Хамтран ажиллаж сурцгаая.

 

Та бvхний ажил, хичээл амжилттай юу? Єдєр тутмын ажилдаа дарагдаад залхаж байна уу? Тэгвэл наашаа суугаад клуб дотроо нэгэн тоглоом тоглоё. Ээлж ээлжээр бие биендээ бяцхан бяцхан даалгавар єгье. Танийг хэн ч хий гэж шаардахгvй. Гэхдээ хийгээд байх юм бол та ЗЭЗ багт орж тоглоход цаашдаа алзахгvй болно. Юу тоглохыг ирээдvй л харуулна.

Тоглоомын зорилго хамтран ажиллаж сурах. Бие биенээ сонсож, хэн хэнийхээ удирдлаганд ажиллаж сурах. Би таний нэгэн адилаар хvнээр даргалуулахыг хvсдэггvй. Гэхдээ энэ єєрт маань хэр хэрэгтэй билээ, бусдад хэр хэрэгтэй билээ гээд бодохоор салах ёстой муу чанаруудын нэг яах аргагvй мєн юм. Нєгєєтэйгvvр, клуб бол бvлэг хvмvvс. Гишvvдийн хоорондын харилцааг хєгжvvлэх нь маш чухал. Тал талаас нь ЗЭЗ гуайд зориулаад биччихдэг тэгээд яг хэрэгтэй дэмжлэгээ авч чаддаггvй ийм нэг талын харилцаа явц муутай санагдаж байна.

Миний бодлоор бол би одоо бичиж байгаа энэ зvйлээ хэн нэгэнд нь эхэлж бичээд зєвлєсний vндсэн дээр сая нийтэд хандвал клубийн цаашдийн хєгжилд тvлхэц болох болов уу. Єєрєєр хэлбэл гишийн бvр олон талын харилцаагаа хєгжvvлэх дээр анхаарбал бид амжилт олно. Жишээлбэл 2-оос доошгvй хvнтэй санал солилцсоны дараа нийт гишvvдэд хандсан захиа бичдэг дvрэмтэй болж болох юм. Зєвлєсєн хvмvvсийнхээ vзэл бодолыг захиандаа дурьдсан байх шаардлагатай.

1 байхгvй бол 1000000 гэж vгvй, хоёр гишvvний хооронд харилцаа тогтохгvй бол клубийн харилцаа гэж vгvй, энэ клуб утгаа алдана. Хамтарч ажиллахад суралцацгаая!

Єлзийболд

Колумбиа, Мо

2002 он 3 -р сар.