Баабар Батбаяр

 

Yндэсний удирдагч

     

    Магадгvй vндэсний удирдагч гэсэн орчин vеийн ойлголт Жанна д Аркаас ч буй болсон байж мэдэх юм. Эх орон, эх оронч vзэл, vндэсний болоод vндсэрхэг vзэл гэх мэтийн ухагдахуун маань єєрєє нэлээд шинэ vеийн vзэгдэл. Чухам vvнийг дагалдаж vндэсний удирдагч гэсэн vзэгдэл ч гэх нь хаашаа юм бодитоор бий болжээ.

     Жорж Вашингтон, Наполеон Бонапарт, Отто фон Бисмарк нар бол гарцаагvй vндэсний удирдагч нар мєн. Наполеон бол бvр давраад нэгдсэн Европын удирдагч болох гэж оролдож байсан. Тvvнийг давруулалгvй нам нугасалсан Артур Вэллингтон Английн vндэсний удирдагч болж чаджээ.

    Yндэсний удирдагч гэдэг бол тухайн vндэстний хэмжээнд хvлээн зєвшєєрєгдсєн тэргvvлэгч болж таарч байна. Гэхдээ энэ нь тєрийн тэргvvний албан тушаалтай давхцаж байх албагvй.

     Ухаан нь Филиппиний дарангуйлагч Фэрдинанд Маркосын vед vндэсний удирдагч нь сєрєг хvчний толгойлогч Акино, Ираны Пахлав хааны vед vндэсний удирдагч нь Парист орогносон Аяатолла Хомэйни байлаа. Yндэсний удирдагч болоход цаг хугацааны тохироо их vvрэгтэй.

    Ерєнхийлєгч Хvvвэр аугаа хvн байсан гэж намтар судлаачид vздэг. Гэтэл тvvний vед их хямрал болсон тул юун vндэсний удирдагч байтугай тvvхэнд нэлээд бараанаар vлджээ. Харин тєдийлєн гавих онцлог vгvй дараахь Ерєнхийлєгч Франклин Рvзвэльтэд Их хямралыг даван туулах, асар том дайнд Америк орныг удирдан авч орж амжилтад хvргэх хувь заяа тохиосон байна. Иймээс ч тvvнийг Америкийн ард тvмэн дєрєв дараалж сонгожээ.

     Эсвэл Жорж Буш сонгуульд нэлээд хэрvvл уруултай арай гэж ялсан болсон. Гэтэл мєнєєх есдvгээр сарын 11ний єдрєєс тэрээр бvх нийтээр хvлээн зєвшєєрєгдсєн vндэсний удирдагч болсон нь тvvнийг нийт америкчуудын 90 хувь нь дэмжиж байгаагаар харагдсан юм.

    Чеченьд явуулсан ажиллагаа, нефтийн vнэ огцом єссєн хоёр хvчин зvйлийн буянаар хэнд ч танигдаагvй байсан Владимир Путин асар богино хугацаанд дэлхийн хамгийн хvчирхэг гvрний нэгний vндэсний удирдагч болж чадлаа.

     Ард тvмний удирдагчийн хэмжээнд хvрээгvй байсан Чєрчиллийг чухам Мюнхэний гэрээ босгож иржээ. Чєрчилль эргэлзээгvй аугаа хvн, гэхдээ Чэмбэрлан Гитлертэй энхийн гэрээ байгуулаагvйсэн бол Англи орон хоёрдугаар дайнд єєр удирдагчтайгаар золгох байлаа.

    Yндэстний удирдагчаас vндэстний гутамшиг руу эгшин зуур шилжин гулгах ч тохиолдол элбэг. Yvний нэг тод жишээ бол Адольф Гитлер, Бэнэтти Муссолини, Садао Араки нар юм. Єнєєдєр эдгээр нэрнээс герман, итали, япончууд ичдэг. Харин тухайн vедээ ард тvмэн тэднийг сохроор дагадаг байлаа.

     Ер нь дарангуйллын системд vндэсний удирдагч болох нь харьцангуй хялбар байдаг. Гэхдээ тvvхийн шалгуурыг давах гэж нэг асуудал бий. Оросын Их Петр ч, Кенийн Кэнэята ч, Тvрэгийн Ататvрк ч, Конгын Мобуту ч бvгд л дарангуйлагч байсан. Эхний хоёр нь орчин vеийн шинэ улс байгуулж шинэчлэл хийсэн, нєгєє хоёр нь улс орноо тусгаар тогтнуулсан.

    Гэтэл реформистууд нь сайнаар нэрээ vлдээж, нєгєєдvvл нь хараар бичигджээ. Популистууд ч vндэсний удирдагч болдог, гэхдээ тvvхийн шалгуур бас даадаггvй.  Аргентиний Пэрон, Индонезийн Сукарно нар нийт ард тvмнийхээ хайрыг хvлээж байсан боловч эцэст нь улс орныг доройтуулж унагасан хэргийн жинхэнэ эзэн болохыг нь цаг хугацаа нотлоод єгчээ. Иймэрхvv удирдагчдыг харизматик манлайлагч гэнэ.  Харизматик удирдагчдаас улс vндэстнээ босгож ирсэн тvvхэн хvмvvс олон тєрдєг боловч уруутган доройтуулсан нь бас мундахгvй.

     Єєр нэг vндэсний удирдагч бол оюуны манлайлагч юм. Энэ нь хаалттай нийгэмд нэлээд тохиолддог ба нийгэм нээлттэй болох, эсвэл хувьсгал болсны дараа зовлонгvй vндэсний удирдагч болно. Yvний орчин vеийн тод жишээ бол Бэнэзир Бхутто, Лех Валенса, Вацлав Хавел, Нэльсон Мандэлла нар юм. Тэдний цаг нь ирээгvй, єєрєєр хэлбэл хувьсгал нь гараагvй бол тэд эрх мэдэлд хvрдэггvй, тэр хэрээрээ vндэсний удирдагч болж чаддаггvй, гэхдээ нийгмийн оюуныг эзэмдчихсэн тул нєлєє нь vлэмж. Yvнд Лев Толстой, Вольтэр, Мартин Лютэр Кинг, Ан Сан Су Ки гээд олныг тоочиж болно.

    Хаалттай нийгэмд vндэсний удирдагчийг хvчээр тєрvvлдэг. Тєрийг шvтэх мухар сvсгийн хэмжээний албадлагын нєхцєлийг бvрдvvлээд тvvн рvvгээ аль нэг дарангуйлагчийг vндэсний удирдагч болгон тvлхэнэ. Тухайн нийгэм харанхуй бvдvvлэг байх тусмаа ийм удирдагчийг нийгэм хvлээн зєвшєєрдєг. Гэхдээ дайн байлдаан, євчин, тахал єлсгєлєн, байгалийн гамшиг зэрэг нийт ард тvмнийг хамарсан зовлон бэрхшээл учирсан ахул гэгээрсэн нийгэм ч дарангуйллын vндэсний удирдагчийг хvлээн зєвшєєрдгийг бас анхаарах хэрэгтэй юм.

    Хvчирхэг гvрэн ялангуяа тайван нєхцєлд, тэгээд нийгэм нь нээлттэй бол vндэсний удирдагчийг тєдийлєн тєрvvлдэггvй бол жижиг ард тvмэн vргэлж vндэсний удирдагчтай байх эрмэлзэлтэй байдаг. Энэ нь vндэсний євєрмєц байдлаа хадгалах, тусгаар тогтнолоо хамгаалах, элдэв дайн байлдаанд єртєхгvй байх гэсэн зєн билигтэй холбоотой.

    Энэ талаар Зигмунд Фройд нэлээд сvрхий судлагаа хийсэн ба vvнээ эхийн хэвлийгээс зугтаах, эхийн хэвлий рvv тэмvvлэх гэж томъёолж байлаа. Ихэнх жижиг гvрнvvдийн ийм чиглэлд хандсан тєрийн систем нь хаант дэглэм юм.

    Маш олон орнууд Европ, Америкийн нєлєєгєєр хаант засгийг халж Бvгд найрамдах улс байгуулсан нь vнэн. Гэвч тvvхийн явцаас харахад хаант дэглэмтэйгээ vлдсэн жижиг улс єнєєдєр гадаад дотоод балансаа илvvтэй зєв барьж, тогтвортой байдлыг хадгалж чадаж байгаа юм.

    Єнєєгийн аль ч хаант дэглэм бvхий улсад хаан нь эрх мэдэлгvй, єєрєєр хэлбэл Yндсэн хуульт хаант улс боловч, нийгмийн оюуны, билиг тэмдгийн, патриархийн, эв нэгдлийн гэдэг утгаараа маргаангvйгээр vндэсний удирдагч нь байж чадаж байгаа юм. Тэгээд ч vндсэн хуульт хаант улсад хаан номиналь тєрийн тэргvvн байдаг.

    Нэгэнт бvгд найрамдах засаглалд орсон улс эргэж хаант улс болох боломж vгvй, учир нь энэ нь маргаан, vvнээ дагаад хvлээн зєвшєєрєх эсэх асуудал босгож ирдэг учир энэ нь эргэлтгvй процесс бололтой. Афганистанд 1974 онд тєрийн эргэлт гараагvйсэн бол, Бvгд найрамдах засаглалыг тунхаглаагvйсэн бол энэ ард тvмэн энэхvv олон жилийн гамшиг зовлонг туулахгvй байсан болов уу.

     Гэвч єнєєдєр эргэж хаант засаг тогтооно гэдэг нэгэнт ерєєс бололцоогvй зvйл болжээ. ХХ зууны Монголын тvvхийг эргэж харахул манайд vндэсний хэмжээний дєрвєн удирдагч оршиж байжээ.

    Эхнийх нь Богд хаан юм. Yндэсний тусгаар тогтнолыг чухам энэ хvний нэрэн дээр явуулсан, нєгєє талаасаа шашны мухар сvсэгт гvн идэгдсэн нийгэмд амьдарч байсан тул тэрээр нийт ард тvмнээр vг дуугvй хvлээн зєвшєєрєгдсєн манлайлагч удирдагч байлаа.

    Хоёрдахь нь Хорлоогийн Чойбалсан, гуравдахь нь Юмжаагийн Цэдэнбал. Эдгээр хvмvvсийн vндэсний удирдагч болсон шалтгаан нєхцєл нь нийгмийн тогтоц, нийгмийн ухамсрын ядуу тєвшин, хvн амын боловсрол мэдлэгийн хэмжээ, дарангуйллын тогтоцын айдас хvйдэс дээр тогтдог арга барил, тєрийн залхаан цээрлvvлэлт зэргээр тайлбарлагдах байх. Yндэсний удирдагч болж чадсан нь тухайн хувь хvний авъяас чадвар оюун билиг гэхээсээ нийгмийн тогтоцтой холбоотой.

    Дєрєв дэх нь Бямбын Ренчин. Энэ хvн улс тєрийн манлайлагч гэхээсээ оюуны удирдагчийн vvрэг гvйцэтгэж байлаа. Тvvнд эрх мэдэл байгаагvй, гэхдээ нийгмийн ялангуяа оюунлаг давхаргад нэлээд хvчтэй нєлєє vзvvлж байжээ. Тvvний vндсэрхэг vзэл нь албан ёсны тєрийн бодлогын vзэл сурталтай тохирдоггvй байсан нь нийгмийн томоохон давхарга хэсэгт эсэргvvцлийн туг болж байсан юм. Тvvнийг тойрон нягтарч, дээдлэн хvндэтгэж байсан учир нь улс тєрийн шалтгаан vгvй, гагцхvv цэвэр vндэсний идентификацийг хадгалахад оюуны баримжаа болж байжээ. Иймээс тvvнийг нэг талаас vндэсний удирдагч байсан гэж нотлоход нэлээд тєвєгтэй.

     Нийгэм нэг тєлвєєс нєгєєд шилжих, эдийн засаг чєлєєтэй болохын хирээр Монгол орон vндэсний удирдагчгvй болжээ. Yvнийг бvр Цэдэнбалын дараахь Жамбын Батмєнхийн vеэс харж болно. Yндэсний манлайлагч болоход хувь хvний зан ааш тєлєв байдал нэлээд чухал vvрэгтэй. Гэтэл Батмєнх нь уужуу тайван томоотой, єєрєєр хэлбэл сул хvн байв.

    Тєрийн систем нь бэлэн байхад сул хvн ч дарангуйллын тогтоцод vндэсний удирдагч болж болдог авч тvvний vед нийгэм нэгэнт гэгээрчихсэн, нєгєє талаас "перестройка" гэх мэтийн гадны том нєлєєлєл vvсчихсэн байсан тул тvvнд єчvvхэн ч бололцоо єгєєгvй юм.

    Харин 1990 оны ардчилсан хувьсгалын дараа нийгэм задгайрахын хэрээр vндэсний удирдагчийг хvлээн зєвшєєрєхгvй тєлєв байдал нийгэмд газар авлаа. Ерєєсєє ч нээлттэй нийгэмд vндэсний удирдагч тєрєх процесс хаалттай нийгмийнхээс зарчмын хувьд ч арга технологийн хувьд ч тэс єєр юм.

    Монгол Улсын шинэ Yндсэн хуулийн зарчим нь Ерєнхийлєгчєєр дамжуулан нэг талаас номиналь тєрийн тэргvvнтэй нєгєє талаас номиналь vндэсний удирдагчтай байх баримжаа билээ.

    Нэгэнт хаант улсын бvх боломж єнгєрсєн тохиолдолд номиналь Ерєнхийлєгчтэй парламентын Бvгд найрамдах улсын хэлбэр нь хvн тєрєлхтний улс тєрийн тогтцын хєгжилд олсон нэг томоохон нээлт билээ. Yvний тод жишээ бол єнєєгийн Герман, Итали зэрэг улс.

     Уул тогтоц нь бvх нийтээр хvлээн зєвшєєрєгдсєн vндэсний удирдагч Ерєнхийлєгчийг буй болгодог систем. Монгол Улс Yндсэн хуулийн ийм боломжийг буй болгоод хоёр Ерєнхийлєгчийн нvvр харсан боловч энэ бололцоог ашиглаж чадсангvй.

    Эхнийх нь буюу Пунсалмаагийн Очирбатад дєнгєж нээгдэж хуучин тєрхєє алдахын сацуу шинэ тєрхєє олж чадаагvй байсан нийгмийн тєлєв байдал vндэсний удирдагч болох бололцоог нь гаргаж єгсєнгvй.

    Дараагийнх нь буюу Нацагийн Багабандид хvнийх нь хувийн хорон муу зан чанар, нэгэнт нээлттэй болсон нийгмийнхээ тєлєв байдлыг ойлгох чадваргvй байдал, тєрєлхийн хагалан бутаргах, хуйвалдан нураах хатган vймvvлэх макавеллист араншин бололцоог нь хаажээ.

    Тєрийн одон тэмдгийг хvртэл нийгмийг хагалан бутаргах, vймvvлэх, бvлэглэл рvv тvлхэх хэрэгсэл болгон "муу тусмаа сайн" гэсэн атгаг санааныхаа багажийг чадварлагаар болгодог энэ хvн их сайндаа л хоцрогдсон бvдvvлэг овог отгийн шазруун толгойлогч болох тєвшингєєс дээш гарах хувьгvй, угаасаа ч цаад матери нь ийм зориулалттай юм.

    Энэхvv єнгєрсєн чамгvй хугацаанд улс орноо хєгжvvлэх нэг ч санал гаргаагvйгээр барахгvй хvлээсэн vvргийнхээ дагуу эвтэй байх тухай ганц vг ган хийгээгvйг бvгд сайн мэднэ. Єнєєдєр Монголын нийгэм нэг vеэ бодвол сvрхий тєлєв шиж байна. Нийгмийн хvндрэл ч арван жилийн ємнєхтэй харьцуулшгvй дээрджээ.

    Бидэнд vндэсний удирдагч хэрэгтэй, нийгэм ч тийм бие хvнийг хvлээж авах vндсэн нєхцєл биелжээ. Гэтэл тэр vндэсний удирдагч маань хэн бэ? Нэгэнт хутагт хувилгаан шиг гэнэт тодордоггvй болохоор, нєгєє талаас гаднаас импортлох аргагvй учраас тогоон дотроо л хайхаас єєр аргагvй.

    Хувь хvнийх нь зан чанар, єнгєрсєн хугацаанд нийгэмд бvтээсэн зvйл, олон тvмэнд танигдсан байдал, хvлээн зєвшєєрєгдсєн цар зэргээр нь хэмжихээс єєр аргагvй.  Єнєєдєр vндэсний удирдагч болж ард тvмнээр хvлээн зєвшєєрєгдєх шанстай гуравхан хvнийг нэрлэж болмоор. Намбарын Энхбаяр, Раднаасvмбэрэлийн Гончигдорж, Мэндсайханы Энхсайхан гурав.

    Р.Гончигдоржийн хувьд Yндсэн хуулийн хvрээнд номиналь vндэсний удирдагч болох бололцоо бий. Хувийн зєєлєн зан характер, эв эеийг бvхнээс эрхэмлэдэг чанар зэрэг нь яваандаа энэ байр сууринд аваачих биз. Тэрээр зориг зvрхтэй реформист, харазматик манлайлагч гэхээсээ хуулийн хvрээнд номиналь байр суурин дээр Монголын ард тvмний нэгэн том эрхэмлэх зорилт болсон эв эеийг сахиулж номиналь удирдагч болох шинжийг илvvтэй бvрдvvлсэн бие хvн юм. Цаг нь ч ирэх биз.

    Энхсайханы хувьд гайхалтай зохион байгуулагч, тууштай реформист, рациональ бодлоготон, сvсэг бишрэл гэхээсээ шинжлэх ухаанд илvv тулгуурладаг, боловсрол сайтай удирдагч юм. Харин ганцаарчилсан тоглолтод дуртай, макавеллист ойлголттой, хамтын удирдлагын давуу талыг vл ойшоодог, бяцхан хvрээллийн явцуу эрх ашигт автдаг чанарууд нь vндэсний удирдагч болох бололцоог нь хааж байгаа юм.

    Н.Энхбаяр мєн сайн зохион байгуулагч, нийгмийн ухамсрын єнєєгийн тєвшинг маш сайн ойлгож тvvнд нь тохируулж ярьж чаддаг хvн. Харин бодлого нь иррациональ, тэр дагуугаа бодит ирээдvй рvv гэхээсээ шашны мухар сvсгийг ч болов ашиглаад олон тvмнийг дагуулах эрмэлзэлтэй. Мэдээж тvvнд хvн шvvрс алдмаар єндєр боловсрол байхгvй, тэр тєвшингєєрєє Энхсайханаас vлэмж хоцрогдолтой.

    Гэхдээ тун адилхан харизматик манлайлагч. Тvvнд урлаг, гоо сайхны муугvй мэдрэмж бий. Энэ нь нийгмийг илбэдэж дагуулах хандлага руу тvлхдэг бол илvv прагматик, шинжлэх ухааныг илvv тvшиглэдгийн хувьд Энхсайхан нийгмийг ойлгоогvй, одоохондоо хvлээж авшгvй зvйл рvv нь хvчээр тvлхдэг. Энх баярын (мєн ийм шинж Гитлер, Мао, Пэрон нарт байсан) сvрт жагсаал, парадны ёслол, шуугиантай vзвэр, бодит бус боловч сvржин тєлєвлєгєє зэрэг нь єнєєгийн манай нийгмийн ухамсарт илvvтэй зохицсон байдаг тул олон тvмнийг нэг урсгалд авч ирэх илvv бололцоог єєртєє нээж чадаж байгаа юм.

    Гэтэл Энхсайхан нь илvv ирээдvйтэй, илvv найдвартай илvv бодит зvйлийг тєлєвлєх авч тvvндээ олон тvмнийг илбэдэн татах чадвар нь мєхєс.

    Харин Энхбаяр нь єєртєє татсан тэр олон тvмнээр юу хийлгэхээ мэддэггvй бол, Энхсайхан нь юу хийлгэхээ мэдэж байгаа мєртєє яаж тэднийг цуглуулах аргаа мэддэггvй.

    Нээлттэй нийгэмд нийт vндэсний удирдагч болохын тулд юун тvрvvн єєрєє хамаарч байгаа бvлэглэлээ зєв зохион байгуулж єєрийг нь хvлээн зєвшєєрч дагах нєхцєлийг бvрдvvлэх учиртай юм. Yvний дараа эрх мэдэлд хvрч улмаар нийт ард тvмнээ татаад эцэст нь улс орныг босгож ирэх ажил руу массыг чиглvvлэх ёстой. Гэтэл энэ хоёр хvн єнєєдєртєє хэсэг бvлгийн толгойлогчоос цааш явахгvй байгаагийн учир юу вэ?

    Энхсайхан єєрийн хамаарч байгаа бvлгээрээ єєрийгєє хvлээн зєвшєєрvvлж амжаагvй, эсвэл тун хэврэг бvлэглэл бий болгосон, тэр нь жинхэнэ эрх мэдэлд хvрсний дараа зорилгодоо хvрэх гэтэл таран унажээ.

     Харин Энхбаярын хувьд єєрийн хvчирхэг бат бэх бvлэглэлийг буй болгосноор барахгvй тэднийгээ єєрийг нь сохроор дагах нєхцлийг ч бvрдvvлж чадсан. Харамсалтай нь, тэрээр эрх мэдэлд хvрvvтээ мєнєєх бvлэглэлийнхээ олзлогдогч болсон тул нийт нийгмээ нягтруулахын оронд бvлгийн сонирхолд хєтлєгдсєн хvмvvсийн барьцаанд орж нийгмийг хуваан зааглах хандлага руу єєрийн эрхгvй явж байгаа юм.

     Тухайн vедээ Энхбаяр бvлэглэлийн манлайлагчийн тєлєє хурц єрсєлдєєнд ялагдсан, энэ нь тvvнийг илvvтэй хат суулгаж дараагийн єрсєлдєєнд амархан ялалт байгуулжээ.

    Эрх мэдэлд хvрэхийн тулд єєрийн бvлгээ нягтруулахын зэрэгцээ єрсєлдєгч бvлэглэлийн сул талыг олж тогтоон тvvгээр нь тоглох хэрэгтэй байлаа. Yvнийг тэрээр гайхалтай сайн гvйцэтгэсэн. Єрсєлдєгч бvлэглэлийн толгойлогч Энхсайхан єєртєє хvчирхэг нягт цул арми бий болгож чадаагvйг ажигласан тэрээр дестаблизаци хийх vндсэн тактик баримталсан, энэ нь ч амжилттай болжээ.

    С.Зориг, С.Баяр хэмээх єндєр эрмэлзэлтэй хvмvvстэй тvр зуурын холбоо тогтоож, ашиг сонирхлыг нь зєв хєндсєний vр дvнд тэрээр улс тєрийн хамгийн том єрсєлдєгч Энхсайханыг унагаж дєнгєсєн юм. Yvнийг буруутгаа ч vгvй, зєвтгєє ч vгvй, улс тєрийн єрсєлдєгч бvлэглэлийн дунд хойшид ч ийм арга тактик vргэлж байх болно. Дараагийнх нь тvvнд тун амар байлаа.

    Гэтэл урт хугацааныхаа туршид анх удаа ялагдал хvлээсэн бvлэглэлийг эргэж нягтруулан босгохын хэрээр дараагийн алхамд нь гай болох хонзогногчид, харанхуй тэнэгvvд тvvнийг илvvтэй бvчсэн юм.

    Сонгуулийн ялалтын дараахан хийсэн хэвлэлийн бага хурал дээр тvvнийг хоёр гуравхан vг англиар хэлэнгvvт суудлаасаа босч жижигхэн хvvхэд шиг цовхчин хєєрч, алга ташиж байсан тэр фанатикууд бол єшєє хорслоо тайлагчид болохоос нийгмийг урагшлуулах хvчин биш. Чухам тэр харанхуйчууд єнєєдєр эрх мэдэлд хvрvvтээ нийгмийг хагалах гол хvчин зvйл болж байгаа юм.

    Энхсайхан эрх мэдэлд хvрvvтээ "Бидэнд эргэж харах зав алга, иймээс зєвхєн урагшаа харна" гэж мэдэгдсэн нь ажил хэрэгч хvний vг боловч нийгмийн ухамсартай таарахгvй, єєрєєр хэлбэл єрсєлдєгч бvлэглэлийнхээ хийснийг буруутгаж байж нийгмээс эрч энерги гаргаж авах ёстой дvрмийг гажуудуулсан хэрэг болсон юм.

    Харин Энхбаяр єрсєлдєгч бvлэглэлээ дэвсэх ажлыг хэтрvvлж ганц ч удаа урагшаа харахаа болиод энэхvv дэвсэлгээнээ байнгын ритуаль ёслол болгож эхэлсэн нь vр дvн нь гарчихаад байхад хэтрvvлж хэрэглэвэл хор болдог горимондоо орж эхэлжээ.

    Аль ч нийгэмд боловсролтой чадалтай хvн хамгийн том капитал байдаг. Ерєєс нийгэм чадал бvхий элит хэсэг тvvнийг дагасан олон тvмэн хоёроос бvрдэнэ. Нийгмийн ийм давхаргын мянга мянган тєлєєлєгчийг ажил амьдралаас нь салгаж, бєєнєєр нь хоморголон шийтгэж, зориг зvрхийг нь гутаахын тулд элдэв гvтгэлэг цуу тарааж байгаа нь манай єнєєгийн нийгмийн нэгэнт хvрчихээд байгаа тєв шинтэй огт авцалдахгvй юм.

    Насаараа тєрдєє vнэнчээр алба хашиж тvvгээрээ амьдарч ирсэн мэргэжлийн чадварлаг албан хаагчид улс тєрийн гэх шалтгаанаар хэдэн арван мянгаараа гудамжинд шахагдан гарч, тэдний ард буй гэр бvл, тєрєл тєрєгсдийг єєрийн эрхгvй нийгмийн хагарлын нєгєє эрэг рvv тvлхэж байгаа юм.

    Хаалттай нийгмийг айдас дээр тогтоон барьж болно. Болж ч байсан. Харин єнєєдєр тэр цаг биш. Айдсыг дахин буй болгох оролдлого зарим талаар сvрхий амжилт олж байгаа нь vнэн боловч нэгэнт гэгээрсэн иргэншсэн нээлттэй нийгэмд хорь гучин жилийн ємнєх шиг ёзоортоо хvртэл явахгvй нь ойлгомжтой.

    Нийгэм хагарах, vл эвлэрэхийн арцалдаанд гvн шургахын хэрээр нийгмийн хєгжилд бодит том саад болно. Магадгvй сєнєлийн vvд хаалга нь ч болж болох юм. Тэр дундаа нийгмийнхээ хамгийн сор болсон дагуулах vлгэрлэх чадвартнуудыг эргэж харахгvйгээр тvлхэх аваас хагарлын vр хєврєл тєдий хирээрээ гvн бат сууна.

    Хагарах тусам сайн, тэр хэрээрээ эрх мэдэл нэмэгдэнэ гэдэг бодол бол яавч vндэсний удирдагчийн зан чанар биш. Мэдээж Энхбаяр, Энхсайхан аль алин нь Багабанди биш учраас нийгмийн хагаралын тєлєє яваагvй нь мэдээж.

    Нийт ард тvмнээс хэрэгтэй эрчим энергийг нь гаргаж ирэхийн тулд цагаа олсон арга хэмжээ авах тал дээр харин аль алин нь сvрхий алдаж байгаа юм. Тухайн бvлэглэлийг хvчирхэгжvvлж тєрийн эрх мэдэл рvv тэмvvлэх нэг хэрэг, тvvндээ зохицсон баг байх нь ойлгомжтой, харин нийт vндэстний эрх ашгийн тулд байлдан дагуулах єєр хэрэг, тvvнд шал ємнєє баг хэрэгтэй байдаг.

    Нээлттэй нийгэмд ийм л байдаг чухам чингэж байж vндэсний удирдагч тєрнє, чингэж байж нийгэм бvхэлдээ хожно.

     

эх vvсвэр. Єдрийн сонин.
2002.01.15 МЯГМАР. дугаар 011 (885)
http://www.mongolmedia.com

     

    хувийн хуудас Баабар