Монголын эдийн засаг

илvv хvчтэй либералчилагдах хэрэгтэй байна.

 

Д. Цэрэнбат

 

Єєрийн цуглуулсан хэдэн тоон дээрээ жаахан "тоглож" саяхан нэг шинжилгээ хийж vзлээ. эконометриксийн урт хугацааны хамаарлыг тооцдог аргууд Монголын дата дээр тохирохгvй байсан учир ердийн регресс, ауторегрессийн аргуудаар туршиж нэгэн vр дvнд хvрээд хартал ОУВС-ийн Стенли У. Блеикийн тооцсон Western production function-д тулгуурлаж гаргасан vр дvнтэй тун ойролцоо хариу vзvvлж байх юм.

Тэнд эдийн засаг одоогийн байдлаараа ажиллавал real GDP growth (ДНБ ий бодит єсєлт) 2.5 хавьцаа эргэлдэнэ. Бvр буурах ч чиг хандлагатайг прогнозолсон байгаа билээ. ЗЭЗ-ийн веб дээр энэ хvний бvтээлийг линк хийсэн харагдсан (Obstacles to Faster Growth in Transition Economies: The Mongolian Case гэсэн ажил бий)

Миний энэ тооцоогоор яг л тийм vзvvлэлт гарав. Єєрєєр хэлбэл одоо манай нэг хvнд оногдох бодит ДНБ 1999 оны байдлаар 300 хvрэхтэй vгvйтэй байгаа ба 2003 он хvртэл прогнозлож vзэхэд нэг жаахан єсєєд буцаад 350 хавьцаа эргэлдэж байгаа юм.

Бас хачирхалтай нь худалдааны либералчлал (энд би Гадаад худалдааны нийт дvнгийн ДНБ-д эзлэх хувийг ашиглав. олон эдийн засагчид vvгээр "трейд опинесс" /trade openness/-ийг хэмждэг) манай орны эдийн засгийн хєгжилд урвуу нєлєєтэй байгаа нь бид худалдааны либералчлалыг огт хийж чадаагvйн жишээ байх шиг байна.

Харин санхvvгийн либералчлал (энд М2-ийн ДНБ-д эзлэх хувийг авсан юм, уг нь М3-ийн ДНБ-д эзлэхийг нь авбал илvv аятайхан дvн гарна. харамсалтай нь Монголд санхvvгийн 3 дахь зах зээл vр хєврєлийн шатандаа яваа тул М3 бараг байхгvйтэй адил) эерэг нєлєєтэй байгаа нь мєнгєний хатуу бодлогын vр дvн байх. Гэвч эдийн засаг ерєнхийдєє буурах хандлагатай байгаа нь зєвхєн мєнгєний хатуу бодлогоор санхvvгийн либералчлалыг хийж байна гэж ойлгож болохгvйн нэг жишээ биз ээ.

Санхvvгийн зуучлагч байгууллагуудын vйл ажиллагаа Монголын эдийн засагт илт дутагдаж буйг хvн бvгд мэдэх билээ Монголд эдийн засгийн либералчлалыг илvv хvчтэй явуулах зайлшгvй хэрэгтэй байна.

 

2001 оны 10 сар.

Цэрэнбат.

Их Британи.