Р.ФРЕЙДЛЭНД: ОЮУТОЛГОЙ МОНГОЛЫН НЭРИЙН

ХУУДАС БОЛНО ГЭДЭГТ БИ ИТГЭЛТЭЙ БАЙНА

 

 

Ємнєговь аймгийн Ханбогд сумын нутагт орших Ханбогд уулын хажуугаар говийн догшин ноён хутагт Данзанравжаа морин жуузаар єнг єрч явахдаа саатан морилж, замбуу тивд ховорхон гайхамшигтай уул байна гээд уулын дєрвєн талд сvм барьж нутгийн ард олныг цуглуулаад: “Та нар энэ уулаа тахиж шvтэн амьдрахад хангалуун сайхан амьдрах болно” гээд насны эцсийг энэ уулын дэргэд єнгєрєєх юмсан гэж бараа бологчдoдоо хэлж байжээ.

Догшин ноён хутагтын хэлсэн єнєєдєр биеллээ олж Канадын IVANHOE компани Ханбогд уулын дэргэд дэлхийд Монголыг таниулах Оюутолгойн алт, зэсийн ордын хэвлийг нээж эхэлсэн юм.

Тавдугаар сарын 25. Улаанбаатараас Оюутолгойг зорьж арваад хvний суудалтай “Blue skу” компанийн жижигхэн онгоц єглєєний 9.30 цагт Буянт-Ухаагаас агаарт хєєрєв. Їvний ємнєхєн бас нэг онгоц ниссэн бєгєєд тус орд газар хєрєнгє оруулж байгаа Канадын IVANHOE компанийн ерєнхийлєгч Роберт Фрейдлэнд явсан юм.

Дундговь, Ємнєговь аймгийн нутгаар зуншлага сайхан болж байна. “Хэдхэн хоногийн ємнє хувингаар цутгах мэт орсон борооны дараа газрын єнгє улам сайхан болсон” гэж Оюутолгойд ажилладаг нэг геологич залуу онгоцны цонхоор харах зуураа хэлж байв. Миний бие дvн євлєєр Оюутолгойд анх сурвалжлагаар очсон бєгєєд тvvнээс хойш таван сарын дараа ийнхvv очих завшаан тохиосон юм. Хоёр цаг хэртэй нисээд бид Оюутолгойн хайгуулын ангийн бааз дээр ирэв. Биднийг очиход Монгол улсын Ерєнхийлєгч говийн аймгуудаар ажиллах замдаа Оюутолгойн хайгуулын ангийн бааз дээр очсонтой таарсан юм. Хайгуулын ангийн баазын хашаанд Монгол, Канад улсын далбааг хийсгэсэн байв.

Р.Фрейдлэнд Монгол Улсын Ерєнхийлєгчтэй уулзаж ажлынхаа явцын талаар танилцуулсан юм. Ерєнхийлєгч Р.Фрейдлэндтэй уулзаж байх хооронд бид тус хайгуулын ангийн геологич залуустай “буу халав”. Хайгуулын ангийнхан тэдгээр залуусыг 10б гийнхэн гэж нэрлэдэг аж. Магадгvй єхєєрдсєндєє тэгж нэрлэсэн байх. Тэд хариуцсан ажилдаа хичээл зvтгэлтэй, ирээдvйтэй сайн геологи чид гэж ерєнхий геологич Ж.Гарамжав гуай надад хуучилсан. Оюутолгойн хайгуулын анги дээр намайг євєл ирэхэд 185 дахь цооногоо тавьж байгаа гэж байсан бол одоо 217 дахь цооногоо тавьж байгаа аж. Энд vнэхээр ажил ундарч байна.

Хайгуулын ангийн бааз 30-аадхан гэртэй байсан бол одоо хоёр дахин олон болжээ. Энэ орд газар тєсєл хэрэгж vvлж байгаа Канадын IVANHOE компани хоёр дахь шатны эрэл хайгуулын хє- тєлбєрийг хэрэгжvvлэхэд шаардлагатай хєрєнгийн талаар хvлээсэн vvргээ биелvvлж, тvvний vр дvнд гаргаж авсан техникийн бvх мэдээллийг BHP компанид хvргvvлсэн байна. Тиймээс BHP компани хайгуулын лицензээ IVANHOE компанид шилж vvлсэн аж. Иймээс одоо тус компани Оюутолгойн орд газрын эзэмшигч нь болсон байна. Оюутолгойн орд газрын хайгуулын дєрвєн хэсгийн зєвхєн нэгийнх нь урдчилсан нєєцийг тогтоосон бєгєєд 311 тн алт, 2.4 сая тн зэсийн нєєц байгааг зарласан тухай манай сонин мэдээлж байсан.

Энэ жил гэхэд л Оюутолгойн орд газар зургаан сая ам.долларын хайгуулын ажил хийх юм байна. Харин ирэх жил 10 сая ам.долларын хайгуулын ажил гvйцэтгэх аж. Монгол Улсад хамгийн том хєрєнгє оруулагч болж байгаа учраас Ерєнхийл єгч зорьж, газар дээр нь ажил хэрэгтэй нь танилцсан биз. IVANHOE компанийн хувьд хайгуулын ажлын зєвх єн талд нь орж байгаа учраас уурхайг барьж ашиглалтад оруулах тухай ярихад эрт байсан нь ойлгомжтой.

Энэ тухай тус компанийн бизнес менежер Даглас Макгей: -Уурхайг барих зардлыг хэлэхэд хэцvv л дээ. Гарах нєєцєєсєє шалтгаалаад ямар vйлдвэр барих вэ гээд л маш олон хvчин зvйлээс хамаарна. Тємєр зам барих ч шаардлага гарч болох юм. Мэдээж, дэд бvтцийг сайн хєгжvvлж байж уурхайг ашиглалтад оруулна. Одоо IVANHOE компани энэ орд газар дангаараа хєрєнгє оруулж байгаа гэдгийг та бvхэн мэдэж байгаа. Бидний багцаалж буй тоогоор энэ хэмжээний зардал гаргаад байхад уурхайг ашиглалтад оруулахад 500 саяас нэг тэрбум ам.долларын зардал гарах байх гэсэн юм.

Монгол Улсын Ерєнхийл єгч Н.Багабандийг Оюутолгойн хайгуулын ангийн баазаас vдэж мордуулсны дараа IVANHOE компанийн удирдлагууд, гадаад, дотоодын геологичид орд газрын хайгуулын ажлын vр дvнг авч хэлэлцээд цаашид хэрхэн ажиллах тухай нухацтай ярилцсан юм. Биднийг геологичдын гэрт тэднийг гарч ирэхийг хvлээж байтал геологич Т.Мєнхбат маш єндєр сэтгэгдэлтэйгээр орж ирсэн юм.

Тэрээр: -Бидний хичээл зvтгэл талаар болсонгvй. IVANHOE компанийн ерєнхийлєгч Р.Фрейдлэнд “Цаашид бvх бололцоогоо дайчилж Оюутолгойд хєрєнгє оруулна. Одоо бидэнд эргэж буцах зvйл байхгvй болсон. Энд ажиллаж байгаа бvх хvн хамаг бололцоо хvчээ дайчилж ажиллах хэрэгтэй байна. Оюутолгойгоос єєр орд газар ч хайгуулын ажлыг єргєн далайцтай vргэлжлvvлэх нь зvйтэй” гэж хэллээ. Тийм болохоор ажиллаад байхаас єєр яах вэ гэж хэлсэн юм. Миний бие ємнє нь Р.Фрейдлэндтэй уулзаж ярилцаж байсан бєгєєд энэ удаад ч тvvнтэй уулзахыг хvссэн боловч боломж огт гарахгvй байв. Бид маргааш єглєє нь эрт буцах ёстой байлаа. Би геологич Т.Мєнхбатад “Миний ирсэн гол зорилго Р.Фрейдлэндтэй уулзах явдал юм шvv” гэхэд тэрээр “Би хичээж байгаад зохицуулахыг бодъё” гэсэн юм.

Тавдугаар сарын 26. Р.Фрейдлэнд энэ удаа ирэхдээ 85 настай аавыгаа дагуулж ирсэн бєгєєд насандаа байхааргvй хєнгєн шингэн тvvнтэй уулзаж хvvгийнх нь талаар хєєрєлдлєє. Тvvний аавыг Альберт Фрейдлэнд гэдэг бєгєєд герман гаралтай, архитекторч мэргэжилтэй гэж єєрийгєє танилцуулсан юм. Онгоц нисэхээс 20-хон минутын ємнє Р.Фрейдлэндтэй уулзлаа.

Тvvнтэй хийсэн ярилцлагад та бvхний анхаарлыг хандуулъя.

-Оюутолгойн орд газрын нэг хэсгийнх нь урьдчилсан нєєцийг тогтоолоо. Їvнд Та хэр зэрэг сэтгэл хангалуун байна вэ?

-Мэдээж, маш сэтгэл єнд єр байна. Тэгээд ч энэ бол зєвхєн урьдчилсан тооцоонд vндэслэсэн нєєц учраас цаашид хийх ажил маш их байна. Єнгєрсєн хугацаанд хийсэн ажлын vр дvн, цаашид хийх ажлынхаа тухай бид интернэт дэх вэб сайтдаа хийсэн байгаа. Ойролцоогоор дєрєв хоногийн ємн єх ажлын мэдээ тайлан тэнд бий. Сонирхсон хvн тэндээс vзэж болно. Одоогоор бид уурхай барих хэмжээнд хvрсэн нєєцєє тогтоож чадааг vй байна. Хайгуулын ажил дєнгєж талдаа орж байна.

-Оюутолгойн ордоос гадна єєр хаана хайгуулын ажил хийж байгаа вэ?

-Долоо хоногийн ємнєєс бид Оюутолгойгоос 120 кмын зайтай Хармагтайн талбайд хайгуулын ажил хийж єрємдлєгийг эхлээд байгаа. Тэнд одоо ойролцоогоор 70 гаруй хvн ажиллаж байна. Хармагтайн хайгуулын талбайд бид маш их найдвар тавьж байгаа. Тэндээс томоохон зэсийн нєєц илэрч болзошгvй шинж тэмдэг бий. Хоёр сарын дараагаас Хармагтайн талбайгаас зvvн тийш 100 км зайтай Шvтээний талбайд хайгуулын ажлыг vргэлжлvvлнэ. Ойролцоогоор бид долоон талбайд хайгуулын ажлыг хийнэ. Хармагтайн талбайд одоо зургаан сарын ємнє Оюутолгойд ямар хэмжээний ажил єрнєж байсан, тийм дvр зурагтай байгаа.

-Тантай Монгол Улсын Ерєнхийлєгч уулзаж ярилцсан. Та нар юуны тухай ярьсан бэ. Ерєнхийл єгч Оюутолгойн орд газар танай компанийн хэрэгжvvлж байгаа тєслийг хэрхэн vнэлсэн бэ?

-Энэ нь миний Ерєнхийлєгч Н.Багабандитай уулзсан хоёр дахь уулзалт байсан. Бидний ажилтай газар дээр нь ирж танилцсанд маш их талархсан. Цаашид бидэнтэй хамтарч, дэмжиж ажиллахаа илэрхийлсэн. Миний энэ удаа Монголд ирсэн гол шалтгаан нь Ерєнхийлєгч Н.Багабандитай уулзах явдал байлаа. Би тvvнд Оюутолгойд хийж байгаа ажлынхаа талаар товч танилцуулж, гол цооногоос гарсан хvдрийн дээжийг дурсгасан. Бид Монголд хєрєнгє оруулж байгаа гадаадын иргэд. Монгол Улсын Ерєнхийл єгч бидний ажил байдалтай танилцаж, хvлээж авч уулзсанд маш их хvндэтгэлтэй хандаж байгаа. Ер нь Оюутолгой Монголын нэрийн хуудас болно гэдэгт би итгэлтэй байгаа.

-Оюутолгойд уурхай барих хэмжээнд хvрсэн тохиолдолд монгол мэргэжилтнvvдийг АНУ, Канад зэрэг уул уурхай хєгжсєн орнуудад сургах ажлыг хийх vv?

-Уурхай хэр зэрэг ашигтай ажиллах вэ гэдгээс бvх зvйл шалтгаална. Цаашид бидний санасан хэмжээнд усны нєєцтэй болчихвол ордыг ашиглах цаг хугацаа ч наашлах болно.

-Оюутолгойн орд дээр ажиллаж байгаа хvмvvсийн нийгмийн асуудлыг хэр зэрэг шийдэж байна вэ?

-Гэр бvлээсээ их хол, говийн нєхцєлд тэдэнд ажиллахад хvнд байгааг би ойлгодог. Манайд ажиллаж байгаа хvмvvс харьцангуй єндєр цалин авдаг. Гурван долоо хоног ажиллаад 14 хоног амарна. Цаашдаа ажил улам єргєжєєд ирэхээр сургууль, эмнэлэг, орон сууц гээд хvний амьдрах орчинг бvрдvvлэхийш зорино.

-Канадаас олон мэргэжилтэн ирж ажиллах уу

-Уурхайг ашиглахад мэргэжилтнvvдийг дандаа Канадаас авчрах нь хэцvv. Манай компани буддын шашинтай Бирм улсад єєрийн ордтой. Одоо тэнд уурхай бариад олборлолт хийж байна. Уурхайд долоон канад мэргэжилтэн, мянга гаруй нутгийн иргэн ажиллаж байгаа. Тэд бvх ажилд оролцдог. Миний бодлоор зєвхєн нэг хувь нь канадууд байх нь зvйтэй гэж боддог. Монголын залуучууд гадаадад гарч ажиллахыг их хvсдэг гэж би дуулсан. Магадгvй тэдэнд тийм шаардлага байгаа учраас тэгдэг байх. Миний бодлоор монголчууд єєрсдийн мэдлэг, хvчээ улс орныхоо хєгжилд хувь нэмэр оруулахад зориулаасай гэж боддог.

-Та бvхнийг Оюутолгойн орд газар хамгийн сvvлийн vеийн техник тєхєєрємжєєр судалгаа явуулж байгаа гэсэн. Їvнийгээ тайлбарлахгvй юу?

-Тийм ээ. Газрын гvнийг шууд тандаж мэддэг тєхєєрємж орчин цагт бий болоод байна. Энгийн vгээр бол тодорхой хэмжээний газарт єрмєєр єндєр хvчдэл єгєєд цахилгаан мэдрэмжийг гvнээс хvлээн авна. Геологийн эрэл хайгуулын дэлхийн хамгийн шинэ дэвшилтэт аргаар Монголд судалгаа хийж байна. Энэ аргыг бид ашигласнаар уурхайг ашиглах хугацааг хэдэн жилээр нааш татсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Одоогийн байдлаар маш єндєр эрсдэлтэйгээр геологи хайгуулын ажлыг vргэлжлvvлж байна. Ер нь хайгуулын ажил хамгийн их сонирхолтой, бас эрсдэл ихтэй байдаг.

-Таныг Оюутолгойд ирэхэд Монголын “Сарны чулуу” хамтлаг урлагийн тоглолт хийсэн. Тоглолтоос таны сонирхлыг хамгийн их татсан нь юу байсан бэ?

-Хєємий надад маш их таалагдсан. Монголын язгуур урлаг vнэхээр дэлхийд давтагдашг vй гайхамшигтай гэдгийг би тэгэхэд мэдэрсэн. Цаашдаа Монголын хєємийн урлагийг Канадад сурталчлах ажлыг хийнэ гэж бодож байгаа.

-Монголд Та хэд хэдэн удаа ирлээ. Оюутолгойн орд газрын ажлаас гадна монголчуудын амьдралын юунд хамгийн их сэтгэл зовнидог вэ?

-Би Монгол Улсын Ерєнхийлєгчтэй уулзахдаа єнчин ядуу хvvхдvvдийн тухай ярилцсан. Їнэхээр сэтгэл эмзэглvvлэм зvйлvvд би харж байсан. Тийм учраас би ноён Ерєнхийлєгчид єнчин ядуу хvvхдvvдэд туслах тодорхой ажлуудыг манай компанийн зvгээс санаачилж хийх бодолтой байгаагаа хэлсэн. Миний энэ саналыг Ерєнхийлєгч их дэмжсэнд сэтгэл хангалуун байгаа

гэснээр бидний товчхон ярилцлага єндєрлєсєн юм. Ємнєговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь Оюутолгойн зэс, алтны орд газар хєрєнгє оруулж байгаа Канадын IVANHOE компанийн ерєнхийлєгч Р.Фрейдлэндийн ярианаас тэрээр эргэлт буцалтгvй энэ орд газарт хєрєнгє оруулж ашиглах хvсэлтэй байгаа, ирээдvйд “Эрдэнэт” vйлдвэрийн хэмжээнд ажиллах асар том vйлдвэр Монгол Улсын хєгжилд томоохон хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаа нь мэдрэгдсэн юм.

     

    • Улаанбаатар-Оюутолгой
    • “ЗМ” сонины тусгай сурвалжлагч Р.МЄНХБАТ
    • эх vvсвэр: Зууны мэдээ 2002.5.27. №130 (1016)