Газар хувьчлал дээр ємч хувьчлалаас

илvv том алдаа гарах гээд байна

 

    

Газар ємчлєлийн тухай хуулийн тєслийг УИХ авч хэлэлцэх болсныг хэд хэдэн vндэслэлтэйгээр эсэргvvцэж, улс тєрийн суулт хийгээд байгаа Иргэний Зориг Намын тэргvvн С.Оюунтай уулзаж, vзэл баримтлалыг нь уншигч буюу иргэн танд хvргэж байна. Сvvлийн хэдэн хоногт гараад байгаа улс тєрийн энэ маргаанд та ч бас иргэнийхээ vvргийг ухамсарлаж, єєрийн vзэл баримтлалын vvднээс vнэлэлт дvгнэлт єгч байгаа гэдэгт найдаж байна.


-Газар ємчлєлийн хуулийн тєслийг хэлэлцэх боломж нєхцєл бvрдсэн гэж ажлын хэсэг vзсэн. Гэтэл та яагаад улс тєрийн суулт хийж байгаа юм бэ?
-УИХ-ын нэгдсэн хуралдаанаар газар ємчлєлийн хуулийг хэлэлцvvлэх талаар шийдсэн. Миний бие єєрийн vзэл баримтлалаа илэрхийлж цєєнх болсон. Газар ємчлєлийн хууль хэлэлцэх бэлтгэл хангагдаагvй учир цаг нь болоогvй байна гэж vзсэн. Наад зах нь Монгол улсад нийгэм эдийн засгийн шинэ нєхцєлд тохирсон газар зохион байгуулалтын ерєнхий тєлєвлєгєє байхгvй байгаа. Гэтэл тийм тєлєвлєгєє байна уу гээд ажлын хэсгийнхнээс асуухад “vгvй яахав, социализмын vеийн нэг тєлєвлєгєє байгаа” гэж хариулсан. Гэтэл одоо чинь бид социализмын vеийг орхиод нилээд хугацаа єнгєрчихлєє. Ганцхан энэ ч биш, цаана нь газар ашиглалтын нарийн бvртгэл, чанарын vнэлгээ хийгдээгvй, мєн газрын нєєцийн мэдээллийн сан байхгvй. Газрын єєрчлєлтийг хянадаг улсын хяналтын сvлжээ байдаг. Гэтэл манайд тэр нь ч байдаггvй. Єєрєєр хэлбэл Монголын тєр газраа мэдэхгvй байгаа юм.
-Тэр социализмын vеийн тєлєвлєгєєг судалсан авч vзсэн юм бий юу?
-Тийм нэг ерєнхий тєлєвлєгєє байдаг юм гэж л хариулж байгаа юм. Энэ цаг vе чинь тэр 20, 30 жилийн ємнє єнгєрсєн нийгэм, цаг vеэс огт єєр шvv дээ.
-Бэлтгэл ажилд зайлшгvй хийх ёстой зvйл нь юу вэ?
-Газрыг хувийн мэдэлд єгнє гэдэг их нарийн, олон талын vр дагавартай, олон талаас нь авч, шийдэх асуудал. Нэгэнт л хувийн ємчид єгчихвєл буцааж авах гэж ойлголт байх уу гэдэг зvйл гарч ирнэ. Тvvхэндээ манай иргэд чинь нvvдэлчин хэв загвартай амьдралаар явсаар ирсэн. Газар эзэмших, ашиглах талын мэдлэг, ойлголт vнэхээр бага. Газар хувьчлуулах хvртэлх олон vе шатуудын хамгийн эхнийх нь Монгол улсын иргэнд газрыг удаан хугацаагаар, гэрээний vндсэн дээр эзэмшvvлэх явдал юм. Иргэд тєртэй гэрээ хийгээд, ямар зориулалтаар эзэмшихээ тогтоох, цаашлаад газраа зvй ёсоор, vр ашигтайгаар эзэмшиж сурах, тєр vvн дээр нь хяналт тавьж, туршлага хуримтлуулах ёстой. Энэ vе шатыг дамжаад ахиад магадгvй, бас єєр vе шат байж болно, тэгвэл тэр vе шатыг дамжаад дараа нь нєгєє хувьчлах асуудалдаа орох ёстой юм. Бид монгол хvнд газрыг ємчлvvлж огт болохгvй гэж vзэхгvй байгаа. Yндсэн хуулийнхаа заалтыг хvндэтгэж байна.
-Танай намын vзэл баримтлал буюу таны суулт хийх болсныг Засгийн Газар, Их Хурал яаж хvлээж авсан бэ?
-Єнєєдєр буюу 06 дугаар сарын 19-ний єдрийн 16 цагийн байдлаар ямар нэг хариу реакци мэдэгдээгvй байна. Гэхдээ эерэг хариу гарна байх гэдэгт бид итгэж байна. Яагаад гэвэл бидний энэ эсэргvvцэл, vндэслэл бол бодитой зvйл юм. Бид хэрвээ энэ асуудал дээр ємч хувьчлалд гаргасан шигээ алдвал улсын аюулгvй байдал дээрээ тулж очно.
-Газар ємчлvvлэх тухай хуулийн тєслийг хэдий хугацаанд боловсруулаад одоо хэлэлцэх болоод байгаа юм бэ?
-Эрх баригчид буюу МАХН энэ газар ємчлvvлэх тухай хуулийг урьд ємнє эсэргvvцэж байсан. Таван сар хvртэл энэ тухай юу ч яригдаж байгаагvй. Гэтэл таван сарын дунд vеэс гэнэт газар ємчлvvлэх асуудлыг яриад энэ хуулийн тєслийг 7-14 хоногийн дотор боловсруулаад хэдхэн хоногийн ємнє Их Хуралд єргєн барьсан.
-Ямар нэг шалтгаан байгаа юм болов уу?
-Бид шалтгааныг нь судалж vзсэн. Анхдагч байдлаар бол МАХН “Газрыг Монгол хvнд хувьчлах нь зvйтэй юм байна” гэж ойлгосон. Єєрєєр хэлбэл ємнєх vзэл баримтлалынхаа эсрэг байгаа юм байна. Бид чинь нэг их дорвитой шинэчлэл хийж чадахгvй байна, тийм учраас шинэчлэл хийе гэж vзсэн бололтой гэж харагдаж байна. Зарим гишvvд ардчилсан холбоо эвсэл малыг малчдад єгчихсєн, орон сууцыг оршин суугчдад нь єгчихсєн юм чинь МАХН бас ард тvмэнд юм єгч харагдах ёстой, тийм учраас газрыг иргэдэд єгье гэсэн. Угтаа бол улсынхаа оршин тогтнох vндэс болсон газрыг мал, байр, байшинтай харьцуулж болохгvй. 7-10 хоногийн дотор хууль боловсруулаад болчих юм биш. Ер нь бол 90-ээд оноос хойш манай тєр засгуудын шийдвэр гоомой, дутуу дулимаг гарч байсан. Тэрний vр дагавраар ард тvмэн маань ядуу, эдийн засаг маань сульдаад байна. Газрын асуудал бол зvгээр нэг нэмэгдсэн єртгийн албан татварыг нэмэх ч юм уу, гаалийн татварыг тэглэхтэй адилгvй гэдгийг бодох хэрэгтэй.
-Тєрийн ємчийн хороонд та асуулга тавьсан гэсэн.
-92 оноос эхэлсэн ємч хувьчлал саяхан болтол vргэлжилж Монгол банк хvртэл их хувьчлалд орлоо. Их хувьчлалтай холбоотой маргаан гарсаар байгаа. Ард иргэдэд ягаан, цэнхэр тасалбараар ємч олгосон. Энэ процесс бол vнэхээр алдаатай гашуун сургамж болсон vйл явц болж єнгєрсєн. Улс тєрийн намууд нэг нэгнээ дvгнээд, хvлээн зєвшєєрдєггvй юмаа гэхэд хамтарч ажилладаг, зээл тусламж авдаг байгууллага, НYБ-ын хєтєлбєрт Монгол улс хvсэлт тавиад тэндээс олон улсын томоохон эрдэмтдийн бvрэлдэхvvнтэй баг ирж манай эдийн засаг, ядуурлын байдал, тvвшинд судалгаа хийсэн. Тэндээс “Монголын ємч хувьчлал бvх талаараа амжилтгvй байжээ, цаг хугацааны хувьд зєв бус, Монголын засгийн газар ємч хувьчлахдаа хэт яарчээ” гэсэн дvгнэлт гарсан.
-Их хурал, ажлын хэсэг энэ дvгнэлтийг газар хувьчлалын асуудалтай харьцуулж vзсэн болов уу?

-Тийм судалгаа хийсэн эсэхийг би мэдэхгvй. Харин богино хугацаанд, хялбархан шийдэх гээд байгаа нь ємч хувьчлалын алдаанаасаа сургамж аваагvйг нь харуулж байна.
-Нэгэнт эхлэсэн ажлынхаа vр дvнд хэр итгэлтэй байна вэ?
-Хэрвээ МАХН газрын асуудалд байгаа нєхцєл байдлыг бодитой, зєвєєр авч vзээд, ойлгоод, одоо бол энэ талаар авч vзэх цаг нь болоогvй юм байна, зохих бэлтгэлийг бид хийгээгvй юм байна, эхлээд бэлтгэлээ хийе, дараа нь хувьчлах асуудлаа шийдье гэж vзээд газар эзэмшлийн талаар бэлтгэл хангах ажлаа явуулж, хєтєлбєр боловсруулж батлаад эхэлбэл бид талархаж хvлээж авах болно. Энэ л бидний зорилго.
-Газар ємчлєлийн тухай хуулийг яг одоо хэлэлцэх болсныхоо vндэслэлийг эрх баригчид тайлбарласан уу?
-Хойшлуулшгvй, хэлэлцэх болсны шалтгааныг, хойшилвол юун дээр алдах гээд байгааг хэн ч хэлэхгvй байгаа. Хуулийн тєсєл дээр томилогдсон ажлын хэсгийн vзлээр бол нэгэнт газрын тухай хуулийг авч хэлэлцэж байгаа юм чинь багцаар нь авч vзье, цогцоор нь шийдвэрлэж vзье гэсэн санал гарч байсан. Байгаль орчныг хамгаалах ч юм уу, татварын хууль дээр ч юм уу асуудлыг багцаар нь, цогцолбороор нь авч vзэж болох юм. Тэгээд ч дэлхийн аль ч хэсэгт газрын асуудлыг ийм ганц дайралтаар шийдчихдэг улс орон байхгvй. Бид дэлхий дахины туршлагад суралцаж, єєрсдийн ажилдаа тусгах хэрэгтэй. Тэгвэл л хєгжилд хvрнэ.
-Таны шаардаад байгаа нєхцєл байдлыг хангах боломж эрх баригчдад vнэхээр байхгvй ч байж болох юм л даа...
-Тэгж vзэх vндэс байхгvй. Бидний яриад байгаа бэлтгэл байдлыг хангаж байж дараа нь ємчлєлийн асуудлыг гаргаж тавих ёстой. Мэдээж цаг хугацааны асуудал гарна. Бэлтгэл ажил бол єнєєдєр эхлээд маргааш дуусахгvй, нилээд том нvсэр асуудал.
-Хэрвээ Их Хурал, Засгийн Газар хуулийн тєслийг хэлэлцэж батлахаар тогтвол ямар алхам хийх вэ?
-Манай намын нєхдvvд, судалгааны хэсэг нєхцєл байдлыг ажиглаж, хянаж байна. Нєхцєл байдал яаж єєрчлєгдєхєєс хамаараад хариу арга хэмжээ, алхмууд хийгдэнэ.
-Газрын тухай шинэчлэн найруулсан хууль батлагдсан. Та vvнийг юу гэж дvгнэж байна вэ?
-Газрын тухай хуулийг єнгєрсєн оны 12 сараас Засгийн Газраас Их хуралд єргєн барьж бараг хагас жил шахам бvх талаас нь зvйл анги бvрийг хангалттай судалж, авч хэлэлцэж эхэлсэн. 94 оны хуулиас илvv дэвшилттэй, газрын талаарх маргаантай олон асуудлыг шийдвэрлэхvйц гэсэн дvгнэлтэнд хvрсэн. Засгийн газар хувьчлалын талаар авч vзэж хэлэлцvvлж байхын оронд 2003 оны 1 сарын 1-нээс хvчин тєгєлдєр хэрэгжих газрын тухай шинэчлэн найруулсан хуулийнхаа хэрэгжилтийн бэлтгэл ажлыг хийх хэрэгтэй байна. Одоогоор энэ талын бэлтгэл яагаа ч vгvй байгаа шvv дээ.
-Ард иргэдээс санал хураахад хvрвэл энэ талаар бодитой ойлголттой байж чадаж байгаа болов уу?
-Яг vнэндээ гол гол мэдээллийн хэрэгсэл эрх баригчдын гарт байна. Сvvлийн vед эрх баригчдын vйл ажиллагаа, бодлогыг шvvмжилсэн, алдааг нь гаргаж ирсэн мэдээлэл эрс багасч байна. Ер нь л хаалттай чиг рvvгээ явж байх шиг санагддаг. Газрын тухай хууль, газар ємчлєлийн тухай хуулийн талаар тодорхой мэдээлэл муутай байгаа учраас ард тvмний зарим хэсэг нь буруу ойлголттой байна. Биднийг газар ємчлvvлэхийн эсрэг байгаа юм шиг, бас газрын тухай хууль газар ємчлvvлэх тухай хууль хоёрыг нэг юм шигээр ойлгосон зvйл ажиглагдаж байна.

     

 

№22    2002.06.27 Хvмvvсийн амьдрал

www.mongolmedia.com