www. 10 нас хvрлээ.


1991 оны арванхоёрдугаар сарын 12 буюу яг єнєєдрєєс арван жилийн ємнє Stanford Linear Accelerator Center (SLAC) Америкийн хамгийн анхны веб сэрвэрийг ажилуулжээ. Yvнээс ємнє зєвхєн Европд, Женевд байрлах European Organization for Nuclear Research (CERN) веб сэрвэртэй байлаа. Энэ байгууллагад анх веб технологи бvтээгдсэн хэдий ч ийнхvv зєвхєн уг байгууллагийн дотоод хэрэгцээнд зориулагдсан нэр нь л "wolrd wide" байж.

Иймд арван жилийн эмнэ www жинхэнэ нэрдээ тохирохоор "дэлхийн" хэмжээний болжээ. Єнгєрсєн долоо хоногт SLAC тєвд "Once and Future Web" ("Нэгэн удаа ба ирээдvйн сvлжээ") симпозиум болж www зохион бvтээгч Tim Berners-Lee болон Paul Kunz, Lawrence Lessig, Nathaniel Borenstein, Tim O'Reilly зэрэг интернэтийн vндсийг тавигчид, эрдэмтэд оролцжээ.

Тэд єнєєгийн коммерц /commerce/ нь интернетийн агуу боломжийг алга болгож "Бараг яг л телевиз шиг идэвхгvй эд" болгож хувиргасан талаар харамсан ярилцсан байна. Мєн яг одоо, энэ интернэт-эдийн засгийн уналт нь сїлжээний жинхэнэ vнэ цэнийг vзvvлэх алтан боломж олгож буй хэмээн интернэтийн пионерууд дvгнэжээ.

Анх Tim Berners-Lee ийн тархинд www -д тєрж, 1989 оны гуравдугаар сард янз бvрийн улс оронд, єєр байгуулагуудад ажиллаж хєдєлмєрлєж буй эрдэмтэд хоорондоо мэдлэг чадвар, судалгааны ажлынхаа талаар мэдээлэл солилцох мэдээллийн цогц систэм vvсгэх санаагаа CERN -ын удирдлагад илэрхийлжээ. Єєрийн "World Wide Web: Proposal for HyperText Project" тєслєєрєє мань эр хипер-текст гээчийн тусламжтайгаар нэг баримтаас нэгээд хялбар шилжих боломж бvхий системээр CERN -ын мэдээллийн нєєцийг нэгтгэхийг санал болгосон байна.

www-ын тухай анхны мэдээлэл 1991 оны наймдугаар сард гарчээ. Удалгvй есєн сарын 13-нд CERN -тэй танилцахаар Паул Кунц SLAC -аас ирэв. Cnet -д єгсєн ярилцлагадаа Кунц дурссанаар бол Tim Berners-Lee єєрєє тvvн рvv ирж, уорлд уайд веб /www/ хэмээн нэрлэсэн єєрийнхээ системтэй танилцахыг хvссэн байна. Кунцийн "Таны системд алсаас тухайлбал интернэтээр хандаж болох уу" гэсэн асуултад Tim Berners-Lee "Тийм, vvнд чинь л систем зориулагдсан юм" гэжээ.

Энэ vед систэм зєвхєн CERN -д vйлчилж байсан аж. Кунц Швейцариас явахдаа хэрэгцээт программуудаа хуулаад аваад явчихаж ингээд арван хоёрдугаар сарын 13-нд мань эр Tim Berners-Lee тэй холбоо барьж SLAC анхны европийн бус веб сервер хийснийг мэдэгдэжээ.

Tim Berners-Lee єєрийн биеэр алсаас далайн чанд дах уг систэмд холбогдож vзэж байж итгэсэн гэнэ. Одоо3Com Founders Chair -ыг толгойлогч Tim Berners-Lee нь интернэтд зориулагдсан программ хангамж, интернэт vйлчилгээний стандард тогтоодог W3C Consortium ыг мєн толгойлдог.

Мань эр "Семантик Веб" хэмээх нэртэй дараагийн шатны "ухаант" сvлжээн дээр ажиллаж буй гэнэ.

Жагдагдорж

Колумбиа, МО