"Хєгжлийн тvлхvvр, нийгмийн сэтгэлгээ"

 

 

Яаж улс орноо хєгжvvлэх вээ гэж олон хvн бодож толгойгоо гашилгаж байна. Монголчуудаас гадна аль эртнээс Латин Америкчууд, дараа нь (бага зэрэг) Африкынхан, 80-аад оны сvvл 90-ээд оны эхнээс хуучин соц. орнуудын эдийн засагчид ядуурлыг бууруулах, эдийн засгаа єєд нь татах талаар бодож суугаа. Латин Америкчууд гэхэд бид нараас илvv удаан хугацаанд бодож байгаа ч "хєгжлийн нууцыг" олж чадахгvй л байх шиг байна (Аргентиний эдийн засаг одоо ямар байдалтай байгаа билээ).

"Хєгжлийн тvлхvvр" гэж нэг онцгой юм байна, тэрийг л олчихвол (аливаа) улс орон хєгжєєд явчихна гэдэг бол миний бодлоор утгагvй байж магадгvй юм. Сингапурын хєгжил, Энэтхэгийн хєгжил гээд бусад газар хэрэглэчих рецепт гэж байхгvй байх. Сингапурын газар зvйн байршил, хууль дvрэм сахих/хэрэгжvvлэлт , хvмvvс/нийгмийн психологи (шашин, бас уур амьсгал, истори гэх мэт vvнд нєлєєлж байгаа) гээд олон зvйлээс хамаарч байгаа. Энэтхэгт ч гэсэн тvvх , газар зvйн байршил, хvн амын тоо, хvмvvсийн сэтгэлгээ, уур амьсгал гэх мэт зvйлээс хамаарч хєгжил явагдсан болов уу. Энэ мэтээр бодоход нэг улс/нийгэм хєгжихєд олон хvчин зvйлсийн тохирсон микс (mix) хэрэгтэй юм шиг.

Улс орон, нийгэм тус бvрт ондоо. (Гэхдээ энэ миксэнд нэг хvчин зvйл нь шийдвэрлэх vvрэг гvйцэтгэх юм: нийгмийн сэтгэлгээ) Монголын хєгжилд юу саад болоод байна? Газар зvйн байдал бол мэдээж. Энэ талаар ардчилал гарсаны дараа шуугиж, юм хийхийг оролдсон. Далайн гарцтай болох гэж байна гээд (Тумэн Ривэр Проект). Монголчуудад ашигтай л байх байсан. Ядаж манай дорнод аймгуудын инфраструктур Азийн Хєгжлийн Банк зэргийн мєнгєєр нилээн хєгжих байсан байх. Yvнд оролцох гол 2 оронд (Хятад, Орос) бvvр ашигтай байсан. Даанч мєнгє гаргах Японд л vр ашиг багатай байсан нь харамсалтай.

Мєн хvн амын тоо, єсєлт нь хєгжилд хамаатай. 2 гаруй сая хvн Монгол шиг том нутгаа тємєр зам, авто замтай болгох хэцvv. 2 гаруй сая хvн тємєр зам, авто зам бариулчих мєнгє хуримтлуулаад хvнээр бариулчих бас хэцvv. Газар зvйн байдал болон бусад vvнтэй ойролцоо хvчин зvйлээс илvv хvмvvсийн болон нийгмийн психологи чухал болов уу. Хvмvvс юу бодож, юунд тэмvvлж, юу хийхэд бэлэн байна гэдэгт л гол "хєгжлийн гацаа" оршиж байгаа гэж бодох юм. Нийгмийн сэтгэлгээнээс ямар нам улсыг удирдах вэ гэдэг хамаарч байна. "Суботникт" гараад орцныхоо ойр хавийг цэвэрлэх vv гэдэг нийгмийн сэтгэлгээнээс л хамаарна. Ямар бараа бvтээгдэхvvн (жишээ нь импортийн vs. экспортийн, тансаг бараа vs. єргєн хэрэглээний бараа) худалдаж авах вээ гэдэг нь бас vvнтэй холбоотой.

Олон нийтийн "taste" (монголоор тохирсон vг олсонгvй, "Geschmack", "вкус") нь ямар индустри хєгжихийг ер нь тодорхойлдог (гар утас, компьютер, суудлын машин гэх мэт)... Тэгэхлээр хєгжихийн тулд нийгмийн психологийг зєв хєгжvvлэх хэрэгтэй. Энэ these бол аль ч нийгэмд vйлчилнэ байх. Єндєр хєгжилтэй орнуудыг ажиглахад, газар зvйн байрлалаас илvv шашин (Израель vs. Палестин), vндэсний бахархал/тэмvvлэл (Американ дрийм), хууль дvрмэндээ vзvvлэх хvндэтгэл/айдас (Герман, Сингапур, АНУ гэх мэт) зэрэг хvмvvс, нийгмийн психологийн факторууд хєгжилд маш хvчтэй нєлєєлж байна.

Монгол хєгжихийн тулд нийгмийнхээ сэтгэлгээ бас л єєрчлєгдєх нь зєв. Манай эдийн засаг хєл дээрээ босохын тулд vйлдвэрлэл, vйлчилгээ, хєдєє аж ахуйн салбарууд (бvгд биш юмаа гэхэд зарим нь) хєгжих шаардлагатай. Олон адуу малтай гэдэг vндэсний бахархалаас vvдээд энд зєвхєн мал аж ахуйг аваад vзье: Бэлчээрийн, нvvдлийн мал аж ахуй бол миний бодлоор дундад зууны vзэгдэл, бизнесийн сэтгэлгээтэй бvрэн нийцэхгvй юм. Мал аж ахуйг эдийн засгаа хvчтэй дэмжих тvвшинд хvргэхийн тулд нvvдлийн амьдралыг єєрчлєх хэрэгтэй юм шиг.

Мэдээж уламжлалаа хадгалах, тvvхээ хvндэтгэх vvднээс нvvдлийн "lifestyle"-ийг зарим аймагт vлдээж болно, эсвэл зарим "национал парк" байгуулж болох юм. Монголчуудын тvvхээс харахаар олон жилээр дарамтлуулж ирсэн улс. Мєн газар тариалан, vйлдвэрлэл социализмын ємнє байгаагvй, хєдєє нутагт одоо ч байхгvй. Тийм учраас хvмvvсийн "хуримтлал vvсгэх" (капиталист) сэтгэлгээ хєгжєєгvй, "бизнесийн ухаан" суугаагvй байх. Махаа идээд, айраг сvvгээ ууж чадаж байвал амьдраад байдаг сэтгэлгээ одоо ч гэсэн нээх єєрчлєгдєєгvй байгаа.

Yvнийг єєрчлєх зєв арга хэмжээ авбал яваaндаа ган, зуд гэх байгалийн гамшгаас хамааралгvй болохоос гадна эдийн засгийн хамааралт байдлаа бууруулах боломжтой юм. Yvний тулд суурин амьдрал, фирмийн аж ахуй дэлгэрvvлэх хэрэгтэй байх. Мєн шинээр коллектив аж ахуй (хуучны "колхоз") (economies of scale :) ) байгуулбал ч ашигтай байж магадгvй юм. Ингээд бодоод байхад "хєгжлийн тvлхvvрийг" олж болмоор юм. 2 сая хvний психологийг зєв удирдвал тэр 2 сая хvнийг ихээхэн орлого олж чаддаг болгож болох. Yvнийгээ дагаад vр бvтээмж дээшлэх, хуримтлал ихсэх, хєрєнгє оруулалт нэмэгдэх гэх мэтээр, "vicious circle of poverty"-ийг нэвтлэх арга зам Монголчуудад байгаа боловуу.

Иймэрхvv логикоор бодоод байхад "хєгжлийн тvлхvvр" болон нийгмийн сэтгэлгээ 2 салшгvй холбоотой болж таарна. ЗЭЗ клубын vйл ажиллгааны нэг зорилго нь Монголын нийгмийн сэтгэлгээнд "хувьсгал" гаргахад оршиж болох юм.

Ганжолоо

Берлин, Герман

20, 03, 2002