МАРКСИЙН ОНОЛЫН ГАЖУУДСАН ХУВИЛБАР

БУЮУ

МОНГОЛЫН СОЦИАЛИЗМ.

 

 

 

Н. Ууганбаатар. измир.турк
Date: Feb 11, 2002

та бvхэнтэй нэгэн сэдвээр санал бодлоо солилцьё гэж бодлоо, хvн бvр єєрийнхоо бодолыг бичвэл маш сайн байна. дараа нь бас бvгдээрээ дvгнэлт хийж болох юм.

------СЭДЭВ------

МАРКСИЙН ОНОЛЫН ГАЖУУДСАН ХУВИЛБАР БУЮУ МОНГОЛЫН СОЦИАЛИЗМ.

Монгол улс 70 жил социализмийн тогоонд чанагдахдаа юу хожив, юу алдав. єєр ямар замаар замнаж болох байв. Yр дагавар, хор хєнєєл, Лениний социалист дэлхий байгуулах мєрєєдлийн хамгийн шилдэг жишээнvvдийн нэг болсон [магадгvй цор ганц] миний эх орны 70 жил туулж єнгєрvvлсэн энэ урт замын талаархи єєрийн бодлоо нєхєдтэйгээ хуваалцана гэдэгт эрхэм танд итгэж байна.


 

Хариунууд :

Б. Долгорсvрэн

Ж. Энхбаяр.

Н. Ууганбаатар


 

 

Долгорсvрэн. АНУ.

Ууганбаатарын саналд хариу бичиж байна. Би Философи оф Едукейшн гэсэн хичээл vзэж байна. Тэр хичээлээр АНУ -ийн боловсролын vндэслэл болсон сэтгэгчдийн бvтээлийг уншаад, єєрєє социализмийн vед 10 жилийн хvvхэд байсан туршлагаа бодоод харьцуулалт хийхэд:

(Боловсролын системд хэрхэн нєлєєлснийг ЗОРИЛГО, ЭЗЭМШИХ БОЛОМЖ, АГУУЛГА, АРГА гэсэн чиглэлээр дvгнэж болох байх гэж бодож байна).

1: Хvнийг Индивидуализмийг биш коллективизмийг шvтсэн зан суртахуунтай болгоход сургууль чиглэж байсан. Уг нь биеэ засаад, гэрээ засаад, тєрєє засдаг дараалал байдаг шvv дээ, гэтэл багаасаа єєрєє єєрийгєє мэддэг биш, командийн шинжтэй, єєрийгєє биш бусдыг их анхаардаг (дагадаг ба шvvмжилдэг) зан суртахуунтай болгожээ. Энэ нь мэдээж дундаж, ЗОГСОНГИ vеийн гэр бvлийнхэнд их илэрнэ. Элит ба хєдєєгийн селф суффициэнт гэр бvлийнхэнд гэр бvлийн хvмvvжил сургуулийнхаас илvv нєлєєлж байсан.

2: Нєгєє талаар хvн бvр тэгш эрхтэй ба сайн сурах эстой гэсэн vvднээс шахалт, агуулга ихтэй программ зааж байснаараа давуу талтай байна. (хvн бvрийг сайн болгохийг хичээж байснаараа цєєн хvн амтай манайх шиг оронд сайн талтай) АНУ - д Роуссэау (Руссо)-гийн нєлєє их байжээ, эхлээд ХYН больё, дараа нь ИРГЭН больё, хvн иргэн хоёрийг нэг зэрэг бэлтгэх аргагvй, эхлээд ЄЄРЄЄ ЄЄРТЄЄ хайртай, хичээдэг больё, дараа нь ХYНИЙ ТЄЛЄЄ хичээж болох юм гэсэн vзэл.

Манайд сургуульд байхад, ангиараа эвсэг сайхан гээд багшийн зохион байгуулалт дор хуулалт иж бvрнээр явагддаг байсан. Ингэхээр багш маань ХYYХДИЙГ єєрєє єєрийгєє хvндэтгэх чадваргvй болгож байсан байна.(онц сурдаг нь буян хийж байна гэж гэнэн бодоод, муу сурдаг нь аварлаа намайг гэж баярлаад, мэдээж багш бvхэн єєр) Єєрєєр хэлвэл хvний ЖАМ ЁСНЫ, БАЙГАЛИАС ЗАЯАСАН єєрийгєє гэх суртахууныг орхигдїїлж шууд НИЙГМЭЭ гэх сэтгэхvйтэй болгохыг зориж байсан. (энэ бол vндсэндээ МЄРЄЄДЄЛ.

Эхлээд self loved болж байж дараа нь 'society-loved' болно, ингэвэл ТЄРД ашигтай, тєр биээ даасан олон хvнтэй болно) Социализмийн эхэн vеийнхэн маань маш их єєрчлєлт, бvтээн байгуулалтыг мэдэрж нvдээр vзэж, биээр оролцсон тул УРАМ ЗОРИГТОЙ байсан бол, зогсонги vеийнхэн НЭГ Л БИШ гэсэн мэдрэмжтэй, БАЯЛАГ ЦУГЛУУЛАХГYЙ НЬ гэдгээ мэдээд нэг л тvгшvvртэй амидарч байсан байхаа.

ЭВСЭГ, ХАМТАЧ чанар манай 'уламжлалт' зан тєлєвийн нэг гэдэг боловч хvчээр биш АМЬДРАЛИЙН шаардлагаар, солилцооний шинжтэй, БАЙГАЛИЙНХ БИШ НИЙГМИЙНХ байсан гэдгийг дїрдах хэрэгтэй. Єєрєєр хэлвэл бас л таримал боловч ЄЄРТ эргээд хэрэг болдог байжээ. (бие тєрмєл, санаа таримал гэдэг шvv дээ, тэгэхээр Индивидуализм бас таримал л даа, гэвч энгийн дундаж хvнд коллективизмээс арай илvv ойрхон) Манайхны дийлэнх хvний Коллектив чанар маш ТАРИМАЛ, ХУУРАМЧ байсны нэг шишээ бол 'Гудамжны хvvхдvvд'. Єнєєдєр нєгєє сайхан КОЛЛЕКТИВ иргэд маань яагаад энэ хvvхдvvдийг ГЭРТЭЭ байлгаж гарыг ни ганзаганд хєлийг нь дєрєєнд хvргэхгvй байна вэ? Тэдний ИТГЭЛ, YНЭМШИЛ хvчээр байжээ.(мэдээж байгалийнх байх ч аргагvй). Тэгвэл ИНДИВИДУАЛИЗМ бол ' БАРАГ НАТУРАЛ'.

Эдийн засгийн хувьд тэд маань боломжгvй байж болох юм, тэгвэл боломжтой нь бас хэд бий...(зvгээр гэнэн жишээ хэлэхэд ийм байна. Хvний Натурал чанарыг їстгаж болдоггvйн тод жишээ байхаа) Yнэхээр социализмийн боловсрол хvнийг ХYНИЙ ТЄЛЄЄ гэсэн тєлєвшилтэй болгосон юм бол єнєєдєр орцны жижvvрийг бодоод ХААЛГАА САВАХГYЙ гардаг монгол хvн хэд вэ?, хаалгаа зєєлєн сайхан хаадаг Америк хvн хэд вэ гээд харьцуулахад Монгол хvний єєрийгєє ХАЙРЛАХ, БУСДИЙГАА YНЭНЭЭСЭЭ ХАЙРЛАХ занг боловсролын 'гажуудсан' социалист сургууль алга болгожээ гэж хэлмээр (бас л дийлэнх хvний хувьд, харьцангуй єндєр соёлтой иргэдэд хамаагvй). Маркс vvнийг хvсээгvй байх.

Америкчууд яагаад хаалгаа сайхан хаадаг вэ гэвэл: Багаасаа гэрийнхээ хаалгийг хайрлаж хаагаад дадсан юмуу?, эсвэл єєрийгєє хvндэтгэх СОЁЛТ хvн гэдгээ МЭДЭРЧ, ИЛЭРХИЙЛЭХ хvсэл уу, тогтсон норм нь ИХ ЭРYYЛ байна уу? Манай норм ямар гэж? (АНУ - д хаалга ихэвчлэн хvндрvvлэгчтэй л дээ, гэхдээ би бас хvндрvvлэгчгvй хаалга дээр ажигласан юм:-) Коллективизмийг ЧИН СЭТГЭЛДЭЭ тээхэд дундаж иргэдэд хvндрэлтэй бєгєєд, ЭЛИТvvд ба эхний фронтийнхонд л зєвхєн ЄНДЄР СУРТАХУУН илэржээ гэж би боддог. Вестэрнчууд СОНГОДОГ (коллективизм єндєр потенциал шаардана, єєрєєр хэлвэл єєрийгєє ч, нийгмийг ч авч явах чадвар) зан сїртахууныг биш, ЕРДЄЄ л эхээс тєрєхдєє 'хамт байдаг' ЗАН дээр нь vндэслэн бvхнийг зохицуулсан. Мэдээж хvн єєрийгєє таниад ирэхээр бусдад илэрхийлэх, нэг юмны хэлтэрхий байж хvнтэй хамтрахыг хvснэ. (шахалтаар биш, бас л єєрийнхєє ХYСЛЭЭР)

Монгол їлсад Социализмаас уур УХААЛАГ арга байсан уу? гэвэл би YГYЙ гэж боддог, Тухайн vедээ їхаалаг ЗЄВ алхам байжээ, эс бєгєєс бид ХОЁР хєршийн нэгнийх нь байх байсан. (хvмvvс оросынх байсан шvv дээ гэдэг, би лав оросийнх гэдгээ мэдрээгvй єссєн, энд ирээд л хvмvvсээс сонслоо:-) Тусгаар тогтнолоо аварсан АРГА юм гэж боддог. (санамсаргvй биш байхаа, сайн мэдэхгvй байна)

Бид нар Тайван гэх мэт орон шиг эдийн засгийн давуу тал (хєдєлмєрийн нєєцтэй, vйлдвэрлэлийн бага зардалтай, усан тээвэр хийх боломжтой) байхгvй тїл капиталистууд бидэнтэй орооцолдохыг хvсэхгvй байсан байхаа. За, тэгээд эрэгтэйчvvдийн 40 гаруй хувь нь лам, шавь, дєнгєж нэг манжийн дарлалаас гарсан, хоцрогдсон орныг ТУСГААР ЧИГЭЭР нь єдий САЙХАН орчин vеийн орон болгосон 'ГАДААД', ДОТООДЫН БУУРЛУУДАД баярлаад, їрт захиагаа дуусгая.(мэдээж гашуун алдаа их байсан, хэлмэгдэл зэрэг)

Би манжийн дарлал ба тvvнээс ємнєх сургууль, боловсролын системийг сайн судлаагvй байгаа ч ВЕСТЭРН-ээс мэдээлэл авч орчуулж баяжуулж, сэлбэдэг байсан гэдэгт итгэлтэй байна (эx: Мянгат орчуулж байсан гэсэн). Социализм энэ урсгалыг хаасан уу гэвэл, тийм биш, оросууд єєрсдєє барїїнаас авдаг, баруунд єгдєг байсан тул боловсролын АГУУЛГИЙГ нь єєд татаад (хэт УЛС тєржvvлсэн ч гэсэн), АРГИЙГ (жигдлэх, хvvхдийн онцлог харгалзахгvй байх, эдийн засгийн дэмжлэггvйгээс лабортори туршилтыг дорвитой хийхгvй байх гэх мэт) нь хоцрогдуулсан байх гэж бодож байна. Маркс яг боловсролоор, пролетарийн хvvхдийг хvмvvжуулэх талаар бие даасан бvтээл гаргаагvй, харин Оросын коммунистууд нэлээд зvйл хийж байжээ гэдгийг мэдлээ. За, амжилт хvсье.


 

 

Ж. Энхбаяр. Washington DC
Date: Feb 12, 2002


Socialism ба Монгол орон.

Энд чухал сэдвээр ярилцах санал гаргажээ. Yvнийг дэмжин хэлэлцvvлэгт оролцохоор шийдэв. Монгол орон созиализм байгуулах гэж бахархам их тvvхийнхээ 70-аад жилийг зориулсан нь vнэн юм.

Социализм гэдэг маань хvнээс гажууд зvйл биш, хvн тєрєлхтний сайн сайханд тэмvvлэх гэсэн эрмэлзэл мєрєєдлийн нэгэн бодит оролдлого байлаа. Уг санаа нь бол vнэхээрийн сайхан зvйл, гэвч хэрэгжvvлэх аргийг нь л олж чадаагvй байх аа, лав л Совет Унион маягийн социализм байгуулах оролдлого явцгvй болж нуран унасан билээ. Ер нь арга гэдэг хамгийн хэцvv зvйл нь байдаг.

Маркс бол аугаа их сэтгэгч, одоо ч баруунд тvvнийг хvний нийгэмд товойн тодорсон цєєхєн суутнуудын манлайд бичсээр л байгаа, тэрбээр хvний нийгмийн муу муухай нь капиталист эдийн засгийн харилцаанд байгаа гэж vзэж, цоо шинэ эдийн засгийн харилцаа бvхий нийгэм байгуулах онол номыг нь бvтээсэн юм. Тvvнд онол номлолоо амьдралд хэрэгжvvлэх хийгээд хэрхэн хэрэгжиж буйг vзэх боломж олдоогvй. Тvvнийг залгамжлагчид, онол номыг дэмжин баримталж цааш хєгжvvлсэн тэр хvмvvс л Марксийн уг санааг ихээхэн хазайлгаж, бодит байдал дээр ихээхэн хор уршигтай завхралыг гаргасан гэж бодогддог.

Ерєєсєє хvний нийгэм тэр чигээрээ эрэл хайгуул, алдаа онооны тvvх юм. Марксист vзэл суртал, социализмийн бvтээн байгуулалт бидэнд хангалттай их юм єгсєн. Муу талаасаа илvv олон сайн сайхан дэвшил хєгжлийг авчирсан юм. Юу вэ гэдгийг нарийн бодоод vзье л дээ. Бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг нvvдэлчин монголчуудын амьдралд суурин иргэншлийн ололт дэвшлийг нэвтрvvлэхэд социализм байгуулж асан тvvхэн он жилvvд дэвшилт vvргийг гvйцтгэсэн байна. XX зууны эхэн vед монголчууд хvн, малгvй євчин эмгэгт баригдсан, бараг л мєхєж яваа vндэстэн хэмээн тэр vед монголоор аялсан гадаадийнхны ном бичигт тэмдэглэсэн байдгийг бид мэдэх билээ. Ийм нэгэн мєхєж яваа vндэстнийг євчин эмгэгнээс нь салган орчин vеийн хvн, мал эмнэлгийн хєгжлийн vндсийг тавижээ. Орон сууцны хороолол, хот тосгод олноор байгуулагдаж, эсгий гэрээс суурин амьдралд шилжжээ. Улс орныг цахилгаанжуулж, малын гаралтай тvvхий эдийг гvн боловсруулах аж vйлдвэрийн цогцолборууд баригдаж, авто зам, агаарын тээврийн сvлжээ бий болж улс орны эдийн засаг бат тулгуур суурьтай болжээ. Их, дээд сургууль, бага, дунд сургуулийг олноор бариж босгон, малчин ардын хvvхдvvдийг эмч, багш, эрдэмтэн, барилгачин гэх мэт тєрєл бvрийн ажил мэргэжлээр гадаад, дотоодгvй сургах болж, vндэстний боловсон хvчин, сэхээтний суурь давхарга бvрэлдэж, нvvдэлчдийн эрдэм ухааны алтан санг орчин vеийн ололтоор арвижуулсан байна. Шинжлэх ухааны олон тєрєл чиглэлийг шинээр хєгжvvлэн урьд vеийн шашнаас улбаатай номчирхдог бясалгалын ухаанаас практик туршлага руу чиглэсэн дэвшил гарав. Єрнє дахиний сонгодог урлаг нэвтэрч, соёл, гэгээрлийн ажил vлэмжийн ихээр єрнєх болж, улс орны тусгаар тогтнол оюуны ертєнцєєр давхар баталгаажжээ.

Ийнхvv социалист ертєнцийн хvрээлэл дотор улс тєр, эдийн засаг, боловсрол, соёл, шинжлэх ухаан, эрvvл мэнд, хvмvvнлэгийн зэрэг салбараар хамтын ажиллагааг хєгжvvлсэн нь тус улсын нvvр царайг урьд ємнєхтэй зvйрлэхийн аргагvй єєрчилсєн юм. Муу талаасаа бол хvнийг эрvvл бусаар хэлмэгдvvлж, хvний угаас заямал эрх чєлєєг хаан боож vзэл суртлаар хvнийг залхааж байсан байх. Монгол орон єнгєрсєн зууны эхээр манжийн дарлалаас дєнгєж салаад байсан эгзэгтэй мєчид умард их хєршєє тvшихээс єєр зам байгаагvй гэдэг агуулгаар асуудлыг авч vзвэл бидэнд єнгєрсєн тvvхэндээ харамсаад байх шалтгаан vгvй. Тэгэхэд орос оронд зєвлєлт засаг тогтож Лениний социалист бvтээн байгуулалт єрнєж эхэлсэн байлаа. Ингэж л тvvхийн тавилангаар Монгол орон тусгаар улсын дайтай орших боломжоо олж авсан бvлгээ.

 


 

 


Н. Ууганбаатар. измир.турк
Date: Feb 13, 2002

Миний єєрийн дvгнэлт.


ингээд би єєрийн дvгнэлтээ та бvхэнд єргєн барья. КАПИТАЛИЗМГYЙ СОЦИАЛИЗМ БУЮУ МАРКСИЙН ОНОЛЫН ГАЖУУДАЛ. Єглєє бvр тал нутагт vvр цайж Монголын хєх тэнгэрт шар наран манддаг. хэрэв энэ хєх тэнгэр шар наран хоёроор Монгол тvмний туулсан урт удаан ээдрээтэй бартаатай замыг яриулах юм бол мєн ч олон юм хэлэх байх даа...тийм ээ тэр хоёр их юм vзсэн... талын зэрлэгvvд дэлхийг донсолгож явахыг ч,тусгаар тогтнолоо алдчихаад харийн дарлалд зvдэрсэн жилvvдийг ч,хэн хэгэн гэмгvй хvн хилс хэргээр буудуулж байсан цуст онуудыг ч,бvтээн босгож,бариж байгуулж,єєрийн гэсэн зорилготой тэмvvлэл дvvрэн урагшлаж байсан vеийг ч... хувь заяанийхаа эзэн нь хvн єєрєє гэж нэгэн суут хvн хэлсэн байдаг. Тэгвэл хувь заяаныхаа эзэд нь ард тvмэн єєрсдєє гэж єргєтгєж болох болов уу?(эсвэл...).тийм ч бай vгvй ч бай миний ард тvмний тvvхэн замнал тєдийлєн дардан байсангvй. тэднийхээ бичиж vлдээсэн энэ олон зуун жилийн тvvхээс зєвхєн 70хан жилийг нь нэг дvгнээд vзье.

энэ хооронд юу хожив, юу алдав, єєр ямар боломж байв? єнєєдєр хэн нэгэн хvнээс социализм гэж юу вэ ?гээд асуувал нуран унасан, хvний эрхийг боогдуулсан, хvнд сурталд автагдсан... гэх мэт товчоор хэлэхэд жигшсэн хариулт єгєх биз. гэтэл яг энэ асуултыг 13 н жилийн ємнє яг энэ хvнээс асуувал арай єєр хариулт єгєх байсан байх л даа. гэхдээ энэ бол тэр хvний худалч эсвэл хувирамтгай зантай огт холбоогvй зvйл. угаасаа нийгмийн тогтоц гэдэг нэгээс нєгєє рvv РЕФОРМ хийсний дараа шинэ нь хуучнаасаа илvv тєгєлдєр байдаг жамтай (тэгж хvлээн зєвшєєрєгддєг).

СОЦИАЛИСТ НИЙГЭМ РYY ХЄЛ ТАВЬСАН НЬ: хvн бvрийн мэддэгээр жанжин сvхбаатар хэсэг нєхдийн хамт ташуурандаа тамгатай бичиг хийгээд хил давж Ленин багштай уулзаж,орос ах нар сайн санааны vvднээс бидэнд цэрэг зэвсэг нийлvvлж 4 пулематтай манай арми хиагтыг эзэлснээр монгол хувсгал эхэлсэн билээ. дараа нь ардын тєр засаг байгуулагдаж, богд хаант засгийг тvлхэн унагаагаад, монгол улс зєвлєлт улсын нэгэн адил социалист улс болж МАХН гэдэг тєрийн эрх барих НАМтай болж тууштай хєгжлийн замаар замнах гараагаа эхэлсэн билээ. дээрхи тvvхийг бараг хvн бvр дунд сургуульд заалгаж ТАРХИА УГААЛГАСАН биз. гэтэл vнэн хэрэг дээрээ энэ зохиомол тvvх бодит vнэн хоёрийн хооронд ихээхэн ЯЛГАА байлаа.

юуны ємнє хувсгал гэж юу вэ? гэсэн асуултанд хариулах хэрэгтэй байна л даа. one view widely held among laymen is that
Misery BREEDS REVOLT:when oppression becomes too much to bear,
the masses will rise up against their oppresoors.
(vvний орчуулгийг болон асуултын хариултыг таньд vлдээе). хувсгал хийгдэхийн тулд тодорхой тохироо бvрдсэн байх ёстой, бас тодорхой зорилготой тvvнийхээ тєлєє тэмцэх ёстой. хувсгал 3 н vе шат дамждаг. марксийн тайлбарласнаар бол нэг нийгмийн тогтоцоос нєгєє руу хийх шилжилт хувьсгалаар хэрэгждэг. дэлхийн хэмжээнд танигдсан хэд хэдэн хувсгал байдаг л даа.тодотговол английн-1640, амэркийн--1776, францийн---1789, оросийн--1917 гэх мэт. карл маркс (1818-1883) хэмээх нэрийг сонсоогvй монгол хvн бараг байхгvй биз.тэр ч бvv хэл нэг vе бараг бурхан тахилынхаа оронд зургийг нь залах шахсан.

Коммунист нийгэм байгуулна гэдэг нь энэ хvний санаа мєн л дєє. гэхдээ тэр нь аж vйлдвэржсэн европийн оронд хийгдэх ёстой нийгмийн дэвшил болохоос биш тариачин хаант засаглалтай орост, аль эсвэл талын нvvдэлчин, дэлхийн хєгжлєєс хэдэн зуун жил тусгаарлагдчихсан байсан тєв ази дорно дахины дундад зууны vеийн соёлтой монгол хоёрт коммунист тогтолцоо бvрэлдэх ёстой гэж огт номлоогvй юм. энэ нь угаас онолын vvднээс боломжгvй зvйл.