Юуг хэн судлах вэ?

 

Эрхэм гишvvдийн амрыг эрье. Хичээл хийгээд сууж байтал нэг санаа орж ирээд ер зvгээр суулгадаггvй. Та бvхэнтэй хуваалцаж санал солилцьё гэж бодлоо. Уйдаад байвал улс тєр ярь гэдэг худлаа байхаа :). Онол практикийн гvн мэдлэг байхгvй ч Оросод єнгєрєєсєн дєрвєн жил, энд ирснээс хойш 2 жилийн хугацаанд багагvй сонссон сэдвvvдийн нэг нь "Ерєнхийлєгч юу хийдэг вэ?" гэсэн сэдэв байлаа.

Бид нар аливаа зvйлд хандахдаа 4 алхамыг дамждаг бололтой. Бас юун 4 алхам гараад ирэв гэж гайхах хэрэггvй. Энэ бол хvн, албан байгууллага, улс бvхэнд байдаг зvйл.

  1. Судалгаа
  2. Тєлєвлєлт
  3. Гvйцэтгэл
  4. Хяналт

Жишээ нь хувь хvний тvвшинд компьютер авах, байгууллагийн тvвшинд орлогоо нэмэгдvvлэх, улс орны тvвшинд дэвжин дээшлэх. Тэгвэл энэ логик маань тєрийн хувьд єєрийн гэсэн дvрээ олжээ.

  1. Судал- ???
  2. Тєлєвлє- Их Хурал
  3. Гvйцэтгэ- Засгийн Газар
  4. Хяна- Дээд Шvvх

"???" -ийн оронд хэн байх вэ? Миний бодлоор хамгийн их "шанстай" институтууд бол Ерєнхийлєгч, Чєлєєт хэвлэл, Их Сургуулиуд, Бие даасан цоо шинэ байгууллага юм. Эдгээрээс рейтинг хамгийн єндєртэй байгаа нь Ерєнхийлєгч.

"Аавдаа авгай авахыг заана" гэдэг шиг миний тэр институтэд юу хийхийг нь заах гэж юу байх вэ, гэхдээ vзэл бодлоо илэрхийлэх эрхээ ашиглан энэ институт (Ерєнхийлєгч) нь нийгэмдээ хvртээмжтэй судалгааны ажлаа сайн хийвэл нийт систэмдээ vр єгєєжтэй байх нь дамжиггvй гэж хэлж болох талтай.

Юун судалгаа байдаг билээ?

Судлах зvйлийг тоочоод баршгvй, гэвч нилээд багцалж харвал дараах байдлаар харагдах болов уу

 
Сонирхол
Хvсэл
Чадвар
Бусад
1. Ард Тvмэн        
2. Бvлэглэлvvд        
3. Тєрийн Албад        
4. Гадаадын Байгууллагууд        
5. Бусад        

 

Тайлбар:

Ард тvмэн- Монгол улсын гадаад дотоодод амьдарч байгаа иргэд юм.
Бvлэглэлvvд- улс тєр, эдийн засаг, урлаг, хvvхэд г.м.
Сонирхол- системд эзлэх байр суурь, эрмэлзэл
Хvсэл- юу хvсээд байгаа юм бэ:))?
Чадвар- хvсэлдээ хvрэхийн тулд юу санал болгож байгаа юм бэ:))?
Бусад- "єргєтгєлд зориулав":))

Болдог бол иймэрхvv анкет хийгээд санал асуулга явуулах юмсан, яаж хийдгийг нь мэдэх хvмvvс зєвлєгєєгєє харамгvй єгнє гэдэгт итгэж байна. Миний санааг ойлгох гэж цаг гаргасанд тань талархлаа илэрхийлье.

Хvндэтгэсэн, Єлзийболд,

Колумбиа, МО

ulziibold11@hotmail.com