Баабар Батбаяр

 

ЭДИЙН ЗАСГИЙН СЭТГЭЛГЭЭ

 

  ”Экономoс” хэмээх герег vг одоогоос 2 500 жилийн ємнє буй болжээ. Энэ vг уг нь ”гэр орноо авч явах”” гэсэн утгатай ба тvvхийн хєгжлийн явцад баялагийг vйлдвэрлэх, тvгээх, хэрэглэх явцыг нэгтгэн дvгнэж дvн шинжилгээ хийх, тайлбарлан зураглах нийгмийн шинжлэх ухаан болон хєгжсєн юм. Чухам энэ vг монгол хэлэнд ”эдийн засаг” хэмээн дvйцvvлсэн байдлаар орчуулагдан хэрэглэгдэх болсон аж.

Эдийн засаг гэсэн гvн ухаан, нийгэм, социологи, психологи, теологи, статистикийн асар том ухагдахуунд энэ ертєнцийн бvхий л амьдрал бараг тэр чигээрээ багтаж байгаа юм.

Гэвч хэдэн мянган жил єнгєрсєн боловч анх мєнєєх герег хэлэнд буй болсон vндсэн санаагаа агуулсаар байгаа билээ. Гагцхvv ”гэр орон” гэдэг санаанд бодгал бие, гэр бvл, пvvс компани, бvхэл улс орон, бvс нутаг, дэлхий, тодорхой vйлдвэрлэл тvгээлт хэрэглэгээний салбар болоод салбарын хэсгvvдийн аль нь ч хамаарагдаж болох єргєн утгатай.

Чухам энэ л утгаараа эдийн засагч гэдэг маань єнєєгийн ертєнцєд тодорхой сэтгэлгээг хэлж буй болохоос ямар нэг эзэмшсэн мэргэжлийн нэр агуулга биш юм. Єєрєєр хэлбэл санхvvч, банкир, худалдааны маркетингч, vйлдвэрийн менежер, статистикч, нягтлан бодогч зэрэг нь тодорхой мэргэжил мєн, харин эдийн засагч болоод ирэхээр бvхэнд хамаатай сэтгэлгээ болж ирнэ.

Шоронгийн хоригдол, сургууль цэцэрлэгийн насны хvvхэд, ажлын чадваргvй тахир татуу хvмvvс, сэтгэцийн эмнэлэгийн євчтнvvд зэрэг бусдын хараа хяналт, асрамжинд байдаг хvмvvсийг эс тооцвол хvн бvр єєрийн эрхгvй эдийн засагч байдаг.

Хvн нь нэг талаас байгалийн бvтээгдэхvvн, тиймээс тvvнд хооллох, vржих, дулаан байх гурван vндсэн хэрэгцээ бvхий л адгуус амьтны нэгэн адил бий. Гэтэл хvний нийгэмд жунглийн хууль vйлчилдэггvй, тэрдундаа орчин vеийн ихэнхи нийгэмд нэгний эрх чєлєє нєгєєгийн эрхээр хязгаарлагдаж байдаг учраас хооронд нь зохицуулсан иргэншсэн хуулиуд vйлчилж байна.

Тэгэхээр аль ч хvн хvний нийгэмд хуулийн дотор дээрхи байгалийн vндсэн гурван шаардлагаа хангаж байхын тулд муу ч сайн ч ямар нэг хэмжээгээр эдийн засагч, єєрєєр хэлбэл эдийн засгийн сэтгэлгээтэй байхаас єєр арга vгvй.

Гэтэл нєгєє талаас хvн нь бурхны бvтээл учир гоо сайхан, шоглол, боловсрол мэдлэг, соёл урлаг гэх мэтчилэнгийн хvнлэг хэрэгцээ цаана нь бий гээд бодохоор хорвоо єєрєє аль ч хvнээс эдийн засгийн сэтгэлгээ зайлшгvй шаардаж байгаа юм.

Гэвч хvн болгон тєгс тєгєлдєр байдаггvйнхээ хэмжээгээр хvн бvрийн эдийн засгийн сэтгэлгээ жигд байдаггvй, нэг vгэндээ хvн бvрийн ”гэр орноо аваад явах” чадвар харилцан адилгvй учраас ”гэр орон” нь янз бvр байдаг байх.

Нийгмийн ялгарлын шалтгаан олон зvйлээс хамаарах нь мэдээж боловч ихэнхи нь чухам энэ чадамжаас шалтгаална. Энд хувь бодгал хvнээс авахуулаад нийгмийн хамгийн жижиг vндсэн нэгж болох єрх гэрээр дамжин улс vндэстэнг ч хамааруулан хэлж байна.

Хvvхэн эргvvлж байгаа бол ирээдvйд хадам эх болох хvнээ эхлээд харчих, хvнд ажил хариуцуулах гэж байгаа бол гэр орныг нь эхлээд очоод харчих. Гэртээ архины шилээр гурилаа элдээд суудаг арчаагvй нєхєрт ямар нэг менежментийн ажил хариуцуулбал мєн нэг тиймэрхvv л vр дvн олж авна.

Энэ нь єрх гэрт хэн ямархуу байдлаар менежмент хийж байгаагаас тухайн айлын єєдтэй єнгєтэй явах нь хамаарна, тєрийн институцvvдийн зєв бvтэц, боловсон хvчний зєв сонголт, хуулиудын зєв vйлчлэл, механизмаас улс орны чадал чансаа хамаарна гэсэн vг.

Эдийн засгийн сэтгэлгээ тухайн хvн, тухайн бvлэг, тухайн нийгэм, тухайн vндэстэнд аль зэрэг чадварлаг байх нь мэдээжийн хэрэг тєрлєх зан чанар, генетикийн єгєгдєхvvн, авъяас билгээс ямар нэг хэмжээгээр хамааарах боловч зан авир, нєхцєл байдал, олсон боловсрол, тогтсон соёл, уламжлал, тvvхэн нєхцлєєс ихээхэн шалтгаалах зvйл юм.

Монголчууд зах зээлийн системд эргэж орж ирээд арав хvрэхгvй жил болж байна. Зах зээлийн систем нь хvний гурван vеэрээ тєсєєрч тєєрєгдсєн бидэндээ л шинэ юм болохоос эрэлт - нийлvvлэлтийн хууль хvний нийгэмтэй л зэрэг vvссэн, монголчууд мєн л зах зээлийн бvдvvлэгдvv ч гэсэн системээр урьд нь хэдэн мянган жил амьдраад ирсэн билээ. Ямар ч шинэ нєхцєл байдалд амархан дасан зохицох чадвартай прагматик vндэстний хувьд монголчууд сvvлийн арван жил зах зээлийн зарчим ба тvvний орчин vеийн ойлголт ухагдахууныг тvргэн єєриймшvvлж байна.

”Нvх болгонд тохиролцооны дэлгvvр байгууллаа”, ”Тохиролцоо бол хохиролцоо”, ”ард тvмнээ шулж байна” гэх мэтийн яриа огт алга болсон тєдийгvй хувьчлал, тэрбайтугай дэд бvтцийн хувьчлал хvртэл тухайн объектыг хамгийн vр дvнтэй ажиллуулах механизм мєн гэдгийг эрvvл саруул хvмvvс нь нэгэнт ойлгожээ.

Шинжлэх ухаан техникийн хувьсгал гарч, технологийн єндєр эрэмбэд очсон єнєєгийн ертєнц улам интеграцлагдаж, глобалчлагдаж байгаа тул энд явагдах эдийн засгийн харилцаа нь цоо шинэ тєвшинд гарсан ба vvнтэй уялдан илvv соёлжиж иргэншсэн, илvv боловсрол нэхсэн, илvv технологи мэдээллийн багтаамжтай эдийн засгийн сэтгэлгээг шаардаж байгаа юм.

Бид єнгєрсєн арав хvрэхгvй жилийн дотор эдийн засгийн сэтгэлгээндээ vндсэн хувьсгал хийж багагvй амжилт гарган, олон улсын болон єнєєгийн техник технологийн эрэмбэд шаардагдах жишиг рvv эрчимтэй ойртож явааг тэмдэглэхийн сацуу уламжлал, тvvхэн нєхцєл, амьдралын орчин, биологийн єгєгдєхvvн, зан заншил, дадал зэрэг олон хvчин зvйлээс хамаарч єнєєгийн шаардлагатай нийцэхгvй, тэрбайтугай сєргєсєн сэтгэлгээ бидэнд инерциэр хадгалагдсааар байна. Yvнд юун тvрvvн vндэсний зан заншил дадал сургууль, амьдралын орчин тvvхэн байдлаас vvдэлтэй сэтгэлгээний хvчин зvйлийг нэрлэх хэрэгтэй.

Мэдээжийн хэрэг аль ч vндэстэнд залхуу - ажилсаг, тэнэг - ухаантай, хєєргєн - даруу хvмvvс холилдон оршдог боловч статистик утгаараа тухайн vндэстний давамгайлсан шинж чанар зан авир байдгийг vгvйсгэх аргагvй.

Монголчууд дэлхий дээр хамгийн эдийн засагч биш хамгийн залхуу, хамгийн арчаагvй, ард тvмэн биш гэдгийг эхэнд нь хэлье. Гэхдээ гэр орноо авч явах тал дээр гаргууд, ажилсаг нь дэндчихсэн зохион байгуулалт дээд зэрэг ард тvмэн биш гэдгийг эрх биш хvлээн зєвшєєрнє биз.

Хоол унд, дулаан байр орноор хангагдсан ард тvмэн тvvхийн урт хугацаанд илvv бэлэнчлэх сэтгэлгээтэй болдог бололтой юм. Байгалийн бэлэн бvтээгдэхvvн жимс ногоо идчихээд суудаг дулаан орны хvмvvсийн олон мянган жилийн зуршил нь тэднийг илvv залхуу, эдийн засгийн сэтгэлгээгээр ядмаг болгосон байж магадгvй. Гэтэл тvvнтэй харьцуулахад єдєр шєнийн 20 хэм, євєл зуны 100 хэмийн ялгаанд оршин сууж байгалийн хамгийн хахир хэцvvтэй мянга мянган жил тэмцэж єссєн монголчууд илvv хvнд шалгуураар туулсан юм. Гэвч бидэнд илvv хєнгєлєлттэй тал байлаа.

Нvvдлийн мал аж ахуйгаас єєр ямар ч аж ахуй хєтлєх аргагvй цаг агаар, газар хєрсний нєхцєлд тvvхэндээ саяас дээш гарч vзээгvй ард тvмэн 20-30 сая хагас зэрлэг мал аж ахуйг хєтлєн амьдарч байсан тул єлсєх болон байгалийн гамшигт нэрвэгдэх зовлонг vзэлгvй олон мянганыг туулжээ.

Энэ сая ард тvмэн бараг зуун хувь нvvдлийн мал аж ахуй эрхэлж байсан тул дотоодын эдийн засгийн євєр хоорондын солилцоо гэж амьдрал дээр бараг байхгvй, харин бусад хэрэгцээгээ гаднаас солих, дээрэмдэх, вассалийн гэрээ байгуулах замааар олж авдаг байсан байна.

Банк санхvvгийн харилцаа гэх мэтийн ойлголт нvvдэлчдэд ХХ зууны хоёр дугаар хагас хvртэл огтоос байсангvй. Иймээс баялагийг байгаад нь vрэн тарах, их бодож эдэлж хэрэглэж буй зvйлдээ шингээх сэтгэлгээ маш эртнээс тогтжээ. Эхнэрийнх нь чихийг сэт татчихмаар ер бусын хvнд сvvжин алтан ээмэг, нєхрийнх нь євєрт данх хийчээ юу даа гэж бодогдом тvнтийх vнэтэй том хєєрєг, хорь гучин vхэрний vнэ хvрэх жороо морь зэрэг бол vнэндээ хєрєнгєє хатуу юм болгож, цєвvvн цагт эргvvлж ашиглах гэсэн нэг ухааны банк болж байгаа хэрэг юм.

Нvvдэлчид хєрєнгє хогшил хурааж, баялагийг аривжуулах ухаанаар тун тааруухан. Аягvй бол тэгсэн нэгнээ ихэд муу хэлнэ. Нvvдлийн ахуйн боломж нь хурааж аривжуулах бололцоо олгодоггvй байсан биз. Ямартаа дэлхийн тvvхэнд хамгийн том дайн хийсэн энэ ард тvмэнд тэр vеэс vлдсэн ганц хутга єнєєдєр єєрсєд нь vлдээгvй байх вэ!

Єєрєє єсєж vржээд ган зуданд хорогдон, vндсэн тоогоо ойролцоогоор барьж байдаг мал сvргийг эс тооцвол алив баялаг гэдэг нvvдэлчдийн хувьд олддог, эргээд хурдан vрэгддэг тvр зуурын хэрэглэгээ байжээ. Иймээс энэ газар нутаг дээр vе болгон єєрийн амьдралаа бараг тэгээс эхлэж байлаа.

Ялангуяа Манжийн дарангуйллын vед дайн байлдаанд зарцуулагддаг байсан их эрчим нь зугаа цэнгэл, найр наадамд зоиулагдах болж, эдийн засгийн сэтгэлгээ нь улам зогсонги байдалд оржээ. Хоорондоо морь мал, хєєрєг гаансхан солилцохоос хэтрэхгvй эдийн засгийн vйл ажиллага бол энэ ард тvмнийг сэтгэлгээний хувьд ахин урагш нь хэдэн зуунаар улираан хоцрогдуулсан болов уу.

Гэтэл энэ vед дэлхийд мерканталист vзэл байр сууриа тавьж, Адам Смит эдийн засгийн сэтгэлгээний мєн чанарыг тайлж сургаж байлаа. Энэ зуунд, ялангуяа ХХ зууны хоёрдугаар хагасаас энэ оронд иргэншил хvчтэй нэвтэрч урбан соёл дэлгэрснээс болж нийгмийн бvтцэд vндсэн єєрчлєлт орлоо. Єдгєє хvvхэд хєгшєє оролцуулаад Монголын хvн амын 20 хvрэхгvй хувь нь нvvдлийн мал аж ахуй эрхэлж байгаа ба ерєнхий бvтцээрээ Монгол нь урбаник нийгэм болжээ.

Гэтэл нvvдэлчин сэтгэлгээ маань хот хєдєєгvй ноёлсоор байна. Баялагт хайхрамжгvй ханддаг, vрэлгэн, єсгєж vржvvлье гэхээсээ vрж дуусгая гэсэн ухаалаг бус хэрэглэгээ манай єнєєгийн нийгмийн нэгэн том эмгэнэлтэй vзvvлэлт юм.

Ноолуураар олсон чамгvй баялагийг хvн толгойтой болгон мотоцикл авах, жилдээ ганц хэрэглэх хvнд даацын машинтай болох, наадамд ганц унах vнэтэй жороо морь хэд хэдийг сойх, жирийн хvний дээл эмждэг хоргойгоор бvтэн дээл тэрбайтугай ємд хийж ємсєн баярхах, хуримын бэлгэнд нэр нvvрээ бодож байгаа нэрээр хоорондоо єрсєлдєж гайхуулцгаах зэргийг нvvдэлчдийн сэтгэлгээний vлдэгдэл, нvvдэлчиддээ хадгалагдсаар байна гэж бодъё.

Гэтэл хамаг хєлсєє гоожуулж олсон хэдэн тєгрєгєєрєє заавал ч vгvй Мэрсэдэс Бэнц юм уу, Тоёото Лэнд Крюзэр авч гангарах, тєрсєн єдрєє Сингапур Австралид тэмдэглэх, хамаг нэр нvvрээ барж худал хэлж байж банкнаас авсан зээлээрээ гэрээ гоёх, ресторан байгуулах, ашиггvйг нь мэдсээр байж зочид буудал барьж томрох, хулгай хийхнээс наагуур хууль бусаар олсон мєнгєєрєє кино, шоу спонсордож мандах зэргийг нvvдэлчин сэтгэлгээний хотожсон илрэл гэхээс єєрєєр юу гэж тайлбарлах вэ!

Нєгєє нэг том vйлчилж буй хvчин зvйл бол социализмын сэтгэлгээний инерци байна. Юун тvрvvн социализм Монголд нийгмийн асар том дэвшил авч ирсэн, тvvний дунд энэхvv дундат зууны хоцрогдсон ард тvмнийг иргэншvvлж соёлжуулахад vндсэн тvлхэц єгсєн гэдгийг эхлээд тэмдэглэн хэлье.

Гэхдээ энэ нь олон улсын тvvхэн байдал зохицолдлогоо, геополитикийн бодлого, хvйтэн дайны тусгал байсан болохоос урьд тайлбарлаж байсанчлан асар олон замаас МАХН зєв мэргэн жолоодоод ганц гайгvй овоо замаар нь оруулчихсны буян гэж vзэхгvй байна.

Бид єнгєрсєн дал гаруй жилийн туршид социалист онол ёсоор халамжлагч тєрийн системээр явж ирлээ. Иргэдийн хувийн санаачлага тас боогдмол байсан боловч нєгєє талаас тєр нь иргэдээ хоол хvнс, дулаан оромж, vржих нєхцлийн доод хязгаараар хангадаг байсан гэсэн vг.

Тэр л утгаараа бид хvний гурван vеийн турш баяжих, эдийн засгийн сэтгэлгээгээ гарган нээх боломжгvй авч нєгєє талаас яг л мєнєєх шоронгийн хоригдол, сэтгэцийн эмнэлэгийн євчтєн, асрах тєвийн vйлчлvvлэгч, бага насны хvvхэд адил асрамжуулагчийн амьдралаар амьдарсаар иржээ.

Энэ нь бидний олон мянган жил туулсан нvvдэлчний идэвхи санаачлагаар бага, биологийн хэрэгцээ нь хангагдвал хэл ам гаргах нь гайгvй илvv вулгар прагматик амьдралын шууд таарсан vргэлжлэл, шинэ хэлбэр нь болж єгсєн бололтой. Ийм амьдрал ч гэсэн єєрийн єр тєлєєс, єртєгийг нэхэх нь мэдээж ба vvнийг нь vзэл суртлын санал нэгдэх улс тєрийн орчин, хvйтэн дайны нєхцєл байдал хангаж єгч байсан байна.

Амьдралын энэ хэв маяг нь нvvдэлчдийн тэртэй тэргvй ядуулаг эдийн засгийн сэтгэлгээг улам боомилон, хvний тєлєє амьдарч байгаа юм шиг сэтгэлгээг улам бэхжvvлсэн бололтой. Ийм нийгэмд тэртэй тэргvй амьдралынхаа єртгийг гаднаас зvгээр зээлээд авчиж болдог юм чинь ямар нэг утга учиртай менежмент шаарддаггvй байв.

Ийм амьдралын хэв маягаар олон жил амьдарсан хvмvvсийн сэтгэхvйд гэр орноо аваад явъя гэхээсээ нийгмээр халамжлуулъя гэсэн сэтгэхvй давамгайлдаг. Нас залуу, ухаан саруул ханхар эрчvvд тєр засаг ард тvмнээ харж vзэхгvй байгаа талаар шvлс vсчvvлэн шvvмжлэх нь даан ч харамсам.

Гэтэл судлагаанаас vзэхэд радиогоор зарлуулж буй хєдєлмєрийн биржийн зарлал захиалгын дєнгєж гучин хувьд нь л сонирхогчид ирж байна. Хойт замыг засах тендерт шалгарсан Солонгосын компани ажилд орсон хvний хийсэн хєлсийг єдєрт нь єгье хэмээн зарлал гаргаад байхад ажиллах хvчин олдохгvй, одоо тэнд хятад иргэд, тэрбайтугай алс холын халуун бvсийн энэтхэг, пакистан хvмvvс Монголын догшин ширvvн цаг уурт биеийн зvтгэх хvчний ажил хийж байгааг юу гэж тайлбарлах вэ!

Эдийн засаг гэдгийг энгийнээр тайлбарлахад vр ашиг гэсэн vг. Социализмд vр ашиг гэдэг нь vзэл суртлын хожоо гэдэг шал єєр ухагдахуунтай байлаа.

Yзэл суртлын хувьд улам мандан бадарч єнгєрсєн жилээсээ тооны хувьд илvv их vйлдвэрлэж байвал бусад нь хамаагvй байсан. Ямартаа далаад оны эцсээр зєвхєн ”ерийн бажийнк” гэгч эрэгтэй хvний зуны гутал 3 сая vйлдвэрлэгдчихээд Лаост гуйж байж буцалтгvй тусламжаар єгсєн ба дахин нийлvvлэх гэхэд цаадуул нь татгалзаж байх вэ!

Гэтэл борлуулалтаасаа vл хамаараад єнгєрсєн жилээс л илvv vйлдвэрлэж байвал хамаг юм бvтэх юм шиг тєрийн шийдвэр гаргагч зарим хvмvvс єнєєдєр загнан шvvмжилж байгааг социализмын сэтгэлгээний хоцрогдмол инерци гэхээс єєрєєр тайлбарлах аргагvй.

Дотоодын vйлдвэрлэлийг сэргээнэ хэмээн сvvлийн vед их л моод маяг болон орилох болсон лоозонгийн цаад жинхэнэ утга нь єнєєгийн шинэ нєхцєлд хаана ч борлогдох аргагvй хуучны нафталин шингээстэй бvтээгдэхvvнvvдээ дахин бєєний худалдааны яармаг гэгч дээр лангуу даахгvй болтол овоолохын нэр болов уу.

Шинэ зах зээл олж шинээр ажиллан унасан аж ахуйгаа сэргээх нь та бидний єнєєгийн зорилго ба vvнд технологийн шинэ эрэмбэд гарсан єнєєгийн зах зээлтэй таарч уялдсан шинэлэг сэтгэлгээ хэрэгтэй болов уу. Чухам vvнд л боловсрол мэдлэг, мэдээлэл, байгалийн єгєгдєхvvн шаардлагатай байгаа юм.

Эцэст нь хэлэхэд энэ оронд олон жил бугшсан, энэ зуунд улам хэлбэршин чулуужсан ”психоэкономус” гэсэн сэтгэлгээ єнєєдєр илvvтэй ноёрхсоор байна. Цэвэр эдийн засаг нь ашиг, vр дvн гэдэг юмаар vнэлэмж хийдэг бол психоэкономид илvvтэй сэтгэлийн хєдлєл, сэтгэл зvйн єрсєлдєєн, хоосон мєртєє баярхах сэтгэлгээ илvvтэйгээр нийт эдийн засгаа тодорхойлох хvчин зvйл болдог байна.

Чухам ийм сэтгэлгээ нь хэдэн мянганы турш монголчуудын энэ хорвоо дээр оршин тогтнох нэг батлагаа болдог байсан байж магадгvй, гэвч глобальчлагдан хоорондоо улам ижилсэж буй єнєєгийн ертєнцєд энэхvv сондгой сэтгэлгээ нь тус болохоосоо ус болох нь их юм.

Иймээс сэтгэлгээндээ хувьсгал хийж, єнєєгийн ертєнцийн жишигтэй таарч тохиръё гэж уриалах байна.

1999.ХII. 02.