"Эдийн засагч" ... ?

 

 

- Би нэгэн их сургуулийн ( улсыг нь бичэхгvй байхаар шийдлээ) эдийн засгийн ангийн 2 р курсийн оюутан. та нарын бичсэн зvйлсийг чинь уншаад, vнэхээр єєрєєсєє ичмээр болж байна. Учир нь би эдийн засгийн мэргэжлээр сурч байгаа нэртэй боловч чухам юу болохоо ч мэдэхгvй яваа хvн. Эдийн засагч гэж хэн бэ? Би цаашид сургуулиа тєгсєєд яг юу болох хийгээд хаана ямар мээстэнд ажилах чадвартай болох вэ? гэх мэт тvм буман асуултанд хариулт олж чадахгvй байна. Монголд бол банкны эдийн засаг,санхvv, маркетинг гэх мэт салбарууд байдаг. Миний суралцаж байгаа мэргэжил бол яг нэг чиглэсэн салбар байхгvй ердєє л ЭКОНОМИКС.


 

Хариунууд:

Ч. Oтгочулуу. Германаас

Б. Долгорсvрэн. АНУ аас

Г.Уянга. Англиас

С. Энх-Амгалан. АНУ аас

Шоон Б. Австриас

А. Болор. Европоос

 


 

 

Oтгочулуу. Ч. Германаас
Date: Feb 9, 2002

Yнэхээр "хэцvv байдал"-д ороод байгаа юм байна. Энэ талаар хувийн бодлоо хэлье. Би ч гэсэн 2-р курсдээ ингээд л учраа олохгvй явж байлаа. Юуны ємнє ичих, санаа зовох хэрэг байхгvй гэж хэлмээр байна. Тєгсєєд юу ч хийж болно. Гол нь тєгсєхийнхєє ємнєх 1-2 жил, дипломын ажлаас их юм шалтгаална. Дээр нь хувь хvний зорилго, эрмэлзэл их чухал. Эдийн засагчийн "задаргаа":

-шинжлэх ухааны ажил хийгээд эрдэмтэн болох боломжтой

-багш

-банкир

-маркетингийн ажилтан

-эдийн засагч буюу аливаа компанид ашиг алдагдалын тооцоо хийгээд тєсєл vнэлээд явдаг хvн болж болно

-зєвлєх консалтинг хийгээд явж болох юм. /туршлагатай байх хэрэгтэй/

-санхvv эдийн засгийн яаманд шинжээчээр орж болно. /тэгээд цаашаа карьиер эхэлдэг/

-аливаа байгууллагийн статистикч хийх боломжтой.

-тєсєл удирдана

-гадаад дотоодын хамтарсан компанид эдийн засгийн сэдвээр орчуулагч эсвэл бие дааж бизнес эрхэлж бас болно шvv дээ.

Тэгээд макрогоор дагнах уу микрогоор тєрєлжих уу сонгож байгаад улсын юм уу хувийн байгууллагад менежэр хийгээд явж болох юм. Єєр олон боломж бий л дээ. Бvх юм таниас шалтгаална.





Б. Долгорсvрэн. АНУ аас
Feb 9, 2002
(бага зэрэг товчлов)

Тиймээ, студентэд єгсєн зєвлєгєєний талаар санал нийлж байна. Мэргэжлийн чиглэлийн хичээлvvд ороод эхлэхээр зам чинь нэлээд тодорно. Энэ vед бvх зvйлийг шударга, ЄЄРИЙН тєлєє, ЧАНАРТАЙ, САЙХАН хийх хэрэгтэй (даалгавар, рэфэрат, дадлага гэх мэт) Мєн зєвхєн хичээлээ сайн хийж, чармайхаас гадна илvv зvйлс хийхгvй бол сvvлд нь ХОЖИМДСОН байдаг. Аль болох 24 цагийн ихэнхийг єєртєє УХААН, ЧАДВАР нэмэх, мэдэхгvй зvйлээ тодруулахад зарцуулаарай!! Задаргаан дээр нэмэх чиглэл:

1: Тєрийн захиргааны байгууллагад мэргэжилтнээр ажиллах (хяналт, мониторинг хариуцсан мэргэжилтэн гэх мэт)

2: Банкнаас єєр санхvvгийн байгууллагад, даатгал, жижиг зээл, vнэт цаасны гэх мэт компанид ажиллах

3: Сонин, хэвлэлийн газар эдийн засгийн сэтгvvлчээр ажиллах

Цаашид дараах зvйлсэд анхаараарай, хэрвээ анхаарч ажилладаг бол баяртай байна. Yvнд:

1: Энэ зунаас эхлээд ажил хийх (ДАДЛАГА хийх зорилгоор цалингvй ч ажиллаж болно)

2: Єєрийн орны ба гадаадын сонгодог, нэртэй алдартай хvмvvсийн эх зохиол їнших, хvмvvсийн намтар їнших (заавал эдийн засагчийн гэхгvй)

3: Экономикс- номыг англиар унших, ер нь vзэж байгаа мэргэжлийн чиглэлийн хичээлийн англи текстбоокийг харж, лекц монгол номтойгоо бататгаж харж, орчуулж байх (сургуулийн номын санд байгаа Эдийн засгийн бvх англи номоо харж байгаа нэг сонирхолтойг нь аваад унших)

4: Адам Смитийн Монгол хэлээр орчуулсан 'Yндэстнvvдийн баялаг, тvvний эх сурвалж' (нэрийг нь буруу санаж байж магадгvй)-ийг унших, найзуудтайгаа нийлээд нэг нь чангаар уншаад ярилцаад явбал их ойлгомжтой байна.

5: Ойлгохгvй, мэдэхгvй байгаа зvйлээ ИНТЕРНЭТээс хайж олж мэдэх (хvмvvсийн намтар, эдийн засгийн хичээлvvд гээд ер нь маш их зvйлийг интернэтээс мэдэж болно)

6:УБ-д болж байгаа хvмvvсийн лектурийг сонсох, тэднээс єєрийн мэдэхийг хvсч байгаа зvйлийг НЭРЭЛХЭХГYЙ асууж, мэдэх (УСАЙД, соросийн 2 давхарт байдаг байхаа, тэнд долоо хоног болгон лектуре болдог, ємнєх лектурийн видео бичлэг нь байдаг)

7: КУРСийн ажил, рэфэратийг маш ажил хэрэгч, ШУДАРГА, ЧАНАРТАЙ хийх

8: НЭГ ч минутийг битгий дэмий єнгєрєєгєєрэй, ТВ vзэх, дэмий мєрєєдєх, гадагшаа л явмаар байна гэж бодоод л байх гэх мэт ЧИНИЙ дайсан маш их шvv.

АНУ-ийн Франклин юу гэж хэлсэн вэ? Тэр 13 чанарыг єєртєє тєлєвшvvлнэ гэсэн зорилго тавьжээ тvvний нэг нь:

Industry: LOSE NO TIME, BE ALWAYS EMPLOYED IN SOMETHING USEFUL; CUT OF ALL UNNECESSARY ACTIONS.

9: Хувь хvний хvмvvжил, vнэт чанартай холбоотой оросоос орчуулсан олон сайхан ном Монгол дээр байгаа тэдгээрийг уншихад тустай.

10: Чи ажилд авна гэсэн зарлалїїд дээр нэг нэгтгэл хийж vзээрээй. Англи, компьютер ГЭСЭН vг хэр давтагдаж байна? Бараг бvх зарласан ажилд ийм ХYН хэрэгтэй байгаа биз! Тиймээс Англи сурах бичиг уншаад байвал сайн, хэрвээ Англи сайн сураагvй бол надад захиа бичээрэй, би зєвлєе. Сурсан бол сайжруулаарай.

11: Єєр юу мэдмээр байна, яамаар байна тэр бvхнээ хойш тавихгvй хийгээд байвал бvх зам чиний ємнє НЭЭЛТТЭЙ.

12: Гадагш явж мастерт сурах чиглэлд бас бэлтгэх хэрэгтэй.

МЭДМЭЭР байгаа зvйлээ байнга САЙН, ГYЙЦЭД тодруулж байгаарай. ЮУГ ч ДУТУУ мэдэх нь чиний бас нэг дайсан!! Жишээ нь дундаж гэр бvлийн Монгол хvvхдэд харилцааны соёл хэрхэн тєлєвшиж байна бэ? гэдэг сэдэв ч байж болно (бизнесийн харилцаа хичээл дээр). Эдгээр зvйл чамд их ойрхон, мэдээлэлийг олж авч болмоор санагдаж байгаа биз.

Єєрт байгаа гарын дор, ОЙР зvйлээс эхэл. Тэгээд аяндаа чи бизнест ямар байна гээд сонирхоод ирнэ! (ер нь сонирхдог байх) Одоогоор чамд ямар ГАЗАР дадлага, ажил хийх вэ, ямар нь илvv ирээдvйтэй вэ гэх мэт олон асуулт байгаа байх, ЮМ ЮМ оролдоод vз.

Цагийг гамнаж биш, хэрэгтэй юманд YРЖ сур гэж Роуссэау (Руссо) хэлсэн байна. Тэгэхдээ ТУУШТАЙ тодорхой зvйл гараас гаргаж, тvvний ард нь орж сурах хэрэгтэй. Хэл хэрэгтэй гэдгийг єєрєє ярьдаг, тvvнийг мэддэг байж нэг ч НОМ сєхдєггvй хvнийг ЧИ олон мэдэх байхаа, ямар ч зvйл дээр хэзээ ч тийм байж БОЛОХГYЙ. Жишээ нь ИНТЕГРАЛ функц юунд хэрэгтэй вэ? вэб хуудсыг ХЭН, ЯАЖ хийдэг вэ гэх мэт асуулт чамд байна уу? Тvvнд чи л эрж хайж хариулж чадна, єєр хэн ч БИШ!! За, чамд амжилт хvсье.


 

 

Г.Уянга. Англиас

Feb 11, 2002

Долгорсvрэнгийн єгсєн зєвлєлгєє их таалагдлаа. Намайг оюутан байхад хэн нэг нь ийм зєвлєлгєє єгсєн бол ямар гоё вэ гэж бодогдлоо. Тийм учраас чи vvнийг алт мэт хvлээж аваарай. Би vvн дээр нэмж хэлэхэд vнэхээр англи хэл чухал шvv, зєвхєн ажилд орохоос гадна єєрийн чинь кругозорыг маш єргєн болгож єгнє. Би USAID-ийн Эдийн засгийн бодлогыг дэмжих тєсєлд ажилладаг, эдийн засагчаар. Yvнээс ємнє би нэлээд хэдэн газар ажилласан. Тэгээд Монголын эдийн засагчийн зах зээлийн талаар хуримтлуулсан туршлагадаа vндэслэн зарим саналаа хэлье.

Яг макрогоор тєгсєх юм бол Монголд цєєн хэдэн боломж бий:

1/ яам, Монголбанк, Статистикийн газар, ер нь тєрийн байгууллагууд - хэдийгээр мэргэжлээрээ ажиллах боломжтой ч Монголбанкнаас бусад нь цалин маш бага,

2/ Олон улсын байгууллагууд - энэ бол цалин нь єндєр боловч ADB, вB, USAID, UNDP /миний мэдэхээр/ бvгд ганц эсвэл хоёр эдийн засагчтай учраас боломж бага /дээрээс нь энэ цалин бол хєдєлмєрийн зах зээлийн гажуудал, 10 жилийн дараа гэхэд байхгvй болох байх/,

3/ хувийн хэвшил, Консалтинг - энэ бол хамгийн их боломжтой боловч бас хамгийн риск ихтэй. Єєр бас боломжууд байдаг л байх, гэхдээ нэг их биш. Гол нь юу гэж хэлэх гээд байгаа вэ гэвэл хэрэв чи vнэхээр сайн эдийн засагч болж чадна гэдэгт итгэлтэй бол макрог сонгож ав.

Мєн рискийг багасгах хамгийн уламжлалт арга бол диверсификаци учраас их єргєн хvрээтэй мэдлэгтэй, мєн гадаад хэлнvvд, компьютерийн сайн мэдлэгтэй бєгєєд толгой ажилладаг бол хаана ч ажиллаж болно. Монголын хувьд зах зээл жижиг учраас энэ нь ялангуяа чухал байх.


 

 

С. Энх-Амгалан. АНУ аас
Feb 11, 2002

Тун хэцvv асуулт байна. Хэдийгээр би тєгсчихсєн (удаагvй) ч гэсэн наад асуултанд чинь яг таг ингэх нь зvйтэй гэсэн хариу єгч чадахгvй юм байна. Нєхдvvд єєрт чинь бас сайн сайн зєвлєлгєє єгч байх шиг байна. Миний бодлоор чи ямар сонирхолтой байна тvvнийгээ л дагах нь их чухал мэт. Ажил дээр очсон хойно сонирхолтой дуртай юмаа хийвэл илvv дээр байдаг. Хvсээгvй юм хийх чинь цагийг яаж барах вэ гэсэн бодолтой л байна гэсэн vг. Экономикс мажортой хvн "цэвэр" (pure) экономикс, полиси анализис, банкинг, аккоунтинг гээд олон олон чиглэлэээр ажиллах боломжтой ч тус бvрдээ эд нар маань єєр єєрсдийн онцлоготой гэдгийг бодолцох хэрэгтэй байх. Тэгээд ч чи эдгээрийн аль нэг чиглэлээр гvнзгийрvvлэн суралцах сонголтын ємнє ирээд байгаа юм байна. Мэдээж єнєєдєр илvv цалинтай, ажлын байр найдвартай гэх мэт бусад олон факторуудийг хардаг, гэхдээ л сонирхолтой зvйлдээ хvн дуртай (бас чадалтай) байдаг тул нэг єєрийгээ "эстаблишэд" (established) болгочихвол тэр салбартаа алзахгvй л гэсэн vг дээ. Эцэст нь хэлэхэд, бvхий л зайлшгvй анхаарах факторуудаа нэг жинлэж vзээд шийдвэрээ гаргавал оновчтой байх биз дээ. Мэдээж сургуулийнхаа АКАДЕМИК ЭДВАЙЗОР (ACADEMIC ADVISOR)-той ярилцах хэрэгтэй, ААВ ЭЭЖ, НАЙЗ НЄХЄД чинь бас ЄЄРИЙГ ЧИНЬ САЙН МЭДЭХ хvмvvсийн хувьд бас хэлж зєвлєх зvйлтэй л байж таарна даа.


 

 

Шоон н Б. Австри.

14- 05- 2002

Ер нь зєвхєн хичээлийн программийн хvрээнд ном vзээд боловсорчихно гэвэл мэдээж эндvvрсэн хэрэг болно. Тэгээд ч нэг, хоёрдугаар курсэд угаасаа суурь хичээлvvд vздэг учраас программийн хvрээний оюутнууд ирээдvйгээ бvхэл байдлаар харах, тєсєєлєх боломж хомс. Тиймээс биеэ даасан ажиллагаа чухал юм.

Єєрийгєє нэлээд тоох хэмжээнд аваачихын (єєрєєсєє ичихгvй байхын) тулд илvv их зvйл хийх хэрэгтэй нь ойлгомжтой. Миний бодлоор боловсролдоо тавиж байгаа хvчин чармайлтын vсрээд 60%-ийг программийн хvрээнд, vлдэх ядаж 40%-ийг бие даасан хєдєлмєр, судалгаа зэрэгт зарцуулаад явах хэрэгтэй байхаа. Ингэвэл чи юу сураад байгаагаа, сурах гээд байгаагаа болон ойрын бєгєєд холын ирээдvйд хаагуур жийх чиг хандлагаа багцаалан харж болно.
Мэдлэгтэй, чадалтай хvмvvсийн vг, зєвєлгєєг сонсож, ярилцаж байх нь бас маш чухал. Ингэвэл буруу газраар будаа тээж, хугацаа алдах явдлаас сэргийлнэ. Ингээд явбал "ХАНДАХ ЗYГ ЄЄРЄЄ ТОГТОНО". ийм л байна даа.

Урьдын цагт нийгмийг хамарсан "бэлэнчлэх сэтгэлгээ" гэдэг хорон євчин байсан. "Тєгсєєд хаана ажиллах вэ, цалин пvнлvv нь ямар вэ, ирээдvй хэт нь юу вэ?" зэрэг асуултууд vнэхээр утгагvй байна. Орчин цагийн хvvхэд, залуучууд арай єєр болсон байх гэж найдаж байгаа.

Хичээл бvрийг онцсайн сурч авах гэж зvтгэх хэрэггvй болов уу гэж бодож байна. Программийн хvрээнд онц хэрэгтэй биш хичээлvvд єчнєєн л байдаг. Хэрвээ чи дvн авах гэж туйлширдаг оюутан биш бол иймэрхvv хичээлvvдэд бага анхаарч цагаа єєр зvйлд зарцуулсан нь дээр байх. Цаг гэснээс, марталгvй хэлэхэд, эрvvл мэнд болон ер нь хичээл номоос гадуур зvйлс (хобби г.м..)-ийг хэзээ ч мартаж болохгvй. 24 цагийн ихэнхийг сурах, боловсроход зарцуулна гэдэг бол vнэхээр аймаар.

Хэт идеал байдлыг шvтэх хэрэггvй юм. Бодит байдалтай зохицож "газар дээр" ажиллах хэрэгтэй. Зарим vед маш олон цагаар суух шаардлага vнэхээр байдаг, байх ч естой. Гэхдээ оюутан хvний хувьд хичээлээс гадуур боловсрох vйлд єдєрт 4-5 цагаас хэтрvvлэхгvй байвал болох байх.

 


 

Bolor.


22 Jul 2002

Economics - a way of thinking, an approach
Economist - advanced knowledge of economic concepts, their research and applications

In US, economists are in gov't (50%), academia (45%) with the rest in business.

Gov't economists are in Fed (monetary policy), Treasury, executive and congressional advisory, etc. Relatively boring jobs with limited upside - uncompetitive pay packages, bureaucracy, etc. Low risk though. Writing long reports and economic analysis for someone else who usually has limited background in economic policy-making.

Academia employs people who couldn't leave the school. They teach and do research. Objective is to become the dean, the senior fellow, etc. Publication are very important - the more books to one's name - the better. Articles in trade journals are a good substitute.

Private sector is not normally interested in pure "economists". The exceptions are some bond trading houses on Wall Street (market-makers in Treasuries, corporates, etc) who usually have an internal "Fed-watcher" - a guy whose entire job is to try to predict FOMC decisions. Analyses minutes, economic data, etc. Most likely a former Fed guy.

As was mentioned above, economics is a way of thinking: "efficient allocation of scarce resources... blah blah", thus scarcely useful on its own. One needs a concrete setting and some awareness of that setting to be able to apply those concepts...

Bolor

 

2002 © Залуу эдийн засагч клуб