БАТ-YYЛТЭЙ ПАРЛАМЕНТ

 

Цахиагийн Элбэгдорж

 

elbegdorj

Yvл маань амаргvй бас бахархам сонголт хийжээ. Тvvний нэрийг намаас Булганы тойрогт дэвшvvлсэн гэж сонслоо. Бат-Yvлийн хэмжээний улс тєрчид єєрєє сонголт хийх боломж бараг байдаггvй юм. Хvмvvс “лидер” гэсэн нэр єгчихнє, тэгээд юм л болбол урдаа барина. Бас лидер бvхэн Бат-vvл шиг байдаггvй юм.

Yvл єєрєє єєртєє харъяалагдахаа болиод удаж байгаа хvн. - За Yvл минь чи л Булган явж дээ. Энэ сонгууль маш чухал. Бид олон ялагдлаа. Одоо чи л энэ ялалтыг эхлvvлэхгvй бол єєр хэн эхлvvлэх билээ. Yvлийг гэж шийдэх vv, шийдье. Иймэрхvv л яриа намын удирдах нєхдийн дунд болсон нь бараг ойлгомжтой. Мэдээж энэ шийдэлд хvрэхийн тулд тэд их ярилцаж, их ажилласан. Ийм шийдэл, яриа зєвхєн Yvл шиг хvн дээр л гардаг.

Хvний тухай асуудал шийдэж байхад тэр хvнийхээ саналыг сонсох нь чухал л даа. Гэхдээ Yvл бидний энэ шийдлийг сєрєхгvй, -Та нар шийдэж байгаа бол надад ярих юм алга, намынхаа удаан хvлээсэн ялалтын тєлєє зvтгэнэ гэж Yvлийг хэлнэ гэдгийг манайхан ч сайн мэдэж байгаа. Нєхдийнхєє итгэлийг даахгvй, шуурганд сєгдєх хvнд бол дээрхи шийдвэр хатуудна, харин Бат-vvлд бол таарна.

Арван нэг дvгээр тойргийн нєхєн сонгуульд нэр дэвшvvлэх тухай яриа гарахад –Би дэвшвэл тэндээс гараад ирнэ, тэр тойргийн сонгогчдын тал хувь нь миний ах дvvс, тєрєл садангийнхан байдаг юм. Манай ангийнхан ч тэнд дvvрэн. Бvгд л намайг ирээч, сонгоод єгье гэж байна. Надад итгэл хvлээлгээд орхи гэсэн маягийн юм ярьсан хvн ч намын хавиар байсан л байх. Сонгууль бvрд л тийм “бэлэн” Их хурлын гишvvн гараад ирдэг. Нутгийн дэмжлэг зарим нэр дэвшигчийн аминд ордог тал бий. Yvлийг танихгvй мэдэхгvй хvн vгvй учир газар бvхэн л Yvлд нутаг нь юм шиг санагдаж “Монгол тэр чигээрээ миний нутаг” гэж бодож яваа.

Улс тєр гэдэг амаргvй эд л дээ. Нэгийг нь дэмжвэл нєгєєг нь эсэргvvцсэн болж хувирдаг юм. Гэхдээ “бэлэн” гишvvн ч гэсэн –За энэ хvнтэй бол надад ярих юм байхгvй гэж бууж єгєх vе гардаг. Тvvнд л нєгєє лидер гэсэн нэртэй мєс зvсэгч хэрэг болно. Шийдвэр гарлаа, алдсан бол бvх бурууг лидер vvрч гарна. Оносон бол гавъяаг нь хуваах гэж бvгд уралдана. Yзээ хараа амар олдох ялалтад бол лидер бараг хэрэггvй.

Бат-vvлийг манайхан амар зvйлд ашиглаж байсныг би мэдэхгvй юм. Эртний грекийн нэгэн сод ухаантан “дайны талбарт буу бариад сумны эсрэг босохоос, хаад ноёдын єєдєєс шударга vг хэлэх хэцvv” гэж бичсэн байдаг. Цагаан морин жилийн жавар сєрсєн цуглаануудад иртэй тонгорог шиг Бат-vvлийг бид хувьсгалын тугнаас єлгєх нь холгvй хэцvv бvхний єєдєєс ємнєє барьж дайрдаг байлаа. Цуглааны хамгийн шийдвэрлэх мєчийг, хамгийн хvнд шvvмжлэлийг Бат -Yvлд даатгана. Yvлээр цуглаан жагсаалын тєгсгєлд голдуу vг хэлvvлднэ. Yvл ч хэлнэ. Цуглаанаа, нєгєє хийж байгаа хувьсгалаа амжилттай болгох гэж Yvлээр тvрий барьж байгаа нь тэр. Yvл тэр итгэлийг даагаад л гардаг байлаа.

Бат-vvл амь амьдрал єрссєн тэмцлийн ємнє бусдаар гуйлгаж бус тvvнд бусдыгаа дуудаж бас тэднийг чирч ємнє нь зvтгэдэг юм. Ялж ялагдах нь vл мэдэгдэх тэмцлийн ард сууж, дvрсэнд буусан бичлэгийг vзэж баясдаг бус тvvнийг хийдэг байсан удирдагч бол Бат-Yvл. Yvл нэг хавар, нэг хувьсгалаар цэнэг нь дуусах хvн биш л дээ. Хэдхэн хоногийн ємнє Ардчилсан Холбооноос цуглаан хийхэд Бат-Yvл олны ємнє зогсож vг хэлж ядарсан олноо ємнєєрсєн байсан.

Хvмvvс жаргалтай байхад тэр харагдахгvй байж мэднэ. Хvмvvс зовж байгааг тэр тэвчиж чаддаггvй гvйж явдаг юм. Бат-Yvл энэ vлий залгисан юм шиг дvлий цаг vед байж суух газраа олохгvй, олны тєлєє нэг юм санаачлах, хийх, хэлэх гээд гvйж яваа. Yvлд алдар нэр хэрэгггvй, тvvнд тэр бий. Алдар нэр гэдэг л ямар новшийн эд байдгийг, бусдын тєлєє зодуулах гэдэг юу болохыг Yvл мэднэ. Тэр бvv хэл УИХ-ын суудал ч тvvнд сонин биш байгаа. Одоо бол Yvл тэр суудлыг мартчихсан улс оронд ямар юм болохгvй байгааг, юу хийх хэрэгтэйг хоолойгоо сєєтєл яриад явж байгаа.

Бат-Yvл жимс ургахыг хvлээж євєлд буруу єгч суудаг улс тєрч биш. Тvvнийг ургуулах гэж єєрєє ус мєс болтлоо зvтгэдэг хvн. Yvлийг Булганы тойргоос сонгогдоно гэж итгэж буй хvн итгэхгvй байгаагаасаа олон бий дээ. Бvр манай журмын нєхєд дотор ч эргэлзэж суугаа хvн зєндєє л байгаа. Би ч гэсэн Yvл сонгогдох эсэх талаар таавар хэлж мэдэхгvй л байна. Гэхдээ 2000 оны сонгуульд газарт уначихсан явахдаа тойрогтоо ялж vлдсэнд нь, єєрийнх нь эсрэг усан хєшиг шиг асгарсан гvтгэлэг доромжлолыг сєрж гарсанд нь тvvнд итгэл тєрєх юм. Тэр vеийг бодвол одоо ч арай дээр болсон доо. Хvмvvс илvv ойлгож байгаа гэж олны ухаанд найдах юм.

Бат-Yvлд УИХ-ын гишvvн боллоо гээд нэмэгдэх юм байхгvй. Харин цагаан vс нь олшрох байх. Нэг vе манай хvний цагаан vсийг тvvчихмээр харагддаг байсан бол, одоо харыг нь тоолоход ч болохоор болчихсон байгаа. Ачаа хvндрэх тусам тvvнийг дааж чангардаг болохоор Yvл ачааны хvндээс айхгvй яваа. Булганаас тvvнийг сонгогдвол –За Yvл чи vvнийг аваад гар, ийм юм шийдvvлээд орхи, хамгийн гол нь МАХН-ын 71-ийн эсрэг далайсан нударга болгож ашиглах гэж бvгд л тvvнийг тойрч шавна гэдгийг тэр мэдэж байгаа. Тэндэс сонгогдохгvй бол -Yvлээс боллоо, би мэдээд байсан юм, Yvл намаа ялагдалдууллаа гэж чичvvлнэ гэдгээ тэр бодсон ч байж магадгvй, бодоогvй ч байж магадгvй.

Би Багабанди Ерєнхийлєгч, Гончигоо хоёрыг єрсєлдєж байхад –Улсаа бодвол Гончигоо нь сонгодох нь дээр гэж бодож байсан. Одоо бол Булганы тойргоос булганчуудыг бас улсаа бодвол Бат-Yvл гарах нь дээр гэдэгт итгэж л байна.Бат-Yvлтэй парламентад гадна дотны хэний ч болов итгэх итгэл нэмэгдэнэ гэдгийг ойлгож сууна.

Наад зах нь манай эрхийг баригчдад “бид ардчилсан парламенттай, ардчилсан орон, худлаа гэвэл Бат-Yvл Их хурлын гишvvн” гэж vзvvлэхэд , ярихад Yvлийн нэр нvvр хэрэг болно. Ингэж ярьж ардчиллын нэрээр гуйлга гуйхад МАХН-ынханд л амар болно. Бат-Yvлээр хооллож, нэрийг нь орчлонгийн муу бvхэнд хачирлаж “сайн хvн” болж олонд тvvний ачаар танигдсан зарим нь хийх ажилтай болно. Нэг намын бvгд хурал гэж хэлvvлж парламент болж харагдах гэж зовж суугаа манай эрхэм гишvvдэд Бат-Yvл их хэрэгтэй байгаа. Бат-Yvлтэй парламент арай сонирхолтой, шvvмжлэхэд хvртэл Yvл илvv мєлжvvртэй бас хvмvvст vзэх сонсох юмтай газар болж харагдана.

Бат-Yvл хаа нэгтэйгээс гэнэт тодорч шинэ газар очих гээд байгаа юм биш, єєрєє бий болгосон, дотор нь буцалж байсан, байгаа улс тєрийг сэрээх гэж, сэргээх гэж яваа юм. Ардчилсан оронд улс тєр нь унтаж биш буцалж байж, тэнд тvмний эрх ашгийн тєлєє єрсєлдєєн, зєрєлдєєн, зєвшилцєл явагдаж байж амжилтад хvрдэг жамтай. Нэг нь улс тєрийн тогоонд буцлах байтугай хєдлєх зайгvй чихэлдэж, нєгєє нь гэрийн гадаа хашгирч зогссоноор ажил явдаггvй юм.

Олноороо юм хийдэг бол ч, ганц нам дангаараа манлайлаад юманд хvрдэг бол Хувьсгалт намынхан юм дуулгавал дуулгах цаг боллоо. Ганц нам тєрд байгаад нь хvн итгээд байгаа юм биш, нєгєє талд нь олон нам бvр тодруулж хэлбэл Ардчилсан Нам байгаад олны олон сэтгэл, нvд харсаар байгаа юм. Ганц Гончигоо, эсвэл Бат-Yvл сонгогдоод бvхнийг єєрчилчихгvй ч Монголд тэд сонгогдох эрх чєлєє, бaталгаа байна, тэр оронд хєгжил дэвшлийн найдлага байна гэж хvмvvс итгээд байгаа юм.

Бат-Yvлд “энэ хvн УИХ-д гишvvн байсан гэсэн” намтрын нэмэлт хэрэггvй. Тийм юм хэрэгтэй хvмvvс л шуурга намдсан хойно ардын баатар, авралын элч болж олны аман дээр коммунист субботникийн дарцаг шиг єдєртєє єнгєтэй харагддаг юм. Yvлийн хувьд Монгол орон Улсын Хуралтай нэг vгээр хэлбэл байнга ажилладаг парламенттай байж тvvнд ард тvмэн итгэсэн тєлєєлєгчєє сонгож тєрийнхєє бодлого ажил vйлийг цаашид тодорхойлдог байх гэрээнд 1990 оны халуун єдрvvдэд гарын vсэг зурж Монголын шинэ ардчилсан тєрийн туухийн удиртгал дээр нэрээ vлдээсэн хvн. Тэр vед зарим нь “онц зєвлєл байгуулж эрх баригчдыг шvvх хэрэгтэй, ху намыг одоо л гvйцээх хэрэгтэй” гэж улаа зєгнєн дєвчигнєж амь єрссєн зєвшилцєл хийж ядарсан Бат-Yvл рvv довтолж байсан юм. Барьсан гэрт нь эрхэм гишvvд увайгvй загнаж тvvнийг тавлаж суухад Yvл гудамжинд шударга ёсны тєлєє тэмцэл удирдаад МАХН-ынхныг ууж идэхээ зогсоож, амлалтаа биелvvлж, ажлаа хийхийг шаардаж бухимдсан олны дуу, туг болж явсан.

-Бат-Yvл, эд тийм сайн юм бол єєрсдєє эрх барьж байхдаа юм хийчихгvй яасан юм гэж тавладаг хvмvvс бидний юу хийж, юу хийх гэж зvтгэж бодож, шаналж явсныг мэдэх ч vгvй, мэдээд олйгох ч vгvй. Бид бусдыг ажлаа хий гэж шахдаг байсан бол биднийг та нар юм хийгээд байна, шийдэх гээд байна, наадахаа зогсоо гэж хурал хаяж тєрийг гацаадаг байсан. Эвслийнхэн цєєнхийн барьцаанд єнгєрєгч зууны сvvлчийн дєрвєн жил хvлээстэй байсан ч дараа нь олонхи болсон аль ч нам, эвсэл амалснаа хийж болдог, асуудлыг шийдэж болдог гацаагvй тєрийн машиныг ардаа vлдээсэн юм. Тиймээс єнєєгийн ганц намын эрх баригчид хvртэл єєрсдєє гацахгvйн тул Цэцийн шийдвэрийг сєрж байгаад Yндсэн хуулийн нэмэлтийг дахин хэвээр нь хоёрдохоо эцэслэн баталсан.

Бат-vvл яагаад Их хуралд єрсєлдєж яваа зорилгыг нь одоо тvвэггvй хэлж болно. Ажил хийх шийдвэр гаргахад єнєєгийн парламент, эрхийг эдлэгчдэд Yндсэн хуулийн байтугай, цєєнхийн гацаа алга. Гацаа юу байхав бvр цєєнхийн нєлєє ч алга. Тэнд Yvл олны єєдєєс цєєн ч гэсэн сєрєхєд нь сєрж, хамтрахад нь хамтарч ажиллах гэж, нэг vгээр хэлбэл бусдын ємнєєс ачаа vvрэх гэж зvтгэж яваа. Их хуралд тvvнд ажиллах орон зай байгааг харж яаж ажиллахыгаа ч тэр тєлєвлєчихсєн яваа.

Одоогийн тєрд єєрийнх нь зовлонг vvрсэн юм шиг тvмний тєлєє дуугардаг, зvтгэдэг хvн хэрэгтэй л байгаа. Єєрийн зовлон єєртєє болдог ч бусдын зовлонг хараад шаналаад явдаг хvн байдаг. Тvvнийг шийдэм далайж бус хэлэлцэж шийддэг орчин цагт улс тєрєєр оролдох гэдэг хэрийн хvний ажил биш. Yvлийгээ бид мэдэхгvй биш. Тэр тийм одонд тєрсєн хvн. Тийм бус гэж маргавал тэр тийм цаг vеийг дагуулж ирсэн хvн гэдэгтэй хэн зєрєх билээ. Тvvхэн сонголтынхоо ємнє тvvнийг сонгосон хvн л хариуцлага хvлээдэг, бусад нь тvvнийг ашигладаг юм. Сонгогчид саналыг нь ашилаад гишvvн болж vзэх гэснийг бус, гишvvн болоод єєрт нь, тvмэнд ашигтай, тэдний тєлєє зvтгэх гэснийг сонгох гэдэг нь яах аргагvй зєв. Тийм чанарыг танидаг мэддэг сонгогчдын тоо нэмэгдсээр байгаа нь тєрийн эрх мэдэл ард тvмэнд хадгалагдах манай ардчилсан сонголтын утга агуулгатай нийцэж буй.

Тєрийн ажилд Бат-Yvлийн оролцоо далайц хэрэгтэй гэж бодож байна. Улс тєрд буцалтгvй зvтгэсэн хvн улс тvмнийхээ тєлєє урагдаж элэгдэж явдаг. Бас хатуужиж ухаажиж явдаг. Ийм хvнд нэг суудлын, нэг байгууллагын, хувийн эрх ашиг гэж байхаа больчихдог. Монголын улс тєрд нэртэй, тєртэй явсан эрхэм хvн юуны тєлєє шаналж, санаа зовж, юу бодож зvрх сэтгэлээ сааж явсаныг Бат-Yvл шиг улс тєрийн тогоонд ган болтол хатаагдсан хvн л илvvтэй мэднэ. Ийм улс тєрч бол намын, даргын даалгавар гэхээс илvv улсын эрх ашиг гэж даацтай дуугарч, тvvний тєлєє єєрийгєє зориулж чаддаг юм.

Бат-Yvл Булган явжээ. Намайг тvvнтэй ярихад –Маргааш Булган явлаа. Сонгууль дуустал тэнд ажиллана гэж байсан. Одоо Yvл Булганд байгаа. Євлийн жаварт хайрагдаж даарсан гараа vлээчихсэн нэгэн зvйлийн чухал юм яриад тэр явж байгаа

Америк, Харвард.
Ц.Элбэгдoрж
2001. 12. 27