ХYНИЙ КАПИТАЛЫГ ХЄГЖYYЛЭХ ЗАРИМ САНАЛ

 

Б. Долгорсvрэн

ШУТИС-ийн ЭША, Пvрдvгийн Их Сургуулийн докторант, ЗЭЗКлубын гишvvн

Имэйл: dolgorsu@purdue.edu

 

Хураангуй

Энэхvv илтгэлээр хvний капитал, тvvний хэмжилт, vнэ цэнэ,  хєгжлийн талаар авч vзлээ. Олон улсын хэмжээнд хийгдэж байгаа судалгаа ба Монгол Улсын єнєєгийн тєлєв байдлыг дvгнэсний vндсэн дээр тєр, олон нийтийн ба бизнесийн байгууллага, иргэдэд зарим санал дэвшvvлэхийг зорилоо. Дэлхийн томоохон хєдєлмєрийн зах зээлvvдийн нэг болох АНУ-ын шинжлэх ухаан, инженерийн салбарыг жишээ болгон дурдсан бєгєєд цаашид Герман, Япон болон бусад орны  оюуны хєдєлмєрийн зах зээлд єрсєлдєх боломжыг судлах нь зvйтэй байна. Олон улсын оюуны хєдєлмєрийн зах зээл дээр єрсєлдєх замаар хvний капиталыг хєгжvvлэх арга зам байна. Тиймээс энэ арга замыг нийт иргэд мэдрэх, ухаж ойлгоход хувь нэмэр оруулахыг илтгэгч  зорьсон юм.

Тvлхvvр vгс: бичиг vсэгт тайлагдалтын тєвшин тогтоох тест судалгаа, хvний капиталын зах зээлийн vнэ, насанд хvрэгчдийн ерєнхий чадвар, олон улсын хєдєлмєрийн зах зээл, АНУ-ын шинжлэх ухаан ба инженерийн салбар, дэвшvvлэх санал

 

Хvний капитал ба тvvний хэмжилт

 

“Human capital” буюу хvний капитал гэсэн ухагдахуун эдийн засаг, улс тєр, нийгэм соёлын аль ч салбарт хэрэглэгдэх болжээ. 1960-аад он хvртэл хvнийг капитал гэж vзэхээс дэлхийн ихэнх эдийн засагч, эрдэмтэд цааргалж байсан ч тухайн улс орны эдийн засгийн хєгжилд хvн хамгийн чухал vvрэг гvйцэтгэдэг гэдгийг эртнээс тодорхолж байсан билээ. [1] Адам Смит “ Yндэстнvvдийн баялаг, тvvний эх сурвалж” бvтээлдээ боловсролын ач холбогдлыг хэдэнтээ онцлон тэмдэглэсэн байдаг. Тухайлбал, “ хvн боловсрох, суралцах, туслахаар ажиллах vедээ олж эзэмшсэн авьяас, чадвар нь бодит зардалтай байдаг бєгєєд тэр нь тухайн хvнд хамаарагдах тогтмол капитал болно. Тэдгээр авьяас чадвар нь тухайн хvний баялаг, хєрєнгє хуримтлуулах хэрэгсэл болох ба улмаар, тухайн нийгмийн баялгийг бvрдvvлнэ.” гэжээ.

OECD-ийн Center for Educational Research and Innovation-ийн  “ Human Capital Investment- An International Comparison” судалгааны тайланд (1998) хvний капитал гэдгийг “ хувь хvмvvсийн эзэмшсэн эдийн засгийн харилцаатай холбогдох (бvтээмж бий болгох) мэдлэг, чадвар, ур дvй ба бусад шинж чанаруудыг хэлнэ” гэж тодорхойлсон юм. [2]

Эрдэмтэд хvний капиталыг  бичиг vсэгт тайлагдалт, сургуульд хамрагдалтаар  хэмжих нь бодит чадвар, дадлыг хэмжих боломж олгохгvй гэж vзэж байна. Тиймээс тус тайланд хvний капиталын нєєцийг дараах vзvvлэлтээр хэмжих нь зvйтэй гэсэн санал дэвшvvлсэн юм. Yvнд: 25-64 насны иргэдийн сургуульд хамрагдалтын хувь; 25-64 насны иргэдийн сургуульд хамрагдсан дундаж хугацаа; 25-34, 35-64 насны иргэдийн сургуульд хамрагдсан байдал; Эрэгтэй, эмэгтэй иргэдийн сургуульд хамрагдсан байдал; Yе дамжсан боловсролын тєвшний ялгаа (дээд боловсролтой гэр бvлээс гаралтай иргэний дээд сургуульд хамрагдсан байдал); Насанд хvрэгчдийн бичиг, vсэгт тайлагдалтын тєвшин (тест, дасгал ажиллуулан тодорхойлно.); Насны ангиллаар бичиг vсэгт тайлагдалтын тєвшний дээд доод хязгаарт vнэлэгдсэн иргэдийн эзлэх хувь; Эдийн засгийн салбар тус бvрт ажиллагчдын бичиг vсэгт тайлагдалтын тєвшин; Сургуульд хамрагдсан байдал ба бичиг vсэгт тайлагдалтын тєвшин   багтаж байна.

Єнєєдєр, хvний капиталын чанарыг сургуульд хамрагдалтын тєвшин, бичиг vсэгт тайлагдалтын тєвшний тест, дасгалын vр дvн ба тухайн капиталын зах зээлийн vнийг тооцох гэсэн гурван арга замаар тогтоож байна. Хvний капитал нь хэдийгээр хувь хvний шинж чанараар тодорхойлогдох боловч нийгмийн тєвшинд авч vзэх шаардлагатай зарим нэг vзvvлэлтvvд байна. Тухайлбал, мэдлэг vйлдвэрлэх салбар буюу судалгаа шинжилгээний салбарт ажиллаж байгаа ажиллагчдын тоо гэх мэт.[2]

 

Бичиг vсэгт тайлагдалтын тєвшин ба нийгэмд аж тєрєх нь

 

Уншиж, бичиж, дєрвєн аргын тоо боддог бол бичиг vсэгт тайлагдсан гэж vздэг уламжлалт ойлголт єєрчлєгджээ. Харин энэ чадвараа хэрхэн хэрэглэж байна гэдгийг тест, дасгал ажиллуулан тодорхой тєвшин тогтоон тайлагдалтыг хэмжиж байна.

Олон Улсын Насанд Хvрэгчдийн Бичиг Yсэгт Тайлагдалтыг хэмжих зорилготой, Швед, Недерланд, Бельги, Герман, Канад, Австрали, Швецари, АНУ, Англи, Шинэ Зеланд, Польш зэрэг 12 орныг хамарсан судалгаанд бичиг vсэгт тайлагдалтыг єгvvлэлийг ойлгох чадвар, єгєгдсєн мэдээллийг ашиглах чадвар ба тооцоолол хийх чадвар гэсэн 3-н чиглэлээр шалгаж, тєвшин тогтоосон юм. [2,3]

Тус судалгааны баг “ Нийгэмд байр суурь эзэлж, єєрийн зорилгоо хэрэгжvvлэх, єєрийн мэдлэг боловсрол, потенциалаа хєгжvvлэхэд хэвлэж нийтэлсэн мэдээллийг хэрэглэх насанд хvрэгчийн зан тєлєвийг бичиг vсэгт тайлагдалт гэнэ.” гэсэн тодорхойлолт дээр санал нэгдсэн юм. 0-500 хvртэл оноотой асуулга, тест дасгалууд бэлтгэж, тайлагдсан эс тайлагдсан эсэхээр нь 5 тєвшинд дээрх гурван чиглэл тус бvрээр ангилж vнэлжээ.

Орчин vед аливаа нийгэмд аж тєрж байгаа иргэдээс нийтлэг чадваруудыг шаардах болжээ. Тухайлбал, комьпьютерийн мэдлэг ба харилцааны соёл гэх мэт.

Насанд хvрсэн хувь хvний эзэмшсэн байвал зохих ерєнхий чадварын талаар олон улсын хэмжээнд хэд хэдэн судалгаа хийгдээд байгаагийн нэг бол CASAS (Comprehensive Adult Student Assesment System) юм. Энэ нь АНУ-ийн Калифорни ба бусад хэд хэдэн мужууд хамтран “ иргэн хvн нийгэмд байр суурь эзлэхэд” шаардагдах vндсэн мэдлэг чадварын жагсаалтыг дараах байдлаар тодорхойлсон юм (1991). [3]

1.       Хэрэглээний эдийн засгийн талаар

·        Жин хэмжvvр, бусад хэмжvvрийн хэрэгсэл ба мєнгє хэрэглэх чадвар

·        Байр орон сууцтай болох, бусад vйлчилгээ худалдан авах арга зам, журмыг мэддэг байх

·        Банк санхvvгийн байгууллагаар vйлчлvvлдэг байх

2.       Олон нийтийн нєєц боломжийн талаар

·        Тєрєл бvрийн тээврийн хэрэгслээр vйлчлvvлж, захиалга єгєх, зорчихтой холбоотой баримт бичгийг ойлгодог байх

·        Шуудан, холбоогоор vйлчлvvлдэг байх

·        Хэвлэсэн ба нэвтрvvлсэн олон нийтийн мэдээллийг хэрэглэдэг байх

3.       Эрvvл мэндийн талаар

·        Нийтлэг євчин, тvvнийг эмчлvvлэх арга замыг мэддэг байх

·        Эмнэлэгээр vйлчилvvлэхэд хэрэглэгдэх баримт бичгийг ойлгож, мэддэг байх

·        Ерєнхий эрvvл ахуй, урьдчилан сэргийлэх аргуудыг мэддэг байх

4.       Ажил мэргэжлийн талаар

·        Ажилд орох арга замыг мэддэг байх

·        Цалин хєлс, шагнал урамшуулал, ажилчдын нэгдсэн байгууллагын vйл ажиллагааг мэддэг байх

·        Ажлын байран дээрх сургалт, ажил эрхлэлт, ажлын дэг журам ба шагнал урамшуулал хvртэх арга замыг мэддэг байх

5.       Тєр засаг ба хуулийн талаар

·        Сонгох сонгогдох эрх ба улс тєрийн арга хэмжээг ойлгодог байх

·        Тvvхэн мэдээлллийг ойлгодог байх

·        Татварын мєн чанарыг ойлгодог байх

6.       Тооцооллын талаар

·        Хэмжигдэхvvн хэрэглэдэг байх

·        График уншиж, дундаж тооцож чаддаг байх

·        Тооцоо хийх, цээжээр бодож чаддаг байх

7.       Гэр ахуйн талаар

·        Хувийн ариун цэвэр сахих, биеэ арчлах чадвартай байх

·        Гэрийн ариун цэвэр сахих, арчлах чадвартай байх

Эдгээр чадвар дээр нэмж компьютер хэрэглэх, зааврын дагуу ажиллах, компьютерээр боловсруулсан мэдээлэл ойлгох, бизнесийн харилцаанд хэрэглэгддэг техник хэрэгслийг ажилуулах чадвар (кассын машин, хувилагч гэх мэт) оруулсан. [4]

Монгол Улсад насанд хvрэгчдийн хэдэн хувь нь банкаар vйлчлvvлж, хэдэн хувь нь єдєр бvр зорчиж байгаа автобусны чиглэлийнхээ цагийн хуваарийг мэдэх вэ? Хэрвээ биднийг энэ CASAS жагсаалтын дагуу vнэлвэл, хэдэн хувь нь ерєнхий мэдлэг, чадвар эзэмшсэн нэгэн гэж vнэлэгдэх бол? Зарим гадаадын хvмvvс бидний тєлєє санаа зовох юм, бид єєрсдєдєє санаа тавих чадваргvй гэж vv? 

 

Хvний капиталын хєгжил ба эдийн засгийн хєгжил

 

Азийн баруудын хєгжлийг иргэд нь бий болгосон. Єнєєдєр хvний мэдлэг, чадварын урсгал єндєр хєгжилтэй орнуудаас Ази руу, Азиас єндєр хєгжилтэй барууны орнууд руу гэсэн 2 чиглэлтэй болж байна. Барууны орнуудад ажиллаж, амьдарч, суралцсан Азийнхан эх орныхоо хєгжилд нєлєєлж байна. Тvvнчлэн, тэд тухайн салбарын хєгжилд барууны иргэдтэй эн зэрэгцэхvйц хувь нэмэр оруулж байна. Антон Чеховын (1860-1904) хэлсэнчлэн ”vндэсний vржvvлэх хvрдний таблиц гэж байхгvй шиг  vндэсний шинжлэх ухаан гэж байхгvй” дэлхий нийтийн шинжлэх ухаан, технологийн салбар авьяас чадалтай, хєдєлмєрч хэнд ч хил хязгааргvй нээлттэй болжээ. АНУ-ийн Улсын Шинжлэх Ухааны Сангийн “ Шинжлэх Ухаан, Инженерийн Салбарын Yзvvлэлтvvд 2002“ тайланд бичсэнчлэн, шинжлэх ухаан, инженерийн чиглэлээр єндєр мэргэшсэн ажиллагчдын урсгал бол ихэнх єндєр хєгжилтэй оронд ажлын гvйцэтгэлийн єндєр чанар ба уян хатан байдлыг бvрдvvлж байна. Эрдэм шинжилгээний ажилтан ба инженерvvдийн мэдлэг бол бусад мэдлэг чадвараас илvv хялбараар хил дамжин хєрвєж байна. АНУ єнєєдєр дэлхийн єнцєг булан бvрээс цугларсан гадаадын иргэдийн мэдлэг, хєдєлмєрийн vр шимийг хvртэж, цаашид ч хvртсээр байх болно гэж тус тайланд тэмдэглэсэн байна.[5]

1999 оны 4 сарын мэдээгээр, АНУ-д шинжлэх ухаан, инженерийн чиглэлээр докторын зэрэг хамгаалагчдын 27 хувь нь, магистрын зэрэг хvртэгчдийн тавны нэг буюу 19.9 хувь нь, баклаврын сургалт дvvргэгчдийн 9.9 хувь нь гадаадын иргэд байжээ. Эдгээрээс хамгийн олноор суралцсан чиглэл нь хими 14.9 хувь, компьютер 15.2 хувь, инженер 14.6 хувь байна.

Зураг.1-д шинжлэх ухаан, инженерийн чиглэлээр докторын зэрэг хамгаалагчдын харьяалалыг vзvvлэв.

Зураг.1 Шинжлэх ухаан, инженерийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан гадаадын иргэдийн зэлэх хувь

Шинжлэх ухаан, инженерийн чиглэлээр АНУ-д ажиллаж байгаа гадаадын иргэдийн 57 хувь нь Азиас, 24 хувь нь Европоос, 13 хувь нь Тєв ба Ємнєд Америкаас, 6 хувь нь Канадаас, 4 хувь нь Африкаас байна. Эдгээр хvний капиталын зах зээлийн дундаж vнэ буюу цалин хєлс ямар байна вэ?

АНУ-д шинжлэх ухаан, инженерийн чиглэлээр ажиллагчдын жилийн дундаж цалинг Хvснэгт.2-д харуулав.

                                                                                                

Хvснэгт.1 Жилийн дундаж цалин (доллараар,1993-1999)

Зэрэг

1993

1995

1997

1999

Нийт  ШУ, инженерийн чиглэлээр ажиллагчид

48000

50000

55000

60000

Баклавр

45000

48000

52000

59000

Магистр

50000

53500

59000

64000

Доктор

54800

58000

62000

68000

Эх vvсвэр: National Science Foundation, USA, Science and Engineering Indicators 2002

Єндєр тєвшний капитал єндєр vнэтэй байх нь зайлшгvй, тиймээс манай орны залуу vеийнхэнд оюуны капиталыг гадаадад хєрвєх тєвшинд эзэмшиж, vнэ хvргэн “зарах” зорилго тулгарч байна.

АНУ-ын  шинжлэх ухаан, инженерийн ажиллах хvчинд гадаадын иргэдийн эзэлж байгаа хувийг Хvснэгт. 1-д vзvvлэв.

           

  Хvснэгт.2 Ажиллах хvчинд эзлэх гадаадын иргэдийн хувь

 

Field of highest degree

Percentage in total labor force

All Science and Engineering

12.2

   

    Engineering

         Chemical

         Civil

         Electrical

         Mechanical

         Other

19.8

20.2

21.2

23.3

16.5

17.0

    Life sciences

          Agriculture

          Biological sciences

11.7

7.9

13.3

    Computer and mathematical sciences

          Computer sciences

          Mathematical sciences

17.1

21.1

12.5

     Physical sciences

           Chemistry

           Geosciences

           Physics and astronomy

           Other

15.8

19.3

7.9

18.2

10.4

     Social sciences

            Economics

            Political science

            Psychology

            Sociology and anthropology

7.5

13.5

7.2

6.2

6.1

     Other

7.8

Эх vvсвэр: National Science Foundation, USA, Science and Engineering Indicators 2002

 

АНУ-ын шинжлэх ухаан, инженерийн чиглэлийн ажлын байрны тоо, таамаглалыг тус тайланд тодорхойлсноор Хvснэгт.3-д vзvvлэв.

  Хvснэгт.3 Ажлын байрны тоо, таамаглал (2000 ба 2010 он, мянган ажлын байраар)

Мэргэжил

2000

2010

Єєрчлєлт

Нийт мэргэжил

145571

167754

22183

     Шинжлэх ухаан

        Life sciences

        Computer and mathematical sciences

              Computer sciences

              Mathematical sciences

        Physical sciences

        Social sciences

3241

184

2408

2318

89

239

410

5301

218

4308

4213

95

283

492

2059

33

1900

1895

5

44

82

     Инженер

1465

1603

138

Эх vvсвэр: National Science Foundation, USA, Science and Engineering Indicators 2002

Азийн таван барын нэг Тайвань Улсын докторын зэрэг хамгаалагчдын тоо, АНУ-д суралцсан байдлыг дараах хvснэгтээр харуулья.

Хvснэгт.4 Тайвань Улсын докторын зэрэг хамгаалагчдын тоо (1975-95)

Жил

1975

1980

1985

1988

1990

1992

1993

1994

1995

Нийт

Нийт

     Тайванд

     АНУ-д

580

32

550

519

64

455

994

161

833

1231

319

912

1667

518

1149

2109

678

1431

2264

808

1456

2424

848

1576

2538

1053

1485

14326

4481

9847

Эх vvсвэр: Graduate Education Reform in Europe, Asia and the Americas and International Mobility of Scientists and Engineers: Proceedings of and National Science Foundation Workshop

Єнєєдєр “Монгол Улсад ажлын байр байхгvй тул би тєгсєєд юу хийх вэ?” гэсэн шалтгаанаар шинжлэх ухаан, инженерийн чиглэлийн сонирхол, авьяасаасаа татгалзаж, хvслээ боогдуулж байгаа шинэ vеийнхэн маань ажлын байранд хил хязгаар гэж байхгvй єєрийн чинь эзэмшсэн капиталын чанараас хамааран капиталаа сарын $70- аар зарах уу, $4000-аар зарах уу гэдгийг єєрєє сонгох цаг болжээ гэдгийг анхаарах хэрэгтэй байна. Хил хязгааргvй хєдєлмєрийн зах зээл нь авьяас билэг, чадварын гарах урсгалыг хєхvvлэн дэмжээгvй, харин хєгжих замыг хєхvvлэн дэмжиж байгаа нь тодорхой. Ялангуяа буурай хєгжилтэй орны иргэдэд хувийн капиталаа єндрєєр vнэлvvлэх боломжтой болоод зогсохгvй, тэдний буцах урсгал эх орных нь эрдэм шинжилгээ судалгаа, дээд боловсролын салбарт дорвитой єєрчлєлт хийж  байгаа юм. 

 

Хvний капиталыг удирдах зарим санал

 

Олон Улсын хєдєлмєрийн зах зээлд оролцож, єрсєлдєх нь баялаг хуримтлуулах, эх орондоо мэдлэг шилжvvлэх vндсэн аргуудын нэг болжээ. Тиймээс бvх шатанд суралцагчдын гадаадад хєрвєн ажиллаж, сурах чадварт шийдвэрлэх vvрэг гvйцэтгэх англи хэл, хувийн зохион байгуулалтыг тєлєвшvvлэх ба шинжлэх ухаан,  инженерийн сургалтыг эрс сайжруулж, дэмжих хэрэгтэй байна. Ялангуяа математикийн сургалтыг “ сонгон гvнзгийрсэн” сурагчдад заадаг тєвшингєєр нийт залуу vеийнхний хvчийг сорьж, дайчлах цаг болжээ. “ Чи чадахгvй” гэж хандах биш “ Чи чадна, гагцхvv хєдєлмєрлє” гэсэн хандлагаар залуу vеийг сургахыг бvх шатны багш нарт уриалж байна. “Угаасаа ухааны сав нь дvvрдэггvй хvvхэд” тєрдєг vv, эсвэл “ Хvvхдийн орчин эцэг эх, сургууль, нийгэм маань тэдний савыг дундуур дvvргээд алдаж байна уу?”. 

Яагаад бид нийтээрээ Англи хэлтэй, хєдєлмєрч, шинжлэх ухаанд цоорхой байгаад, мянга мянгаараа єндєр хєгжилтэй орны магистрантур, докторантурт суралцаж, капиталаа єндрєєр vнэлvvлж болохгvй билээ? Азийн бусад орнуудын дvр тєрх ийм байна. Залуу vед єрсєлдєх зэвсгийг нь єгье, харин тэд сонголтоо хийнэ.  Тєр, олон нийтийн байгууллага ба бизнес эрхлэгчдэд дараах санал дэвшvvлж байна.

1.       Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр хvний капиталыг хєгжvvлэх талаар байнга сурталчлах

2.       “Хvн ба нийгмийн хєгжил” нэртэй телевизийн суваг бий болгох

3.       Математик ба бусад шинжлэх ухааны боловсролыг илvv нээлттэй, нийтэд хvртээмжтэй сурталчлах, бvх нийтийн анхааралд сурталчлах

4.       Гадаадын их дээд сургууль ба байгууллагын санхvvжилтээр сурч боловсорч байгаа иргэдийг сурталчилж, нийтийн анхаарлыг чиглvvлэх

5.       Англи хэл, математикийн сургалт явуулах нэгжvvдэд хєнгєлттэй зээл олгох ба спонсорлох

6.       Мэдээллийн технологи, компьютерийн чиглэлээр суралцагчдын тоог нэмэгдvvлэхэд дэмжлэг vзvvлэх

7.       Шинжлэх ухааны чиглэлийн уралдаан тэмцээний тоог олшруулах, санхvvжvvлэх

8.       Сурлагын амжилт гаргасан оюутан, сурагчдад TOEFL, GRE, GMAT зэрэг болон бусад элсэлтийн шалгалт єгєх тєлбєрєєр санхvvжvvлэх санг зохион байгуулах

9.       Бусад орны туршлага судлах, єндєр хєгжилтэй орны Засгийн Газар, сургуулиудаас олгодог тэтгэлэг, тусламжын талаарх мэдээллийн нэгдсэн санг зохион байгуулж, сурталчлах, боловсролын байгуулага бvрт хариуцсан мэргэжилтэн ажиллуулах

зэрэг олон чиглэлийг анхааран ажиллах нь зvйтэй байна.

 

Дvгнэлт

 

  • Хvний капитал, хvний хєгжил эдийн засаг, нийгмийн хєгжлийн гол хvчин зvйлийн нэг гэдгийг бvх шатанд анхаарч, єнєєгийн тєвшнийг бодитоор vнэлж, бvх нийтийн анхаарлыг хvний хєгжилд тєвлєрvvлэхийг тєр засгийн холбогдох байгууллагууд илvv анхаарууштай байна.
  • Олон Улсын оюуны хєдєлмєрийн зах зээлд оролцох, суралцах, эрдэм шинжилгээний ажил хийхэд нь иргэдийг дэмжиж, сурталчлах нэгжийг тєрєєс тэтгэж, зохион байгуулах нь зvйтэй байна.
  • Иргэдийн бичиг vсэгт тайлагдалтын чанарын тєвшинг тогтоох арга замыг судалж, тєвшинг vнэлж, тvvнийг сайжруулах vйл ажиллагааг зохион байгуулах нь зvйтэй байна.
  • Гадаадад сурч амьдарч байгаа иргэдтэй бизнесийн ба тєрийн байгууллага, нэгжvvд хамтран ажиллах арга замыг судлах шаардлагатай  байна.
  • Насанд хvрэгчдийн ерєнхий соёл, чадварын vзvvлэлтийг судалж, тєвшинг сайжруулах арга хэмжээг зохион байгуулахыг санал болгож байна.

 

Ашигласан ном, хэвлэл

 

[1] Theodore W. Schultz. 1971. Investment in Human Capital: The Role of Education

      and of Research. NY. USA

[2]  Centre for Educational Research and Innovation. 1998. Human Capital Investment:

      An International Comparison. OECD  

[3]  Murray T. Scott et al. 1998. Adult Literacy in OECD Countries: Technical Report on

       the First International Adult Literacy Survey. Washington DC

[4]  Office of Technology Assessment, US Congress. 1993. Adult Literacy and New

      Technologies:Tools for Lifetime. Washington DC

[5]   National Science Foundation USA. 2002. Science and Engineering Indicators 2002

       Online [Available] : http://www.nsf.gov/sbe/srs/seind02/start.htm

[6]   Graduate Education Reform in Europe, Asia and the Americas and International

       Mobility of Scientists and Engineers: Proceedings of and National Science

       Foundation Workshop.

Online [Available]  http://www.nsf.gov/sbe/srs/nsf00318/c1s5.htm

.