, зан суртахууны єв болсон уламжлалт шашныг судлах, шашны урлагийг сэргээх, євлєх, хєгжvvлэхэд тєрєєс дэмжлэг vзvvлнэ.

-Монголчуудын оюун санааны амьдралд vндэсний эрхэм уламжлалыг дээдлэх, ахмад vеэ хvндлэх, євєг дээдсийнхээ хvнлэг зан суртахууныг даган баримтлах vзэл сэтгэлгээ тєлєвшvvлэхэд бvх шатны сургууль, соёл, шинжлэх ухааны байгууллагын vйл ажиллагааг чиглvvлнэ

4. Шинжлэх ухаан, технологийн vндэсний чадамжийг дээшлvvлэн хєгжлийн харьцангуй шинэ давуу тал олж авах vндэсний хєтєлбєрийг хэрэгжvvлэх, эрдэмтэд, судлаачдын бvтээлийн vнэлэмжийг єсгєх зорилтыг хэрэгжvvлнэ. Энэ зорилтын хvрээнд:

-Монгол Улсын шинжлэх ухаан, технологийг 2010 он хvртэл хєгжvvлэх урт хугацааны vндэсний хєтєлбєр боловсруулан хэрэгжvvлж эхэлнэ.

-Хєгжлийн урт хугацааны хєтєлбєрийн тэргvvлэх чиглэлтэй уялдуулан єєрийгєє санхvvжvvлдэг шинжлэх ухаан-боловсрол-vйлдвэрлэлийн бие даасан цогцолборыг байгуулан ажиллуулна.

-Уламжлалт технологи, биотехнологи, шинэ материал, мэдээллийн технологи, эрчим хvчний шинэ эх vvсвэр зэрэг судалгааны ажлын тэргvvлэх чиглэлээр єгєх улсын захиалгыг нэмэгдvvлж, vйлдвэрлэлд нэвтрvvлэх ажлыг дэмжин урамшуулна.

-Шинжлэх ухаан, технологийн тэргvvлэх чиглэлээр гадаад, дотоодод судлаач, эрдэмтэд бэлтгэх хэмжээг нэмэгдvvлнэ.

-Шинжлэх ухаан, технологийн мэдээллийн нэгдсэн сvлжээ, сан бий болгож, эрдэм шинжилгээний номын сангуудын сан хємрєгийг баяжуулан ашиглалтыг сайжруулна.

-Эрдэм шинжилгээний байгууллагуудад шаардлагатай тоног тєхєєрємж, урвалж, материалын хангамжийг нэмэгдvvлнэ.

-Шинжлэх ухаан, боловсрол, vйлдвэрлэлийн байгууллагуудын vйл ажиллагааг уялдуулан зохистой хослолыг бий болгон оюуны бvтээлийн vнэлэмжийг дээшлvvлэн, эрх зvйн зохицуулалтыг боловсронгуй болгоно.

-Олон улсын байгууллага, гадаад орнуудтай шинжлэх ухаан, технологийн салбарт идэвхтэй хамтран ажиллаж, хамтарсан лаборатори, тєвvvдийг байгуулахад дэмжлэг vзvvлнэ.

5.Нийгмийн баялаг, орлогын хуваарилалтыг оновчтой болгож, ард иргэдийн амьжиргааны тvвшингийн уналтыг зогсоон, нийгмийн доторхи орлогын ялгааг багасгаж, туйлын ядуурлыг арилгах зорилтыг хэрэгжvvлнэ. Энэ зорилтын хvрээнд:

-Єрхийн амьжиргаа доройтохоос урьдчилан сэргийлэх нийгэм, эдийн засгийн цогцолбор арга хэмжээ авч хэрэгжvvлэх, хєдєлмєрийн насны хєдєлмєрийн чадвартай ядуу иргэдийг хєдєлмєр эрхлvvлэх vндсэн дээр амьжиргааны доод тvвшингээс бага орлоготой єрхийн тоог 1999 оныхоос 2 дахин бууруулна.

-Хєдєлмєрийн хєлсний доод хэмжээг энэ оноос эхлэн ээлж дараатай нэмэгдvvлэн 2000 оны эхэн vеийнхээс З дахин єндєр тvвшинд хvргэнэ.

-Тєсвийн байгууллагын ажилтны цалинг 2001 оноос эхлэн жил бvр нэмэгдvvлж, одоогийнхоос 2 дахин єсгєнє.

-Тєрийн ажилтны ажиллах, амьдрах нєхцєл, хангамжийг сайжруулж, хувьдаа орон сууц барихад нь туслах зорилгоор хєнгєлєлттэй зээлийн сан байгуулна.

-Алслагдсан болон говь нутагт ажиллаж байгаа тєрийн албан хаагчид, багш, эмч нарт тусгай нэмэгдэл олгодог болно.

-Нийгмийн хамгааллын vндэсний тогтолцоог боловсронгуй болгож, чадавхийг нь дээшлvvлнэ.

-Нийгмийн даатгалын харилцааг боловсронгуй болгож, vр хvvхэд, гэр бvл, тєрєл саднаа даатгалд хамруулах замаар эрсдэлээс хамгаалах бололцоог бий болгоход чиглэсэн арга хэмжээг хэрэгжvvлнэ.

-Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг ирэх жилээс эхлэн нэмэгдvvлж 2 дахин єсгєнє.

-Тэтгэврийн насанд хvрээгvй тэтгэвэр авагч иргэдийн нєхєн олговрыг тэтгэврийн доод хэмжээнд хvргэж нэмэгдvvлнэ.

-Тэтгэврийн даатгалын нэрийн дансыг бvрэн нэвтрvvлнэ.

-Нийгмийн даатгалын хамрах хvрээг єргєжvvлэх, шимтгэл, хураамжийг хугацаанд нь бvрэн тєлєх хариуцлагыг дээшлvvлж, нийгмийн даатгалын сангуудын єєрийгєє санхvvжvvлэх чадварыг дээшлvvлнэ.

-Хєдєлмєрийн тухай хуультай уялдуулан хєдєлмєрийн аюулгvй ажиллагаа, эрvvл ахуйн стандартуудыг шинэчлэн мєрдvvлнэ.

-Yйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан євчин, хурц хордлогын улмаас тахир дутуу болсон иргэдийн тахир дутуугийн тэтгэвэр авч байх хугацааны тэтгэврийн даатгалын шимтгэл болон тэднийг асрах, сувилах, эмчлэх зардлыг vйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан євчний даатгалын сангаас тєлєх журамд шилжинэ.

-Малчид, хувиараа хєдєлмєр эрхлэгчдийг нийгмийн даатгалд хамруулж, тэдний нийгмийн хамгааллыг сайжруулна.

-Залуу гэр бvлийг сууцтай болоход нь зориулан урт хугацааны хєнгєлєлттэй зээл олгох журам тогтоож, хэрэгжvvлнэ. Байгууллагын мэдлийн орон сууцыг хувьчлах асуудлыг шийдвэрлvvлнэ.

-Ахмад дайчдад vзvvлэх хєнгєлєлт, vйлчилгээний нэр тєрлийг нэмэгдvvлнэ.

-Ядуу болон тахир дутуу иргэд, олон хvvхэдтэй эхчvvдэд vзvvлэх нийгмийн халамжийг нэмэгдvvлнэ.

-Иргэдийг ажил эрхлэх бололцоогоор хангах цогцолбор арга хэмжээ авах замаар шинээр ажлын байр бий болгох санаачлагыг дэмжин урамшуулна. Жижиг зээлийн санхvvжилтийн аргыг єргєн нэвтрvvлнэ.

-Ажилгvйдлийн даатгалд хамрагдаагvй, удаан хугацаагаар ажилгvй байгаа нийгмийн эмзэг бvлгийн иргэдийг мэргэжлийн сургалтад хамруулах, хєдєлмєрийн зах зээлийн идэвхтэй арга хэмжээнд оролцох боломжийг бvрдvvлнэ.

-Хараа хяналтгvй хvvхдvvдэд vзvvлэх тусламж, vйлчилгээг аль болох гэр бvлд нь тєвлєрvvлж, тэдний орон гэртээ хvмvvжих нєхцєлийг нь бvрдvvлэхэд анхаарна.

-Мэргэжлийн сургалт-vйлдвэрлэлийн тєвvvдийн сургалтын чиглэл, vйл ажиллагааг боловсронгуй болгоно.

-Орон нутагт жижиг, дунд vйлдвэр хєгжvvлэх, тариалан, тємс, хvнсний ногоо, жимс жимсгэнэ, тахиа шувуу, зєгий зэрэг аж ахуй эрхлэхийг дэмжих зээлийн сан байгуулна.

-Гадаадад ажиллаж байгаа иргэдийн эрхийг хамгаалах, гадаадад ажиллах хvч гаргах, гадаадаас ажиллах хvч авах эрх зvйн орчинг бvрдvvлнэ.

-Хvн амын шилжих хєдєлгєєний талаар тєрєєс баримтлах бодлогыг бvс нутгийн хєгжилтэй уялдуулан боловсруулж хэрэгжvvлнэ.

 

Хоёр. ЭДИЙН ЗАСГИЙН БОДЛОГО

Макро эдийн засгийн тогтворжилтыг бататган экспортын баримжаатай, хувийн хэвшилд тулгуурласан бvтцийн єєрчлєлтийг эрчимжvvлэх vндсэн дээр эдийн засгийн тогтвортой, єндєр єсєлтийг хангана. Уул уурхай, мал аж ахуйн гаралтай тvvхий эдийг боловсруулах тvвшинг ахиулах, экспортын vйлдвэрлэл, аялал жуулчлалыг хєгжvvлэхэд тэргvvлэх ач холбогдол єгнє.

Эдийн засгийн єсєлтийн хурдацыг нэмэгдvvлж 2004 он гэхэд жилийн 6 хувьд хvргэнэ. Энэ зорилгоор дараахь бодлогыг хэрэгжvvлнэ:

-макро эдийн засгийн тогтворжилтыг хангана;

-банк, санхvvгийн салбарыг эрvvлжvvлнэ;

-ємч хувьчлалыг vргэлжлvvлж, vр ашгийг нь дээшлvvлнэ;

-vндэсний vйлдвэрлэлийг сэргээж, экспортыг дэмжинэ;

-дэд бvтцийг эрчимтэй хєгжvvлнэ.

1.Макро эдийн засгийн тогтворжилтыг хангах хvрээнд:

-Тєгрєгийн бодит ханшийг тогтворжуулж, инфляцийг эдийн засаг, vйлдвэрлэл, хєрєнгє оруулалтыг урамшуулах оновчтой тvвшинд байлгана.

-Тєсвийн алдагдлыг бууруулна.

-Ажилгvйдлийг 50-иас доошгvй хувиар бууруулна.

-Гадаад худалдааг алдагдалгvй болгох зорилтыг хэрэгжvvлнэ.

-Далд эдийн засгийг арилгах эрх зvй, эдийн засгийн цогц арга хэмжээг шат дараалан авч хэрэгжvvлнэ.

-Статистикийн vйл ажиллагааны хараат бус, бие даасан байдлыг бэхжvvлэж, албан ёсны статистикийн мэдээллийн тогтолцоог боловсронгуй болгон мэдээллийн ил тод байдлыг хангана.

Татварын талаар:

-Татварын баазыг єргєтгєн vйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр боловсронгуй болгож, татвар цуглуулах vйл ажиллагааг эрс сайжруулна. Татварын албыг бэхжvvлэх цогцолбор арга хэмжээ авна.

-Татвар ногдуулалт, тєлєлтєд тавих хяналтыг сайжруулж, татварын єр барагдуулах удирдлагыг боловсронгуй болгож, эрх зvйн зохицуулалтыг чангатгана.

-Татвар, хураамжийн давхардлыг цэгцлэн нэг мєр болгож нийтэд ил тод мэдээлнэ. Татварын хєнгєлєлт, чєлєєлєлтийг багасгана.

-Бvс нутгуудад хєрєнгє оруулалт, vйлдвэрлэлийн єсєлтийг урамшуулах гааль, татварын ялгавартай уян хатан бодлого хэрэгжvvлнэ. Аж ахуйн нэгжийн татварын ачааллыг 30 хvртэл хувиар бууруулна.

-Хєдєє орон нутагт согтууруулах ундаа vйлдвэрлэх, худалдан борлуулахаас бусад чиглэлээр ажлын байр бий болгосон хєрєнгє оруулагчдыг тодорхой хугацаагаар орлогын албан татвараас хєнгєлнє.

-Бага орлоготой иргэдээс авах орлогын албан татварыг бууруулах дэс дараатай арга хэмжээ авна.

-Импортын барааны гаалийн татварыг дунджаар 10 хувиар тогтооно.

-Экспортод бvтээгдэхvvнээ гаргадаг vйлдвэрvvдэд тоног тєхєєрємж, тvvхий эд, материал импортлоход нь татварын хєнгєлєлт vзvvлнэ.

-Гаалийн татвар ногдуулалт, хєнгєлєлт, чєлєєлєлтийн бvртгэл, татвар тєлєлтийн талаархи мэдээллийг нийтэд ил тод болгоно.

Тєсвийн талаар:

-Тєсвийн орлогын эх vvсвэрийг тогтвортой нэмэгдvvлэхэд чиглэсэн бодлого боловсруулж хэрэгжvvлнэ.

-Тєсвийг дунд болон урт хугацааны макро эдийн засгийн бодлоготой уялдуулан тєлєвлєж, тєсвийн санхvvжилтийг боловсронгуй болгож, vр дvнгээр нь санхvvжvvлэх тогтолцоонд vе шаттайгаар шилжинэ.

-Тєсвийн зарлага санхvvжилтийн норм, нормативын vндэслэлийг сайжруулна.

-Тєрийн сангийн бэлэн мєнгєний удирдлагын тогтолцоог тєгєлдєржvvлнэ.

-Алт, зэс, ноолуур, нефть зэрэг стратегийн гол бvтээгдэхvvнийг vнийн эрсдлээс хамгаалах механизмыг бий болгоно.

-Тусгай зориулалтын сангуудын эх vvсвэр, зарцуулалтыг тодорхой болгож, тэдгээрийн удирдлага зохион байгуулалтыг боловсронгуй болгож, ил тод байдлыг хангана.

-Орон нутаг тєсвєє бие даан бvрдvvлэх боломжийг нэмэгдvvлж, орон нутгийн єєрєє удирдах байгууллагын vvрэг, хариуцлагыг єндєржvvлэх арга хэмжээ авна.

 

2.Банк, санхvvгийн салбарыг эрvvлжvvлэх хvрээнд:

-Банкны салбарын бvтцийн єєрчлєлтийг эрчимжvvлж, арилжааны банкуудыг хувьчлах, удирдлагыг сайжруулах, гадаадын хєрєнгє оруулалтыг татах замаар банкны эрvvл тогтолцоог бvрдvvлнэ.

-Арилжааны банкуудын олгосон зээлийг эргэж тєлvvлэхэд зээлдэгч, зээл олгогчдын хариуцлагыг єндєржvvлэх эрх зvйн зохицуулалтыг чангатгана.

-Хєдєє аж ахуйн банкийг Хєгжлийн банк болгон бэхжvvлж, єрсєлдєх чадварыг нь дээшлvvлнэ.

-Банкны бус санхvvгийн байгууллагын vйл ажиллагааг дэмжих, даатгалын компаниудын хєрєнгийн чєлєєт vлдэгдлийг ашиглах боловсронгуй механизмыг бий болгохтой холбогдсон хууль эрх зvйн орчин бvрдvvлнэ.

-Yйлдвэрлэл, vйлчилгээг єргєжvvлэх, дотоодын vйлдвэрлэл, хєрєнгє оруулалтыг дэмжих мєнгє, зээлийн уян хатан бодлого явуулна.

-Yнэт цаасны зах зээлийг хєгжvvлэх таатай орчин бvрдvvлж, хvрээг нь нэмэгдvvлэн, мэдээлэл, сурталчилгааг єргєжvvлнэ.

-Yнэт цаасны зах зээлийн харилцаанд оролцогчдын vйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах, хувь нийлvvлэгчид ногдол ашиг хуваарилах, олгох механизмыг боловсронгуй болгож, тэдний эрх ашгийг хамгаална.

-Даатгалын vйлчилгээний хамрах хvрээг єргєтгєж, нэр тєрлийг нь олшруулна. Даатгалын хариуцлагыг дээшлvvлэх арга хэмжээ авч, нийтэд ил тод мэдээлнэ.

 

3.Хувьчлалыг vргэлжлvvлж, vр ашгийг нь дээшлvvлэх хvрээнд:

-Хувьчлалын гажуудлыг арилгаж, хуулийг чанд сахин хэрэгжvvлэх хариуцлагыг єндєржvvлнэ.

-Хувьчлагдсан аж ахуйн нэгжийн удирдлагыг сайжруулах, эцсийн vр дvн, vр ашгийг дээшлvvлэхэд анхаарна.

-Аж ахуйн нэгжийг хувьчлахдаа хуулиар зєвшєєрєгдсєн олон аргуудаас оновчтойг нь сонгон ашиглаж, хувьчлалыг эрчимжvvлнэ.

-Эдийн засгийн vр ашиг, vндэсний аюулгvй байдлыг хангах шаардлагад нийцvvлэн vнэ цэнэ бvхий томоохон аж ахуйн нэгжvvдийг хувьчилна.

-Эрчим хvчний салбарт бvтцийн єєрчлєлт хийж, тєрийн болон тєрийн ємчийн оролцоотой тvлш, эрчим хvч, уул уурхайн салбарын аж ахуйн нэгжvvдийн тєрийн ємчид ногдох хэсгийг vе шаттайгаар хувьчилна.

-Нийгмийн салбарын хувьчлалын эрх зvйн vндсийг бvрдvvлж, хувьчилна.

-Ємч хувьчлалаас орох орлогыг хєрєнгє оруулалтад зарцуулах зарчим баримтална.

 

4.Yндэсний vйлдвэрлэлийг сэргээн хєгжvvлж, экспортыг дэмжих бодлогын хvрээнд:

Yндэсний vйлдвэрлэлийг дэмжих талаар:

-”Ноолуур” хєтєлбєрийг хэрэгжvvлж, Монгол Улсын ноолууран бvтээгдэхvvний экспортыг єсгєж, дэлхийн зах зээлд єрсєлдєх чадварыг дээшлvvлнэ.

-Ноолуур, улаан буудай зэрэг стратегийн чухал тvvхий эдийн нєєц бvрдvvлж, дотоодын vйлдвэрлэгчдийг дэмжиж тvvхий эдээ бэлтгэх, эргэлтийн хєрєнгє бvрдvvлэхэд нь зээл олгох зэргээр туслалцаа vзvvлнэ.

-Мал аж ахуйн гаралтай тvvхий эд, ялангуяа мах, ноолуур болон хонь, тэмээний ноос, арьс, ширний боловсруулалтын тvвшинг ахиулна.

-”Ноос”, “Арьс шир” дэд хєтєлбєрийг хэрэгжvvлж, угаасан ноос, боловсруулсан арьсны экспортыг нэмэгдvvлнэ. Хонь, тэмээний ноос, сарлагийн хєєвєр, адууны дэл, сvvл, арьс, ширний бэлтгэлийн стандартыг шинэчилж, тvvхий эд, бvтээгдэхvvний чанарыг сайжруулах замаар экспортыг нэмэгдvvлэхэд дэмжлэг vзvvлнэ.

-“Мах” хєтєлбєрийг баталж, мах, махан бvтээгдэхvvний экспортыг нэмэгдvvлнэ.

-Мал эмнэлэг, эрvvл ахуй, хорио цээрийн нєхцєлийн хэлэлцээр байгуулах замаар мах, ноос, арьс, ширэн бvтээгдэхvvн экспортлох илvv єргєн бололцоо бvрдvvлнэ.

-Аж ахуйн нэгжийн удирдлагын чадавхийг сайжруулах хєтєлбєр, тєслийг хэрэгжvvлж vйлдвэрлэлийн vйл ажиллагаа, бvтээгдэхvvний чанарыг сайжруулна.

-Yйлдвэрлэл, vйлчилгээний хоршоог тєрєєс татвар, зээлийн бодлогоор дэмжиж, vйлдвэр, vйлчилгээний болон ажлын байрны єсєлтийг урамшуулна.

-Алтанбулаг, Замын-Yvд, Цагааннуур зэрэг газарт эдийн засгийн чєлєєт бvс байгуулах эрх зvйн орчин бvрдvvлж хэрэгжvvлэх алхам хийнэ.

-Зах зээлийн нєхцєлд нийцсэн мал аж ахуй, газар тариалангийн гаралтай тvvхий эдийг бэлтгэх, тээвэрлэх, хадгалах, боловсруулах тогтолцоог боловсронгуй болгож, тvvхий эдийн бэлтгэлийн ажлыг бєєний худалдааны сvлжээтэй уялдуулан зохион байгуулна.

-Гадаад, дотоод хєрєнгє оруулалтыг нэмэгдvvлж, бvтээгдэхvvний олон улсын зах зээлд єрсєлдєх чадварыг дээшлvvлнэ.

-Гадаадын хєрєнгє оруулалтын шат дамжлагыг цєєрvvлж, хєнгєн шуурхай, ил тод болгон нэг цэгийн цогц шуурхай vйлчилгээг хєгжvvлнэ.

-Тусламжийн барааны борлуулалтаас орсон орлогыг vйлдвэрлэл, vйлчилгээг єргєтгєх зорилгод ашиглах, тvvний ашиглалтын тухай мэдээллийг ил тод болгон хяналтыг сайжруулна.

- Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, шудрага бус єрсєлдєєнийг хориглох, монополийн эсрэг тэмцэх эрх зvйн зохицуулалтыг боловсронгуй болгон хэрэгжvvлнэ.

 

Уул уурхайн бvтээгдэхvvний экспортыг нэмэгдvvлэх талаар:

-Уул уурхайн vйлдвэрлэлээс олох экспортын орлогыг нэмэгдvvлнэ.

-”Эрдэнэт” vйлдвэрт технологийн шинэчлэлт хийж, зэсийн баяжмалын боловсруулалтын тvвшинг гvнзгийрvvлэн vр ашгийг дээшлvvлэхэд дэмжлэг vзvvлнэ.

-Катодын зэс vйлдвэрлэх хvчин чадлыг нэмэгдvvлж жилд 10-15 мянган тонн цэвэр зэс vйлдвэрлэнэ.

-Алт олборлолтыг одоогийн хэмжээнээс 1.5 дахин єсгєнє.

-Тємєртэйн овооны цайрын орд, Бороогийн алтны vндсэн орд, Тосон, Баянголын алтны шороон ордыг ашиглах уулын vйлдвэрийг ойрын жилvvдэд барьж байгуулах, ашиглалтад оруулах нєхцєл, бололцоог хангана.

-Таван толгойн коксжих нvvрсний орд газрыг ашиглах асуудлыг боловсруулж, сонирхогч гадаад орнуудад санал болгоно.

-Тавтын алт, Цагаан суваргын зэс, Асгатын мєнгєний ордыг ашиглах нєхцєлийг бvрдvvлнэ.

-Геологи, уул уурхайн салбарт хєрєнгє оруулалтыг нэмэгдvvлэх зорилгоор гадаад, дотоодын хєрєнгє оруулагчдын эрхийг хамгаалах эрх зvйн орчин, татвар, санхvvгийн тогтолцоог олон улсын жишигт нийцvvлнэ.

Эрэл хайгуулын ажлыг эрчимжvvлж, эрдэс баялгийн нєєцийг бvрдvvлэх талаар:

-Газрын тосны эрэл хайгуулын судалгаа болон олборлолтын vйл ажиллагааг эрчимжvvлнэ.

-Улсын тєвлєрсєн тєсвийн хєрєнгєєр гvйцэтгэх геологийн судалгааны хэмжээг жил бvр тогтвортой єсгєн 2,5 дахин нэмэгдvvлнэ.

-Монгол Улсын нутаг дэвсгэрийн 1:200000-ын масштабтай геологийн зураг зохиох ажлыг vе шаттайгаар хэрэгжvvлнэ.

-Ашигт малтмалын орд илрvvлэх хэтийн тєлєв бvхий талбай болон хил орчмын нутаг дэвсгэрийн 50000 хавтгай дєрвєлжин км-ээс багагvй талбайд 1: 50000-ын масштабтай геологийн зураг, ерєнхий эрлийн ажлыг гvйцэтгэнэ.

-Хєрєнгє оруулалт, татварын таатай нєхцєл бvрдvvлэх замаар ашигт малтмалын эрэл хайгуулын ажлыг хувийн хєрєнгєєр явуулахад дэмжлэг vзvvлнэ.

-Газарзvйн мэдээллийн сvлжээг тvшиглэн олон улсын мэдээллийн технологид нийцсэн геологийн мэдээллийн санг бvрдvvлэх ажлыг vргэлжлvvлнэ.

Газар тариалангийн vйлдвэрлэлийн уналтыг зогсоох талаар:

-Газар тариалангийн vйлдвэрлэлийн уналтыг зогсоож, тvvний тогтвортой хєгжих нєхцєлийг хангахад чиглэгдсэн эрх зvй, эдийн засгийн таатай орчин бvрдvvлнэ.

-Тариалангийн газрын эзэмшил, ашиглалтыг сайжруулах зорилгоор ашиглаагvй тариалангийн талбайн тєлбєрийг нэмэгдvvлж, уриншилсан талбайн болон газраа vр ашигтай ашиглан тогтвортой ургац авч байгаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн газрын тєлбєрийг хєнгєлнє.

-Yр vйлдвэрлэх аж ахуйн нэгж, эрдэм шинжилгээний байгууллагуудыг дэмжих замаар буудайн чанар сайтай vрээр дотоодын хэрэгцээг хангана.

-Усалгаатай талбайн ашиглалтыг нэмэгдvvлнэ.

-Бордоо vйлдвэрлэх vvсгэл санаачилгыг дэмжинэ.

-Газар тариалангийн vйлдвэрлэлийг дэмжих зээлийн оновчтой бодлого боловсруулж хэрэгжvvлнэ.

-Газар тариалан эрхэлдэг иргэд, жижиг аж ахуйд техникээр vйлчлэх аж ахуйн нэгжvvд бий болохыг дэмжинэ.

-“Ногоон хувьсгал” vндэсний хєтєлбєрийг хэрэгжvvлэх ажлыг эрчимжvvлнэ.

-“Цагаан хувьсгал” vндэсний хєтєлбєрийн хэрэгжилтийг эрчимжvvлж, хот суурин газрын хvн амын сvv, сvvн бvтээгдэхvvний хангамжийг сайжруулна.

-Хvнсний vйлдвэрлэлийн стандарт, чанарын хяналтын тогтолцоог тєгєлдєржvvлж, хvнсний аюулгvй байдлыг хангах нєхцєлийг бvрдvvлнэ.

Аялал жуулчлалыг тэргvvлэх чиглэл болгох талаар:

-Yндэсний аялал жуулчлалын ерєнхий тєлєвлєгєєг хэрэгжvvлэх салбар дундын зохицуулалт, удирдлагыг боловсронгуй болгоно.

-Улаанбаатар, Хархорин, Ємнєговь, Хєвсгєл зэрэг газарт аялал жуулчлалын дэд бvтцийг хєгжvvлнэ.

-Аялал жуулчлалын vйлчилгээний чанарыг олон улсын жишигт ойртуулна.

 

5.Дэд бvтцийг бvс нутгаар хєгжvvлнэ.

-Авто зам, замын байгууламжийг барьж байгуулах, засварлах, арчлан хамгаалахад хєдєлмєр эрхлээгvй иргэдийг єргєнєєр оролцуулж байнгын орлоготой болгоно.

 

Гурав. БYС НУТАГ, ХЄДЄЄГИЙН БОДЛОГО

 

Эдийн засгийг нутаг дэвсгэрээр бvсчлэн хєгжvvлж, бvс нутагт дэд бvтэц бvрдvvлэх, хєдєєд чиглэсэн татвар, хєрєнгє оруулалт, зээлийн бодлогыг хэрэгжvvлэх замаар иргэд тухайн нутагтаа суурьшин амьдрах таатай нєхцєлийг бvрдvvлнэ. Энэ зорилтын хvрээнд:

-Бvсчилсэн хєгжлийн vзэл баримтлал, эрхзvйн зохицуулалтыг бий болгож бvс нутаг, аймаг, орон нутгийн хєгжлийн стратегийг тодорхойлж, тэдгээрийн харьцангуй жигд хєгжлийг хангах дэс дараатай арга хэмжээ авна.

-Бvс нутгуудад хєрєнгє оруулалт, vйлдвэрлэлийн єсєлтийг урамшуулах гааль, татварын ялгавартай бодлого хэрэгжvvлнэ.

-Бvс нутаг бvрт тvvхий эд, бараа, хvнсний бvтээгдэхvvний бєєний худалдааны сvлжээ бий болгож, хєдєєгийн хєдєлмєрчид, малчдыг харьцангуй хямд vнэтэй, чанар сайтай хvнс, єргєн хэрэглээний бараагаар хангана.

-Малчин єрхийн болон фермерийн аж ахуйн эрх зvй, эдийн засгийн харилцааг хуулиар зохицуулж, хоршоо, фермерийн аж ахуй байгуулах замаар малчид хамтын хvчээр аж ахуй, амьдралаа єєд татах vvсгэл санаачлагыг дэмжинэ.

-Мал сvргийг тєрийн хамгаалалтад байлгах тогтолцоог зах зээлийн нєхцєлд нийцvvлэн тєгєлдєржvvлэх, мал эмнэлгийн vйлчилгээ, бэлчээр усжуулалт, тэжээлийн аюулгvйн нєєц бvрдvvлэхэд тєрийн бодлогоор дэмжлэг vзvvлнэ.

-Мал сvргийг даатгалд хамруулна.

-Мал сvргийг байгалийн гамшгаас хамгаалах тогтолцоо, гамшгийн тусламжийн сvлжээг бvрдvvлнэ. Бvс нутгуудад аймаг дундын отрын нєєц бэлчээрийг бий болгоно.

-1999-2000 оны зудын хохирлыг ойрын 2-3 жилд багтаан арилгах арга хэмжээ авна. Зудаар хохирол vзэж орлого нь амьжиргааны баталгаажих тvвшинээс доош орсон малчин єрхийг малжуулах арга хэмжээг олон нийтийн хяналт, оролцоотойгоор хэрэгжvvлнэ.

-Малчин єрх, тариаланчид, аж ахуйн нэгж, эрдэм шинжилгээний байгууллагын хамтын ажиллагааг хєгжvvлж, vйлдвэрлэл-шинжлэх ухааны хоршиж ажиллах vvсгэл, санаачлагыг дэмжинэ.

-Малын эрvvл мэндийг хамгаалах тогтолцоог боловсронгуй болгож, малын удмын сан, эрvvл мэндийг хамгаалах, хорио цээрийн эрх зvйн зохицуулалтыг зах зээлийн нєхцєлд тохируулан шинэчлэнэ.

-Малын бруцеллёз, ям, сvрьеэ, лейкоз, адууны цус багадах євчинтэй тэмцэх ажлын чанарыг дээшлvvлж, мал эмнэлгийн лабораторийн оношлогоо, шинжилгээний чадавхийг сайжруулан, мал аж ахуйн vйлдвэрлэлийг эрчимжvvлэх чиглэлийг дэмжинэ.

- Хаягдсан, эвдэрсэн худгийг сэргээн засварлах, шинээр худаг гаргах замаар говь, тал хээрийн бvсийн бэлчээрийн 70-аас доошгvй хувийн усны хангамжийг сайжруулна.

-Уст цэгийн эзэмшлийн асуудлыг шийдвэрлэнэ.

-Аймгийн тєвvvдийн нийтийн аж ахуй, усны хангамжийг сайжруулж, хvн амыг эрvvл ахуйн шаардлага хангасан усаар хангах цогцолбор арга хэмжээ авна. Хvн амын хэрэглээний эрдэсжилт, хатуулаг ихтэй усыг зєєлрvvлэх, цэнгэгжvvлэх ажлыг vе шаттайгаар зохион байгуулна.

-Бvх аймгийн тєв, сумдыг нийтийн халуун устай болгоно.

-Улаанбаатар, Ховд, Улаангом, Єлгий, Мєрєн, Улиастай хотуудын нийтийн аж ахуйг сэргээх ажлыг хэрэгжvvлж, тєв болон зvvн 8 аймгийн тєвийн нийтийн аж ахуйг шинэчлэх ажлыг хэрэгжvvлж эхэлнэ.

- Цахилгааны тєвлєрсєн эх vvсвэрт 2 аймгийн тєв, 40 гаруй сумын тєвийг холбож, 80 гаруй сумын дизель станцыг шинэчилнэ.

-Сумын тєвийн томоохон хэрэглэгчдийг сэргээгдэх эрчим хvчээр ээлж дараатай хангана.

-Хєдєєгийн малчин зуун мянган єрхийн нэн тэргvvний хэрэглээг нар, салхины эрчим хvчний эх vvсвэрээр хангах арга хэмжээ авна.

-Тємєр замын хєдлєх бvрэлдэхvvн, замын аж ахуйг шинэчлэн сайжруулах, vер уснаас хамгаалах арга хэмжээг хэрэгжvvлнэ.

-Бvс нутгийн болон эх газрын тээврийн сvлжээнд Монголын тємєр замын єрсєлдєх чадварыг нэмэгдvvлэх арга хэмжээ авна.

-Иргэний нисэхийн салбарт холбоо, навигацын шинэ техник, технологи нэвтрvvлсний vндсэн дээр Монгол Улсын нутаг дэвсгэр дээрх агаарын зайн ашиглалтыг нэмэгдvvлнэ.

-Иргэний нисэхийн зорчигч тээврийн онгоцны паркийг шинэчлэхэд дэмжлэг vзvvлнэ.

-Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын vзлэг хийх тогтолцоог олон улсын жишгийн дагуу боловсронгуй болгож шинэчилнэ.

-Олон улсын автотээврийн харилцааг єргєтгєн хєгжvvлнэ.

-Авто замын сvлжээний гол замуудын дагуух Булганы Эгийн гол, Завханы Тэс, Буянт, Сэлэнгийн Зvvнбvрэнгийн тємєр бетон гvvрvvдийг барьж ашиглалтад оруулж, Хэнтийн Хємvvлт, Завханы Сархайрханы тємєр бетон гvvрийн барилгын ажлыг эхлvvлнэ.

-Бvх аймгийн тєвийг мэдээлэл холбооны олон улсын болон дотоодын сvлжээнд холбогдох техникийн нєхцєлєєр хангаж, хот хоорондын холбооны автоматжуулалтын тvвшинг 85 хувьд хvргэж, телефон хэрэглэгчдийн тоог 20 хувиар нэмэгдvvлнэ.

-Радио телевизийн студийн болон техникийн дамжуулах сvлжээг vндсэнд нь тоон технологиор єргєтгєн шинэчлэж, бvх аймгийн тєвийг хэт богино долгионы FM-радио студитэй болгоно.

- Хєдєє орон нутагт хvргэх радио, телевизийн нэвтрvvлгийн сувгийн тоо болон цагийг нэмэгдvvлж, сонсголын чанарыг сайжруулна.

-Шуудан холбооны vндсэн vйлчилгээний чанарыг сайжруулж шинэ vйлчилгээний тєрлvvдийг нэвтрvvлж, багуудад хэвлэл, шуудан хvргэх vйлчилгээг сайжруулна.

-Хєдєлгєєнт холбооны хамрах хvрээг єргєтгєнє. Мэдээллийн технологи, Интернетийг эдийн засгийн харилцааг эрчимжvvлэх хэрэгсэл болгон хєгжvvлнэ.

- Далай ашиглах тухай Монгол Улсын хуулийг хэрэгжvvлэх, далайн баялгийг ашиглах талаар чармайлт тавина.

-Барилга, барилгын материалын vйлдвэрлэлийг хєгжvvлэх ерєнхий тєлєвлєгєє боловсруулан хэрэгжvvлж эхэлнэ.

-Нvvрсний уурхайнуудын техник технологийн шинэчлэлтийг хэрэгжvvлэхэд дэмжлэг vзvvлж хєдєє орон нутгийн нvvрсний хангамжийг сайжруулах арга хэмжээ авна.

Баруун бvсэд:

-Дєргєн, Улаанбоом, Yенчийн усан цахилгаан станцыг барих, баруун бvсийн эрчим хvчний системийг дотоодын эх vvсвэртэй болгох арга хэмжээ авна.

-Ховд, Єлгийн нисэх буудлыг шинэчлэн тохижуулна.

-Ховд-Улаангом-Хандгайт, Єлгий-Цагааннуурын авто замыг vргэлжvvлэн барьж, Арвайхээр-Баянхонгорын авто замыг Говь-Алтай-Ховд-Увс-Баян-єлгийн авто замтай холбох ажлыг vргэлжлvvлэн хийнэ. Цэцэрлэг-Тосонцэнгэл-Улиастай, Ховдын Булган-Ярантын авто замыг барьж эхэлнэ.

-Баянхонгор, Говь-алтай, Ховд, Баян-єлгий, Увс, Завхан аймгуудын тєвд сансрын холбооны ВиСАТ станцыг суурилуулах арга хэмжээ авна.

-Бvсийн радио релейн шугам, Завхан, Увс аймгийн тєвийг холбосон дамжуулах байгууламжийг тоон технологид шилжvvлнэ.

Хангайн бvсэд:

-Чаргайтын УЦС-ыг барьж, Эгийн голын усан цахилгаан станцыг барих эх vvсвэрийг идэвхийлэн эрэлхийлнэ. Баянтээгийн нvvрсний ордыг тvшиглvvлэн дулааны цахилгаан станц барьж, Баянхонгор аймгийн тєвийг эрчим хvчний тєвлєрсєн эх vvсвэрт холбоно.

-Эрдэнэт-Булган-Мєрєнгийн чиглэлийн авто замыг барьж эхэлнэ. Хархорин-Цэцэрлэгийн авто замыг ашиглалтад оруулна.

-Архангай, Хєвсгєл аймгийн тєвд АТС, кабель шугамын єргєтгєл, шинэтгэлийг хэрэгжvvлэх арга хэмжээ авна.

Тєвийн бvсэд:

-Даланзадгадын дулааны цахилгаан станцыг ашиглалтад оруулна.

-Дархан-Эрдэнэт, Налайх-Мааньт-Чойрын хатуу хучилттай авто замыг ашиглалтад оруулна. Чойр-Сайншанд-Замын-Yvдийн авто замыг барьж эхэлнэ.

-Тєв, Сэлэнгэ аймгийн сумдыг нэг цэгээс олон цэгт радио холбооны системээр холбоожуулах арга хэмжээ авна.

-Говьсvмбэр, Дорноговь, Дундговь, Ємнєговь аймгийн тєвд сансрын холбооны ВиСАТ станцыг суурилуулах арга хэмжээ авна.

Зvvн бvсэд:

-Чойбалсангийн дулааны цахилгаан станцын єргєтгєл, шинэчлэлийг дуусган бvсийн хэрэглэгчдийг эрчим хvчний найдвартай эх vvсвэрээр хангаж, хамрах хvрээг нь єргєтгєнє.

-Эрдэнэ сум-Багануур-Єндєрхаан-Чойбалсангийн авто замыг vргэлжлvvлэн барина.

-Чойбалсан, Баруун-уртын нисэх буудлыг шинэчлэн тохижуулна.

-Хэнтий, Сvхбаатар, Дорнод аймгийн тєвийг холбосон шилэн кабелийн сvлжээ байгуулж, ойролцоох сум, суурин газрын холбооны тоног тєхєєрємжийг тоон технологиор єргєтгєн шинэчлэнэ.

Нийслэлд:

-Улаанбаатар хотын цахилгаан, дулаан, усан хангамжийн системд шинэ техник, технологи нэвтрvvлэх замаар хэрэглэгчдийг найдвартай хангана. Улаанбаатар хотын ерєнхий тєлєвлєгєєг шинэчлэн хэрэгжvvлж эхэлнэ.

-Орон сууц барих сан бvрдvvлж иргэдийн орон сууцны хангамжийг нэмэгдvvлэхийн хамт нийслэлд тєрийн албан хаагчид, залуучуудад зориулсан 1000 айлын орон сууцны цогцолбор барина.

-Хотын замын сангийн хєрєнгєєр авто зам, гvvрийн шинэчлэлт, засварын ажил хийхээс гадна орон сууцны хорооллын доторх авто замыг иж бvрнээр засаж сайжруулах ажлыг гvйцэтгэнэ.

-Улс хоорондын станцыг єргєтгєнє.

-Гэр хорооллыг нэгдсэн бодлого схемийн дагуу хєгжvvлж, усан хангамж, холбоо, тээвэр, нийтийн аж ахуйн vйлчилгээг сайжруулна. Газар эзэмших эрхийг баталгаажуулан тогтвор суурьшилтай байх нєхцєлийг хангаж, туслах аж ахуй эрхлэх боломж бvрдvvлнэ.



Дєрєв. БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО

 

Байгалийн баялгийг тvvний даац, чадавхитай нь нийцvvлэн зохистой ашиглах, нєхєн сэргээх замаар экологийн баримжаатай эдийн засгийн хєгжлийг хангах, орон нутгийнхаа байгалийн баялгийг ашиглах, хамгаалахтай холбогдсон иргэний эрх, vvргийг тодорхой болгож, байгаль орчныг ард иргэд єєрсдєє хамгаалах механизмыг бvрдvvлэх зорилтыг хэрэгжvvлнэ. Энэ зорилтын хvрээнд:

-Тогтвортой хєгжлийг хангахад чиглэсэн байгаль орчны урт хугацааны бодлого, хєтєлбєрийг бvс нутгийн нийгэм, эдийн засгийн хєгжлийн чиглэлтэй уялдуулан vе шаттайгаар хэрэгжvvлнэ.

-Байгаль орчны бодлого, арга хэмжээг хэрэгжvvлэхэд яам, нутгийн захиргаад, тєрийн бус байгууллага, иргэдийн vйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах чиглэлээр эрх зvйн зохицуулалтыг боловсронгуй болгоно.

-Байгаль орчинд халгvй дэвшилтэд технологи нэвтрvvлэх, экологийн цэвэр бvтээгдэхvvн vйлдвэрлэхийг хєхvvлэн дэмжинэ.

-Байгаль орчин, тvvний гол нєєц, баялгийн экологи-эдийн засгийн болон хомсдлын єртгийн vнэлгээ, vзvvлэлтийг тогтоож, байгалийн нєєцийн ашиглалт, хамгаалалт, нєхєн сэргээлтийн стандартыг батлан мєрдvvлнэ.

-Байгалийн нєєц баялаг ашигласны болон байгаль орчныг бохирдуулсны тєлбєр, хураамжийг шинэчлэн тогтоож байгаль орчныг хамгаалах, нєхєн сэргээх санхvvгийн тогтвортой эх vvсвэрийг бий болгоно.

-Ойн нєєцийг зохистой ашиглах, хамгаалах, нєхєн сэргээх ажлыг эрчимжvvлнэ. Ойн тухай vндэсний хєтєлбєрvvдийн эхний vе шатны зорилтыг хэрэгжvvлэх ажлыг зохион байгуулна.

-Ашигт малтмалын ордыг байгальд халгvй технологиор ашиглах эрх зvй, хяналт, урамшууллын тогтолцоог бий болгоно.

-Тусгай хамгаалалттай газар нутгийн сvлжээг єргєтгєн, хамгаалалтын удирдлагыг сайжруулна. Тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бvсийн иргэдийн амьдрал, ахуйн нєхцєлийг сайжруулахад чиглэсэн арга хэмжээг хэрэгжvvлнэ.

-Ховор, нэн ховор амьтан, ургамалыг єсгєн vржvvлэх арга хэмжээ авна

-Байгаль орчны хяналтын тогтолцоог боловсронгуй болгож, ажлын vр дvнг сайжруулна. Ус, цаг уур, орчны болон бохирдол, цацрагийн хяналт-шинжилгээний тогтолцоо, техник, технологийг шинэчилнэ.

-Байгаль орчны мэдээллийн сангийн болон статистик мэдээллийн тогтолцоог олон улсын жишигт хvргэнэ.

- Иргэдийн газар эзэмших, ашиглах эрхийг єргєтгєж, хэрэгжих нєхцєлийг баталгаажуулснаар эзэмшигчид газрын vржил шимийг удаан хугацаанд тогтвортой хvртэх эрх зvйн vндсийг боловсронгуй болгоно.

-Газрыг аж ахуйн эргэлтэд оруулах сонирхлыг нэмэгдvvлэх, ашиглалтыг сайжруулах чиглэлээр иргэд, байгууллагуудад удаан хугацаагаар баталгаатай эзэмшvvлэх нєхцєлийг бvрдvvлнэ.

-Гадаадын хєрєнгє оруулалтыг татах, тэдгээрийн тогтвортой vйл ажиллагааг хангахаар газрыг урт хугацаагаар тvрээслvvлэх хєшvvргийг боловсронгуй болгож хэрэгжvvлнэ.

-Монгол Улсын нутаг дэвсгэр дэх цєлжилтийн явцын судалгааг олон улсын байгууллага, тєслийн хvрээнд гvнзгийрvvлэн судалж цєлжилт, хєрсний эвдрэлтэй тэмцэнэ.

-Газрын хєрсийг эвдрэлээс хамгаалах арга хэмжээг хэрэгжvvлнэ. Ургац нэмэгдvvлэх, хvн хvч хvрэх боломжгvй газар гарсан ой, хээрийн тvймрийг унтраах зорилгоор тундас нэмэгдvvлэх, таримал ургамлыг мєндрєєс хамгаалах арга хэмжээ авна.

-Байгаль орчинд халгvй арга, технологоор бэлчээр, ойн хортон, хєнєєлт шавьж, мэрэгчидтэй тэмцэх, бэлчээрийн хорт ургамлын тархалтыг багасгах ажлыг эрчимжvvлж, vлийн цагаан огтонотой тэмцэх талбайг 2000 оныхоос 1,5 дахин нэмэгдvvлнэ.

-Улаанбаатар хотын хог хаягдлыг ялгах, тээвэрлэх, зайлуулах, байгаль орчинд халгvйгээр боловсруулах vйлдвэр байгуулж ашиглалтад оруулах асуудлыг цогцолбороор шийдвэрлэнэ. Дархан, Эрдэнэт, Чойбалсан зэрэг томоохон суурин газрын хог хаягдлыг ялгах, тээвэрлэх, зайлуулах, боловсруулах vйлдвэр байгуулах ажлын эхний ээлжийн бэлтгэлийг хангана.

-Улаанбаатар хотын орчны бохирдлыг бууруулах зорилгоор айл єрхийг бvрэн шаталттай, тvлш бага хэрэглэдэг зуухаар дэс дараатай хангах ажлыг зохион байгуулна.

-Байгаль орчны хоёр талын болон олон талын хамтын ажиллагааг єргєжvvлнэ. Экологийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд гадаад орон, олон улсын байгууллагын тусламж дэмжлэгийг нэмэгдvvлэх арга хэмжээ авна

 


Тав. БАТЛАН ХАМГААЛАХ, ГАДААД БОДЛОГО


1.Монгол Улсын батлан хамгаалах тогтолцоо, цэргийн шинэчлэлийн бодлогыг Тєрийн цэргийн бодлогын vндсийн дагуу тууштай хэрэгжvvлж, энэ салбарт сvvлийн жилvvдэд гарсан гажуудал, бэрхшээлийг арилгах арга хэмжээ авна. Энэ зорилтын хvрээнд:

-Батлан хамгаалах тухай болон бусад холбогдох хууль тогтоомжийг шинэчлэн боловсруулж, зэвсэгт хvчин, бусад цэргийн vйл ажиллагаанд иргэний хяналт тавих арга, хэлбэрийг тусган мєрдvvлнэ.

-Зэвсэгт хvчин, хилийн цэргийн зэвсэглэл, техникийн шинэчлэлийн тэргvvлэх чиглэлийг тогтоож эхний шатыг хэрэгжvvлнэ.

-Цэргийн байгуулалтыг боловсронгуй болгож, шинэчлэлийг гvнзгийрvvлж, цэргийн чадавхийг дээшлvvлнэ.

-Сайн дурын vндсэн дээр цэргийн албыг гэрээгээр хаах нєхцєлийг сайжруулж нэмэгдvvлэх замаар мэргэжлийн анги салбарын бие бvрэлдэхvvний мэргэшлийн тvвшинг дээшлvvлнэ.

-Зэвсэгт хvчний бие бvрэлдэхvvний сургалт, бэлтгэлийн агуулгыг єнєєгийн зорилт, шаардлагатай нийцvvлэн єєрчилж боловсронгуй болгохын зэрэгцээгээр vндсэн vvргээсээ гадна байгалийн гамшиг, vйлдвэрийн ослын хор уршгийг арилгах, иргэдэд хvмvvнлэгийн тусламж vзvvлэх чиглэлээр сургаж дадлагажуулна.

-Цэргийн дvйцvvлэх алба хаагчдыг байгалийн гамшиг, vйлдвэрийн ослоос урьдчилан сэргийлэх, тэдгээртэй тэмцэх vйл ажиллагааны тодорхой чиглэлээр сургаж дадлагажуулна.

-Зэвсэгт хvчний алба хаагчдыг НYБ-ын энхийг сахиулах vйл ажиллагаанд оролцуулах бэлтгэлийг хангуулан хэрэгжvvлж эхэлнэ.

2. Монгол Улсын тусгаар тогтнол, бvрэн эрхт бие даасан байдлыг хамгаалах, иргэдийн амгалан тайван амьдрах орчныг бvрдvvлнэ. Энэ зорилтын хvрээнд:

-Монгол Улсын тєрєєс хилийн талаар баримтлах бодлого, хилийн тухай хууль тогтоомж болон нэгдэн орсон олон улсын гэрээнийн хэрэгжилтэд vнэлгээ хийж, эрх зvйн зохицуулалтыг оновчтой болгоно. Хилийн цэргийн бие даасан тогтолцоог бий болгоно.

-Монгол Улсын хил дамнасан хулгайг таслан зогсоох чиглэлээр ажиллаж, ялангуяа Увс, Завхан, Хєвсгєл, Дорнод, Сvхбаатар аймгийн нутагт хилийн зєрчил гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжvvлж, хилийн халдашгvй дархан байдлыг хангана.

-Хилийн цэргийн холбоо, техник хангамж, уналгыг vе шаттайгаар сайжруулна.

-Улсын хилийн хамгаалалтад орон нутгийн байгууллага, иргэдийг єргєнєєр татан оролцуулах тогтолцоог боловсронгуй болгоно.

-ОХУ, БНХАУ-тай байгуулсан хилийн дэглэмийн болон боомт, гарцын талаархи гэрээ хэлэлцээрийг боловсронгуй болгож шинэчлэх арга хэмжээ авна.

-Орон нутагт ажиллаж байгаа офицер, ахлагч нарын тогтвортой ажиллах сонирхлыг бий болгох арга хєшvvргийг бvрдvvлнэ.

- Офицер, ахлагч нарын ахуй хангамж, нийгмийн баталгааг сайжруулан тэдэнд энгийн мэргэжил давхар эзэмшихэд нь тусална. Хил дээр алба хааж байгаа офицер, ахлагч нарын гэр бvлийг ажлын байраар хангахад дэмжлэг vзvvлнэ.

-Бvс нутагт аюулгvй байдал, цэргийн итгэлцлэлийг бэхжvvлэх олон талт арга хэмжээнд идэвхтэй оролцож, цэргийн гадаад харилцаа, хамтын ажиллагааг єргєжvvлнэ.

-Байгалийн гамшиг, vйлдвэрийн томоохон ослын хор уршгийг арилгахад зориулсан хєрєнгє бvрдvvлэх асуудлыг шийдвэрлэнэ.

-Yндэсний аюулгvй байдлын улс тєр, эдийн засаг, соёл иргэншил, экологийн бvх талыг хангах, тэдгээрт сєрєг нєлєєлж болох гадаад дотоод хvчин зvйлсийг сэрэмжлэн зайлуулна.

-Иргэдийн амгалан тайван амьдрах нєхцєлийг бvрдvvлж, иргэд цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааг єргєжvvлнэ.

-Гадаадад ажиллаж байгаа єєрийн орны иргэд болон Монгол Улсад аж тєрж байгаа гадаадын иргэдийн эрх ашгийг хамгаалах эрх зvйн орчинг бvрдvvлнэ.

3. Монгол Улсын Yндэсний аюулгvй байдлын vзэл баримтлал, Гадаад бодлогын vзэл баримтлалд тодорхойлсон зарчим, чиглэлийг улс орны болон дэлхий дахины шинэ нєхцєл байдалтай уялдуулан тууштай хэрэгжvvлж, vндэсний язгуур эрх ашиг, тогтвортой хєгжлийн зорилгод нийцсэн бие даасан, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлогыг идэвхтэй явуулна. Гадаад бодлогын залгамж чанар, нэгдмэл байдлыг эрхэмлэж, Монгол Улсын тусгаар тогтнол, бvрэн эрхт байдал, олон улсын хамтын нийгэмлэгт эзлэх байр суурийг бэхжvvлэх vйл ажиллагааг тууштай vргэлжлvvлнэ. Энэ зорилтын хvрээнд:

Хєрш орнуудтай харилцах талаар:

-Хєрш орнуудтай тогтоосон сайн хєршийн найрсаг харилцаа, бvх талын хамтын ажиллагааг уламжлал, итгэлцэлд тулгуурлан єргєтгєн хєгжvvлнэ.

-ОХУ-тай сайн хєршийн найрсаг харилцаа, эрх тэгш, харилцан ашигтай хамтын ажиллагааг Монгол Улс, ОХУ-ын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Гэрээний заалт, vзэл санааны дагуу бvх салбар, чиглэлээр єргєтгєн хєгжvvлж, хуримтлагдсан асуудлуудыг зохистойгоор шийдвэрлэнэ.

-БНХАУ-тай сайн хєршийн найрсаг харилцаа, эрх тэгш, харилцан ашигтай хамтын ажиллагааг Монгол Улс, БНХАУ-ын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Гэрээ болон 1998 оны хамтарсан мэдэгдлийн заалт, vзэл санааны дагуу тогтвортой хєгжvvлнэ.

-Хєрш орнуудын хил орчмын тулгамдсан асуудлуудыг зохицуулах болон эдийн засгийн хамтын ажиллагааны боломж, чадавхийг илvv ашиглах, vр єгєєжийг дээшлvvлэх, соёл, хvмvvнлэгийн харилцааг хєгжvvлнэ.

Ази-Номхон далайн бvс нутгийн орнуудтай харилцах талаар:

-Ази-Номхон далайн бvс нутагт гадаад бодлогын идэвхтэй vйл ажиллагаа явуулж, тус бvс нутгийн орнуудтай хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг єргєжvvлэн хєгжvvлнэ.

-Монгол Улсын ардчилал, зах зээлийн тогтолцоог бэхжvvлэх, гадаад харилцааг єргєтгєхєд АНУ-тай тогтоосон харилцаа чухал ач холбогдолтой гэж vзэж, харилцаа хамтын ажиллагааг цаашид гvнзгийрvvлэх чиглэлээр ажиллана.

-Японтой тогтоосон иж бvрэн тvншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг цаашид бататгаж єргєтгєн хєгжvvлнэ.

-Бvгд Найрамдах Солонгос Улс, Бvгд Найрамдах Энэтхэг Улс зэрэг Ази, Номхон далайн бvс нутгийн орнуудтай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хєгжvvлнэ.

-АСЕАН-ы гишvvн орнууд, Австрали, Шинэ Зеланд, Канадтай тогтоосон улс тєрийн харилцааны тvвшинг ахиулж, хамтын ажиллагааны цар хvрээг єргєтгєн бэхжvvлнэ.

-Бvгд Найрамдах Турк Улс, Бvгд Найрамдах Казахстан Улс зэрэг Тєв Азийн орнуудтай тvvх, соёлын уламжлалыг эрхэмлэн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хєгжvvлнэ.

-Латин Америкийн орнуудтай олон улсын байгууллагуудын хvрээнд хамтын ажиллагааг хєгжvvлэхийн зэрэгцээ, тус бvсийн нєлєє бvхий улс орнуудтай худалдаа, эдийн засгийн харилцаа тогтоох чиглэлээр ажиллана.

-Ази-Номхон далайн бvс нутаг, Зvvн хойд Азийн аюулгvй байдлын асуудлаар хоёр талын шугамаар санал солилцох, яриа хэлэлцээ идэвхтэй хийх ажлыг тогтмолжуулна.

Европын орнуудтай харилцах талаар:

-Монгол Улсад ардчилал, зах зээлийн эдийн засгийн тогтолцоог бэхжvvлэх зорилтыг хангахад Европын орнуудтай тогтоосон харилцаа чухал ач холбогдолтой гэж vзэж, харилцан ашигтай хамтын ажиллагааг хєгжvvлнэ.

-Европын Холбоотой тvншийн харилцаагаа бэхжvvлэн тvvний гишvvн орнууд, тухайлбал ХБНГУ, Их Британи, Франц, Италитай хамтын ажиллагаагаа єргєжvvлэн хєгжvvлнэ.

-Европын бусад оронтой харилцан ашигтай хамтын ажиллагааг хєгжvvлнэ.

Ойрхи Дорнод, Африкийн орнуудтай харилцах талаар:

-Монгол Улсын нээлттэй гадаад бодлогын хvрээнд Ойрхи Дорнод, Африкийн орнуудтай харилцаагаа єргєтгєж, ялангуяа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хєгжvvлнэ.

НYБ, олон улсын бусад байгууллагатай харилцах талаар:

-НYБ, тvvний системийн болон олон улсын бусад байгууллагын vйл ажиллагаанд идэвхтэй оролцож, тэдгээрийн хvч, боломжийг улс орны аюулгvй байдлыг хангах, нийгэм, эдийн засгийн зорилтыг хэрэгжvvлэхэд vр бvтээлтэй ашиглахыг чармайн ажиллана.

-Монгол Улсын олон улсын аюулгvй байдал, цємийн зэвсэггvй статусын тухай НYБ-ын Ерєнхий Ассамблейн тогтоол, цємийн зэвсгээс ангид байх тухай Монгол Улсын хуулийг хэрэгжvvлэн цємийн зэвсэггvй статусаа олон улсын хэмжээнд хуульчлан баталгаажуулна.

-Эвсэлд vл нэгдэх хєдєлгєєн, 77-гийн бvлгийн vйл ажиллагаанд идэвхтэй оролцож, хєгжиж буй орнуудын нийтлэг зорилго болон єєрийн орны vндэсний эрх ашигт нийцсэн асуудлуудаар хамтран ажиллаж, Умард-Ємнєдийн хоорондын яриа хэлэлцээг урагшлуулж, тохиролцоонд хvрэхэд тус дєхєм vзvvлнэ.

-Олон улсын байгууллагын ємнє болон олон улсын гэрээ, хэлэлцээрээр хvлээсэн vvргээ биелvvлнэ.

-Хvний эрх, байгаль орчныг хамгаалах, нийгмийн эмзэг бvлгийнхний байдлыг сайжруулах, vндэстэн дамнасан асуудлууд, тухайлбал зохион байгуулалттай гэмт хэрэг, алан хядах vйл ажиллагаа, мансууруулах бодистой тэмцэхэд чиглэсэн олон улсын гэрээ, хэлэлцээрт нэгдэх боломжийг судалж, энэ чиглэлээр олон улсын байгууллагуудтай хамтран ажиллана.

Олон талт vйл явцад оролцох талаар:

-Ази-Номхон далайн бvс нутаг, Зvvн хойд Ази, Тєв Азийн аюулгvй байдлын асуудлаарх олон талт vйл явц, яриа хэлэлцээ, бvс нутгийн эдийн засаг, улс тєрийн интеграцид vр ашигтай оролцох оновчтой хэлбэрийг сонгож ажиллана.

-АСЕАН-ы Бvсийн чуулга /АРФ/-ын vйл ажиллагаанд идэвхтэй оролцож, АПЕК, Ази-Европын улс тєр, эдийн засгийн хамтын ажиллагааг хєгжvvлэхэд чиглэсэн олон талт яриа хэлэлцээнд оролцоно.

Гадаад эдийн засгийн харилцааг дэмжих чиглэлээр:

-Монгол Улсын гадаад улс тєр, эдийн засгийн бодлогын нэгдмэл байдлыг хангаж, гадаад эдийн засгийн харилцааг улс орныхоо нийгэм, эдийн засгийн тулгамдсан зорилтуудыг шийдвэрлэхэд чиглvvлэх бодлого баримтална.

-Хандивлагч орнуудтай нягт хамтран ажиллаж, гадаад худалдааны тааламжтай нєхцєлийг хангах, гадаадын шууд хєрєнгє оруулалтыг нэмэгдvvлэх таатай орчин бvрдvvлнэ. Энэхvv зорилгын vvднээс холбогдох хууль тогтоомжийг боловсронгуй болгоно.

Монгол Улсын иргэдийн эрх ашгийг гадаад орнуудад хамгаалах чиглэлээр:

-Монгол Улсын иргэд гадаадад зорчих нєхцєлийг хєнгєвчлєх, хилийн чанадад суралцах, хєдєлмєр эрхлэх нєхцєлд хууль эрхзvйн аль болох таатай орчин бvрдvvлэхийг чухалчилж, консулын vйлчилгээг олон улсын жишигт хvргэнэ.

Соёл, хvмvvнлэгийн харилцааны чиглэлээр:

-Гадаад орнуудтай хvмvvнлэгийн харилцааг хєгжvvлэхдээ иргэд, тєрийн бус байгууллагууд, орон нутгийн захиргаатай нягт хамтран ажиллаж, тэдний vйл ажиллагааг хєхvvлэн дэмжих асуудлыг анхаарна.

-Боловсрол, соёл, урлаг, спорт, мэдээллийн олон улсын байгууллага, сангуудтай идэвхтэй харилцаж, шаардлагатай гэрээнд нэгдэн орж, хvмvvнлэгийн олон улсын арга хэмжээнд Монгол Улсын оролцоог идэвхжvvлнэ.

-Монголын vндэсний соёлыг сурталчлах замаар Монгол Улсыг сонирхогч, талархагчдын эгнээг єргєтгєх чиглэлээр ажиллана.

-Хилийн чанад дахь монгол гаралтай хvмvvстэй харилцаа, холбоогоо єргєтгєж, хvч, бололцоог нь ашиглах, дэмжих бодлого явуулна.

 

Зургаа. ЗАСАГЛАЛЫН ХЯМРАЛЫГ АРИЛГАХ,

ДЭГ ЖУРМЫГ БЭХЖYYЛЭХ БОДЛОГО

 

1.Тєрийн бодлогыг боловсруулж хэрэгжvvлэх, ард тvмэндээ vр нєлєєтэй, шуурхай vйлчилж, тэдний vндсэн хэрэгцээг хангах, шудрага ёсыг хэвшvvлэх, сайн засаглалыг бvрдvvлэхийг зорино. Энэ зорилтын хvрээнд:

-Засгийн газар, яам, агентлаг, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, тvvний удирдлагын тухай хуулийн нэгдсэн тогтолцоог бvрдvvлж, тэдгээрийн vйл ажиллагааны эрх зvйн таатай орчныг бvрдvvлнэ.

-Засгийн газрын болон тєрийн захиргааны бvх шатны байгууллагын эрх, vvргийн хуваарилалт, зорилт, чиг vvрэг, vйл ажиллагааны хэтийн тєлєв, бvтцийг оновчтой болгож, ажил vvргийн давхардал, хvн амд vзvvлэх тєрийн vйлчилгээний хийдэгдлийг арилгана.

-Тєрийн захиргаа, тєрийн албаны шинэтгэлийг гvнзгийрvvлж, тєрийн албаны ажилтны мэдлэг чадварыг ахиулж, тєрийн байгууллагын чадавхийг дээшлvvлэх хєтєлбєр, тєсєл арга хэмжээг vе шаттайгаар хэрэгжvvлнэ.

-Тєрийн захиргааны байгууллагаас татвар, санхvv, нийгмийн даатгал, иргэний бvртгэл, эрvvл ахуй, газар эзэмших зєвшєєрєл олгох зэрэг хvн амд vзvvлэх тєрийн vйлчилгээний чанар, шуурхай байдлыг хангана.

-Тєсвийн байгууллагын удирдлага, санхvvжилтийн эрх зvйн vндсийг боловсронгуй болгон шинэ тогтолцоонд орж, тєрийн албыг оновчтой, зардал багатай ажиллах зохион байгуулалтанд шилжинэ.

-Хуулийн дагуу олгодог зєвшєєрлvvдийн давхардлыг арилгаж, холбогдох хууль тогтоомжийг батлан мєрдvvлэх замаар олгох зєвшєєрєл, тусгай зєвшєєрлийн тоог багасгах арга хэмжээ авна. Хууль бусаар зєвшєєрєл олгохыг зогсооно.

-Хууль тогтоомжийг нийтэд тайлбарлан таниулах ажиллагааны арга хэлбэрийг боловсронгуй болгож, энэ чиглэлээр тєрийн бус байгууллагын оролцоог єргєжvvлж, албан бус сургалтыг дэмжинэ. Тєрийн мэдээллийн нэгдсэн сvлжээний эрх зvйн vндсийг тогтоож, орчин vеийн технологийн vндсэн дээр найдвартай шуурхай байдлыг нь хангах арга хэмжээ авна. Тєрийн байгууллагуудын хооронд солилцох мэдээллийн стандартыг тогтоож мєрдvvлнэ.

-Гадаадын иргэдийн бvртгэл, хяналтыг боловсронгуй болгож мэдээллийн сvлжээ байгуулна.

-Иргэд єєрийн сонгосон иргэдийн Тєлєєлєгчдийн Хурал, тvvнээс байгуулсан гvйцэтгэх байгууллагын vйл ажиллагаанд хяналт тавих бололцоог єргєжvvлнэ.

-Тєрийн бус байгууллагыг дэмжиж, тєрийн бодлого боловсруулах, хэрэгжvvлэх vйл ажиллагаанд болон ялангуяа нийгмийн салбарт оролцоог нь єргєжvvлнэ.

- Засаг даргын дэргэдэх зарим газар, хэлтэс, агентлагын орон нутаг дахь салбарыг нэгдсэн зохион байгуулалтанд оруулж Засаг даргад харъяалуулна.

-Засгийн газар, vйлдвэрчний байгууллага, ажил олгогчдын нэгдсэн холбооны гурван талт тvншлэл, хамтын ажиллагааг єргєжvvлэх болон тєрийн бус байгууллагуудтай гэрээ байгуулах vндсэн дээр тєрийн зарим ажил, vйлчилгээг тэднээр гvйцэтгvvлэх арга хэмжээ авна.

-Хараа хяналтгvй хvvхэд, гэр оронгvй хvмvvс, архаг архичдын талаар тусгай бодлого боловсруулж, тэднийг нийгэмшvvлэх ажлыг зохион байгуулна.

-Замын хєдєлгєєний аюулгvй байдлыг дээшлvvлж, цагдаагийн эргvvл, зохицуулалтын vйл ажиллагааны арга хэлбэрийг боловсронгуй болгон уналга, техник хэрэгслэлийг шинэчилнэ.

-Хот, суурин газрын цагдаагийн эргvvл, жижvvрийн хvртээмж, шуурхай байдлыг сайжруулж иргэдийн амгалан тайван, аюулгvй амьдрах нєхцєлийг бvрдvvлж иргэд-цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааг єргєжvvлнэ.

2. Тєрийн албаны хариуцлагын тогтолцоог сайжруулан, нэр хvндийг єргєж, чадваржуулна.

-Тєрийн ажилтны мэдлэг чадварыг дээшлvvлэх хэрэгцээг тодорхойлж, уг хэрэгцээг хангах санхvvжилтийн эх vvсвэр шаардахгvй сургалтын шинэ хэлбэрийг нэвтрvvлэхийн зэрэгцээ тэднийг дотоод, гадаадын дипломын дараахь сургалтад тодорхой бодлого, чиглэлтэйгээр хамруулж, тєрийн албан хаагчдын мэргэшил, ур чадварыг дээшлvvлнэ.

-Улс тєрийн бvх албан тушаалтан болон тєр, засгийн єндєр албан тушаалд ажиллах хvмvvсийн ємч, орлогын бvртгэлийг сайжруулж, авилгалтай тэмцэх гэрээтэй ажиллуулна.

-Тєрийн албаны тухай хуульд єєрчлєлт оруулж, мэргэжлийн тєрийн албан хаагчийн эрх ашгийг улс тєрийн дарамт шахалтаас хамгаалах vр ашигтай механизм бvрдvvлж, бvх шатны тєрийн ажилтны ажлын байрны тодорхойлолт, ажлын чиг vvргийг нарийвчлан тогтоож дvгнэх, урамшуулах, хариуцлага тооцох тогтолцоог бvрдvvлнэ.

-Тєсвийн орлогын бvрдvvлэлт, зарцуулалт, тєрийн ємчийн эд хєрєнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалт, тєрийн албан хаагчийн ёс зvйн байдалд тавих хяналтыг чангатган vр нєлєєг нь дээшлvvлж, тєсвийн байгууллагын vйл ажиллагааны vр дvн, санхvvгийн тайланд хєндлєнгийн хяналт хийж баталгаажуулдаг журмыг хэвшvvлнэ.

-Тєрийн захиргааны болон тєрийн vйлчилгээний байгууллагаас иргэд, хэрэглэгчдийг дарамтлах, монополь байдлаа буруугаар ашиглах аливаа илрэлтэй тэмцэх, энэ зорилгоор тєрийн байгууллагаас иргэдийн тавьсан хvсэлтийг хvлээн авч шийдвэрлэх, хяналт тавих нийтийн гэрээний журамтай болгоно.

3.Эрх зvйн шинэтгэлийг гvнзгийрvvлж, хуулийн хэрэгжилтийг сайжруулна.

-Хууль тогтоомжийн хэрэгжилт, vр нєлєєг судалж, хяналт шинжилгээ хийж, vнэлгээ єгєх тогтолцоог бий болгоно.

-Шvvхийн шийдвэр биелvvлэх ажиллагааг боловсронгуй болгоно.

-Монгол Улсын хууль тогтоомжийг 2004 он хvртэл шинэчлэх vндсэн чиглэлийг боловсруулан Улсын Их Хуралд оруулж батлуулна.

-Хvний эрхийн vндэсний байгууллага бий болгож, хvний эрхийн чиглэлээр нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцид Монгол Улсын хууль тогтоомжийг нийцvvлэх арга хэмжээ авна.

-Хууль, эрх зvйн харилцаанд оролцогчдын тэгш байдлыг хангана.

-Архивын сан хємрєгийн хадгалалт, хамгаалалтын найдвартай байх нєхцєлийг бvрдvvлэх, тєрийн албан хэрэг хєтлєлтийг эмх цэгцтэй, боловсронгуй болгох арга хэмжээ авна.

-Оюуны ємчийн зохицуулалтыг дэлхийн жишигт нийцvvлэх ажлыг эрчимжvvлж, оюуны ємчийн холбогдолтой хууль тогтоомжийг олон улсын гэрээ хэлэлцээрт нийцvvлнэ. Yндэсний болон уламжлалт оюуны бvтээл, технологийг хамгаалах эрх зvйн орчныг боловсронгуй болгоно.

-Тєрийн байгууллагуудын ажлын зохион байгуулалт, уялдаа холбоо, хариуцлагыг сайжруулж, vйл ажиллагааны ил тод байдлыг хангана.

4. Авилгал, хээл хахууль, гэмт хэрэгтэй шийдвэртэй тэмцэж, тэдгээрийн бий болох хєрсийг арилгах зорилтыг хэрэгжvvлнэ.

-Авилгалтай тэмцэх vндэсний хєтєлбєр боловсруулж хэрэгжvvлнэ.

-Зэвсэгт дээрэм, хар тамхи, мансууруулах бодис хэрэглэх, борлуулах, мєнгєн тэмдэгт хуурамчаар vйлдэн гvйлгээнд оруулах зэрэг шинэ тєрлийн онц ноцтой гэмт хэргийг илрvvлэх, урьдчилан сэргийлэх vйл ажиллагааг сайжруулна.

-Орлогын татвар, гаалийн vнэлгээ, татвар ногдуулалт, лиценз, зєвшєєрєл олгох зэргээр тєрийн vйлчилгээ vзvvлсний тєлєє шан харамж авах явдлыг таслан зогсооно.

-Хувьчлал, гааль, татвар, банк, мєрдєн байцаах vйл ажиллагаатай холбоотой бvдгэрч байгаа хэргvvдийг шалган тогтоож, vр дvнг иргэдэд ил тод мэдээлж байна.

-Шvvгчдийн сахилга, ёс зvйн байдалд олон нийтээс тавих хяналтын тогтолцоо бий болгож, шvvгчийг эгvvлэн татах, огцруулах, тэдэнд хариуцлага хvлээлгэх механизмыг тєлєвшvvлнэ.

-Шvvх эрх мэдлийн стратеги тєлєвлєгєєг vе шаттайгаар хэрэгжvvлнэ.

__________оОо_____________


эх vvсвэр http://www.pmis.gov.mn/primeminister/