Хэрэв Энхбаяр энд ирээд
Америк Монголын харилцаанд эргэлт гаргалаа гэвэл
буруу ойлголт бусдад тєрvvлнэ гэсэн vг

 

 

Монголд хэвлэл мэдээллийн анхаарлын тєвд байгаа Ерєнхий сайд Н.Энхбаярын Америкт хийсэн айлчлалын талаар Харвардын их сургуульд суралцаж буй Ерєнхий сайд асан Ц.Элбэгдоржоос MongoliaOnline сонин тодруулж ярилцлага авсан юм. Уг ярилцлагыг толилуулъя.

 

 

Elbegdorj Tsakhia

MongoliaOnline : Монгол Улсын Ерєнхий сайд Н.Энхбаяр АНУ-д ажлын айлчлал хийлээ. Экс Ерєнхий сайдын хувьд таны хувийн бодлыг сонирхох гэсэн юм.

Ц.Элбэгдорж: Яг ямар айлчлал болсныг эндхийн хэвлэлээр гараагvй болохоор сайн мэдэхгvй байна. Тєлєєлєгчдийн сэтгэл ханамжтай , Америкийг ойлгох тэдний vнэлэмжинд их дэвшил гарсан юм шиг тэдэнтэй уулзахад санагдаж байсан. Нойр муутай явна гэж байсан боловч зарим нэг нь “их ахыгаа“ одоо энэ дээр нь бариад авах хэрэгтэй гээд нvд нь гялалзаж харагдсан. Манай дарга нар их л урам зориг олж авч дээ гэж би ч хувьдаа баяртай байгаа.

МО: Та Монголд гарч буй сонинуудын мэдээлэл уншсан биз дээ?

Ц.Э: Шалгалт шvvлэг гээд ойрын vед уншиж амжаагvй л яваад байна.

МО: Гадаадын зарим мэдээллийн эх сурвалжаас сонсоход “Монголын Ерєнхий сайд АНУ-д хувийн айлчлал хийж баахан лимузин унаж, тансаглаж байгаад явлаа” гэж бичигдсэн сурагтай байсан.Гэтэл манай тєвийн хэвлэлvvдэд айлчлал маш амжилттай болж, урьд ємнє нь болж байгаагvй тийм гайхамшигтай юм болсон мэтээр єргєн сурталчилсаар байна.

Ц.Э: Энд сурдаг зарим оюутны и-мэйлээс харахад Энхбаярын айлчлалд нэлээд шvvмжлэлтэй хандсан юм харагдаж л байсан. Эндхийн зарим нэг жижиг сонин, интернэтийн мэдээнд манай хvний айлчлалын талаар санаа зовмоор юм бичигдсэн шиг байна лээ. Том сонинуудад бол энэ тухай анхаарал татах юм ерєєс бичигдээгvй.

МО: Энд болохоор манай МАХН-ын Ерєнхий сайд Америкт мундаг айлчлал хийлээ. Ардчилалынхан ингэж чадаагvй гээд л авч єгч байна. Та энэ тухай юу хэлэх вэ?

Ц.Э: Монголоос зарим хvн над руу ярьж л байсан. Энхбаяр Америкт хэд хоног яваад ирсэн биш бид чинь унших, vзэх юмтай дажгvй байна. Одоо ч бvр дооз нь хэтрээд хvмvvс шоолж эхэлж байна гээд. Манайхан ч бас ардчилалын буянаар юмыг vнэлж цэгнэхдээ ч лут болсон шvv. Нэг их тунгий нь хэтрvvлсэн юмыг санаж бодох юмгvй хvлээж аваад байхгvй л болов уу.

МО: Таны сурч буй Харвардад очиж лекц уншсан. Онцгой юм болсон бололтой. Тийм дуулиантай уулзалт болсон юм уу? Энд телевизээр харахад Энхбаяр нэг жижиг ангид юм яриад хэдэн хvн алга ташаад та ч хальт харагдаж байсан.

Ц.Э: Манай сургууль дээр єдєрт хаа сайгvй болж байдаг жирийн л нэг уулзалт яриа болсон. Сургуулийн гол уулзалт болдог Форум гэдэг заал бий. Тэнд НYБ-ийн дvрвэгсдийн асуудалд хариуцсан хvн уулзалттай байсан, бас нэг газар Украйны парламентын дарга гээд нэг нєхєр лекц уншиж байна гэж байсан. Би Украйны эдийн засгийн асуудлаар юм бичих даалгавартай байсан учир тvvгээр бас ороод л гарсан. Ер нь хэн ирэхээс шалтгаалж уулзалтынхаа анги танхимыг гаргадаг юм билээ. Хvн сонирхохгvй, цєєхєн хvн ирэхээр бол том танхимд уулзалт зохиохоос их болгоомжилдог. Энэ тухайгаа бидэнд хичээл дээр ч ярьдаг юм. Н.Энхбаяр сайдын хувьд манай сургуулийн жирийн нэг ангид л яриа хийсэн.

МО: Харвардын бvх оюутнууд тэр зааланд багтаж ядаад, Ардчилалын Ерєнхий сайд тэнд суучихсан манай Энхбаяр тэнд нь англиар лекц уншаад байсан гэсэн л дvр зураг буулгаад байгаа шvv дээ. Таны тухай тэнд юм яригдсан ч гэх шиг.

Ц.Э: Харин би хvн хэр ирэх бол гэж санаа зовж л байсан. Ойр хавийнхаа хvмvvст манай Ерєнхий сайд ирж байгаа, Монголын тухай сонин сонсоход зvгээр юм биш vv гэж хэдэн хvнийг уруу татсан, гэхдээ санаснаас цєєхєн хvн байсан. Энхбаяр нэлээд удаан гайгvй ярьсандаа. Миний тухай яриад байсан юм байхгvй. Энхбаяр л - Ерєнхий сайд Элбэгдорж бид нар хамтарч ажиллаад гээд нэг юм хэлсэн. Тэгэхэд нь манай багш Жефри Закс -бид энд сурч байгаад нь бахархаж байгаа л гэж суусан.

МО: Энхбаярын айлчлалын vр дvнд хоёр орны харилцаанд эргэлт гарлаа хэмээн шуугицгааж байна .Тийм их эргэлт гарахаар юм болсон хэрэг vv?

Ц.Э: Америк Монголын харилцаанд эргэлт гарсан vе бол Америкийн тєрийн нарийн бичгийн дарга Жеймс Бейкэр Монголд айлчилсан. Манай анхны ерєнхийлєгч П.Очирбат гуай Америкт тєрийн айлчлал хийснээр тодорхойлогдоод удаж байна. Бейкэр -Америк танай гуравдагч хєрш байж болох юм гэж Америкийн Монголд хандах хандлагыг тодорхойлж, манай улс коммунист, Америкт дайсагнагч бодлоготой орны жагсаалтаас хасагдаж ардчилсан нээлттэй нийгэм байгуулж буй орны тоонд орсон явдал бол vнэхээр гадаад бодлогод гарсан эргэлт юм л даа.
    
     Очирбат гуайн 1993 онд байна уу Америкт хийсэн айлчлал энэ бvхнийг баталсан. Монголын тєрийн тэргvvн анх удаа энэ тивд тєрийн айлчлал хийж, тєрийн далбаагаа Цагаан ордны дэргэд мандуулж, Америкийн ерєнхийлєгчтэй цагаан ордонд албан ёсны гэрээ хэлэлцээр хийсэн нь манай хоёр орны харилцаанд vнэхээр тvvхэн vйл явдал болсон. Эндхийн сонин хэвлэл архивын материалаас харж байхад тэр vед энэ айлчлалын тухай Америкт их яригдаж байсан. Харин Монголд бага сурталчилсан юм шиг харагддаг.
    
     Америкт тєрийн албан ёсны айлчлал хийх гэдэг ямар чухал зvйл болохыг ганцхан жишээнээс харж болно. Жилд АНУ тєрийн айлчлалаар 2-3- хан орныг хvлээж авдаг жишигтэй юм байна. Америкт тєрийн айлчлал хийх гэдэг бол тэр болгон орон, тєрийн тэргvvнд олддог хvндэтгэл биш юм байна. Миний л мэдэх 2001 онд энд Мексикийн ерєнхийлєгч тєрийн айлчлал хийсэн. Yнэхээр хэвлэл мэдээлэл хоёр орны зvгээс энэ vйл явдалд ямар их ач холбогдол єгдєг нь тэр vеэр маш чухал асуудал шийдэгддэг нь харагдсан.

МО: Энхбаярын айлчлал хоёр орны харилцаанд эргэлт гаргасан гэж та vзэхгvй байна уу?

Elbegdorj Tsakhia

Ц.Э: Юу боллоо гэж эргэлт байхав. Ємнє нь хоёр орны харилцаанд эргэлт гарсан тvvнээс хойш энэ харилцаа улам єргєжиж байгаа гэж л ойлгож байна. Урьд хийсэн бvхнийг vгvйсгэж байна гээд ялангуяа гадаад харилцааг дипломат ажиллагаанд гарсан ололтыг vгvйсгэж эхэлбэл vнэлэхэд хэцvv алдаа болно. Ер нь сайн байсан, сайн байгаа хоёр орны харилцаанд эргэлт гаргалаа гээд баярлаад явна гэдэг чинь юу гэсэн vг вэ. Хэрэв Энхбаяр энд ирээд Америк Монголын харилцаанд эргэлт гаргалаа гэвэл буруу ойлголт бусдад тєрvvлнэ гэсэн vг. Сайн байсан юманд эргэлт гарна гэдэг бол тvvнийг муутгасан болж таарна биз дээ. Єєрєє улс тєрийн хувьд жаахан алдаатай асуулт асуугаад байна аа даа.

МО: Би танаас эндхийн хэвлэл сониноор голдуу яригдсан зvйлээс санаа авч асуугаад байгаа юм. Манай сонин Ерєнхий сайдын айлчлалаар цуврал явуулсан, манай телевиз бvр цуврал нэвтрvvлэг гаргасан гээд л энд чинь уралдаан шахуу юм болоод, энэ айлчлалын тухай, тvvний гол дvр Энхбаярын тухай магтаал бичих чинь нэг ёсны моод болж ирсэн л дээ.

Ц.Э: Тэгвэл тэр хvмvvс чинь Энхбаярыгаа баллаж байгаа юм байна даа. Ер нь гадаадад болсон юмны тухай их бичиж, хажууд буй зовлонг нь мартуулдаг арга бол манайд шинэ ч зvйл биш. Ємнє нь Америкийн империализмыг ярьж, ард тvмнээ айлгаж, хvндрэл бэрхшээлтэй асуудлыг сєхєхєєс хvмvvсийн анхаарлын холдуулдаг байснаа бодвол одоо Америкт яваад ирснээ сурталчилж, олныг татна гэдэг бол Хувьсгалт намын хувьд дэвшил болж байгаа юм байна. Yлгэр зохиогоод худал яриад хvмvvсийн амьдрал, улс орны хєгжилд нааштай нєлєєлєх юм хийхгvй байна гээд хvмvvс энэ засагт бухимдаад байна гэсэн vнэн л юм байна даа.

МО: Америкт очоод тэднийг эргvvлчихдэг манай намын бодлого, манай даргын авъяас гээд л эрх баригч намынхан яриад байгаа. Америкт МАХН-ыг тийм сайн хvлээж авч, бодлогыг нь дэмжиж дуулаад байгаа юм байна уу? Энхбаяр тэнд би МАХН-ын дарга гэж ярьж явсан юм уу, Монголын Ерєнхий сайд гэж нэрлvvлж явсан юм уу?

Ц.Э: Америкт манай тєлєєлєгчид МАХН-аар нэрлvvлэх нь байтугай, намынхаа нэрийг бvтэн хэлэхээс ч цэрвэж явсан байх. Намыхнаа нэрийг хэлээд барууныхантай уулзахаас зовоод байх юм, тэд ч тоохгvй юм гэж єєрсдєє ч наад намын дарга нар чинь хэвлэлд ярьсан байсныг би санаж байна. Манай сургуулийн уулзалт болсон ангид Энхбаярыг танилцуулсан хvн тvvнийг Монголын ардчилагч, шинэчлэгч Ерєнхий сайд гэж нэрлэж байсан. МАХН-ын дарга гэдэг чухал албан тушаалыг нь тэр хvн мэдэж байсан эсэхийг мэдэхгvй. Энхбаяр ч Монголын ардчиллын ололт, сургамж гээд манай орны ардчилал хєгжлийн тухай, хийж буй єєрчлєлт, гарч буй амжилтынхаа тухай дэлгэрэнгvй ярьсан.

МО: Монгол бол МАХН-ын бодлого, манай намын Ерєнхий сайд л гээд яриад бичээд байгаа л даа.

Ц.Э: Тэр л харин их тусгvй байгаа юм. Энхбаярыг энд хvлээж авахдаа хамгийн гол нь Монголын ард тvмнээс сонгогдож гарч ирсэн тєрийн тєлєєлєгч гэдгээр хандсан нь хэнд ч ойлгомжтой. Тvvний айлчлалд Энхбаяр гэдэг хувь хvнээс илvvтэй Монголын ардчилалын нэр хvнд, єнгєрсєн сонгуульд саналаа єгсєн сонгогч олны хувь нэмэр чухал vvрэгтэй байсан байх.
    
     Тєрийн ємнєєс, ардчиллынхаа нэрээр айлчилчихаад намын нэрээр шоу хийгээд байвал єєрєє айлчлалынхаа ач холбогдол, мєн чанарыг алдагдуулна гэсэн vг. Тэр тусмаа Хувьсгалт намын бодлогыг америкчууд талархан хvлээж авлаа, тэд ардчилсан ардчилаагvй гээд байхгvй юм байна гээд аваад байвал ч єєрийн иргэдэд буруу ойлголт єгєхєєс гадна энд айлчлалыг амжилттай болгох гэж зvтгэсэн хvмvvсийг буруугаар ойлгуулахад хvргэнэ. Ер нь Ардын Хувьсгалт, коммунист энэ тэр гэдэг нэр энд тийм ч аятайхан сонсогдоод байдаг ч нийгэм биш гэдгийг наадуул чинь дотроо сайн мэдэж байгаа.

МО: Маш олон дарга нар Ерєнхийлєгч Буштай уулзах гэж зvтгээд Энхбаярыг л Америкийн ерєнхийлєгч цєєхєн орны тєлєєлєгчдийн дунд хvлээж авсан. Нvvрийн буянтай аавын хvv гээд л манай нэг сонинд бичсэн байсан. Та тэгэж бодохгvй байна уу?

Ц.Э: Арай ч хэтрvvлж байх шиг байна. Америкийн Ерєнхийлєгч ч НYБ-ын тэр хуралд єєрийн орноо тєлєєлж, олон орны тєлєєлєгчдєд терроризмын эсрэг явуулж буй Америкийн засаг захиргааны бодлого, vйл ажиллагааны тухай ярьсан. Тэнд Буш маш сайн vг хэлсэн. Хэлсэн vгийг нь бид хичээл дээрээ vнэлэлт дvгнэлт єгч ярилцсан. Тэр хурлын завсар зайгаар хэдэн орны тєлєєлєгчтэй уулзсан юм билээ. Манай орон тэнд багтдаг нь сайн хэрэг л дээ. Гэхдээ орон бvрийн тєрийн тэргvvн, ерєнхий сайдын хэмжээний хvмvvс бvгд тэр ассамблейд ирж оролцсон гэвэл худал болно.
    
    Манайх ч ихэнхдээ гадаад хэргийн сайдаа тєлєєлvvлж оролцуулдаг л юм. Том долоо гэгддэг хєгжингvй долоон орноос бараг бvгдийнх нь гадаад харилцааны сайд нь тэнд улсаа тєлєєлж, оролцож байх шиг байсан. Америкийн хувьд бол НYБ-ын чуулганы, энэ байгууллагыг нутаг дээрээ хvлээж авдаг зочин орон гэдгээр ерєнхийлєгч нь хvндэтгэл vзvvлж ирж vг хэлж, зарим орны тєлєєлєгчидтэй уулзсан гэж ойлгогдсон.

МО: Тэр уулзалт хийнэ гэдэг чинь бараг боломжгvй зvйл биш юм уу? Том жижиггvй бvх орны тєр засгийн тэргvvнvvд тэнд Буштай уулзах гэж бєєн юм болсон бололтой юм яригдаж бичигдээд байгаа.

Ц.Э: Том орнуудын болон чухал зочид бол Вашингтонд, цагаан ордонд уулзалт яриа нь хийгдээд байдаг болохоор заавал хурлын дундуур яаруу сандруу уулзаж зураг энэ тэр авахуулах гээд байдаггvй байх. Монголын тєлєєлєгчийн хувьд тэнд Америкийн ерєнхийлєгчтэй уулзсаныг бид vнэлэх ёстой. Ер нь олон улсын хурлын vеэр тєлєєлєгчид мэнд усаа мэдэлцэж бие биентэйгээ танилцах бол тийм хvн гайхаад байх зvйл биш. Гэхдээ Ерєнхийлєгч Буштай Монголын нэрийг хэлээд хvн уулзаж байна гэдэг сайн зvйл.
    
     Энхбаярын тэр уулзалт Америкт хийсэн аялалыг нь амжилтай болгоход маш олон хvн санаа тавьж тус болсон. Yvний тєлєє ажилласан дипломатууд, элчин энд буй хvндэт консулууд, бизнесийн хvрээнийхэн бас манай оронд очиж, монголчуудын ардчилал, эрх чєлєєний тєлєє гаргаж буй хичээл зvтгэл, ард олны зочломтгой байдал, байгалийн сайхныг vнэлсэн америкийн улс тєрийн зvтгэлтнvvд сенат, конгрессын гишvvд мєн Бейкэр гуай, Ерєнхийлєгч асан Картер, эцэг Буш гээд хvмvvст бид улсынхаа нэрийн ємнєєс баярласнаа сонин хэвлэлээрээ ч болсон дамжуулаад илэрхийлээд байхад зvгээр.
    
     Yvнээс гадна дээр нэр ороогvй ч олон хvмvvс бий. Ер нь Монголоос хэнийг хvлээж авах, хэнтэй уулзуулах энэ тэрийг эртнээс ярьж, Энхбаярын талд дуугарч, дэмжиж ажилласан хvмvvст баярлалаа гэж хэлэхэд гэмгvй. Энд чинь хvмvvс Монголыг ардчиллын тєлєє яваа нэг орон л гэж харна уу гэхээс улаан цагаанаар тэгж ялгаад байх нь тvгээмэл биш. Долоон мянган бээрийн тэртээгээс Монгол бол тэгэж хуваагдаж, єнгєєр ялгарч харагдаад ч байдаггvй юм.

МО: Хоёр орны харилцааны маш чухал олон асуудал шийдсэн гэж байгаа. Гэхдээ тэр асуудлууд нь мань мэтэд мэдэгдэхгvй байгаа л даа. Эрхбиш та тэнд байгаа хvн болохоор зах зухаас нь гадарлах биз ээ?

Ц.Э: За, надад ч нэг их мэдэгдсэн юм алга л байна. Манай тєлєєлєгчид сайхан сайхан уулзалт их хийж явна л гэж байсан. Америкчууд ер нь хvнийг их сайхан хvлээж авдаг хvмvvс. Эдний зочиндоо хандах хандлага, зочломтгой байдал, хvнд зориулж хэлдэг магтаалыг мэдэхгvй хvн бол бvр
     -энэ хvн чинь яагаад байна гэж буруу ойлгогдохоор юм ч гарч магадгvй байдаг юм. Манайхан анх гадагш явж байхдаа гадаадын онгоцны vйлчлэгчдийн эелдэг vйлчилгээг буруу ойлгож
     -энэ хvvхэн чинь надад талтай болчих шиг боллоо гэж бодсон гэдэг шиг зvйл ч гарч болохоор л доо. Надад бол манай нєхдийн ярьж хэлж яваа юм нь эдний vнэлэмжээр бол жаахан ядмаг байсан юм уу даа гэж бодогдсон.

МО: Энхбаярыг англи хэлтэй,ийм мундаг удирдагчаар удирдуулдаг монголчууд мєн азтайяа гээд л яриад байсан гэж бичээд, цуврал нэвтрvvлэг хийж vзvvлээд байгаа.

Ц.Э: Англиар ярьдаг нь биш, харин ярьдаггvй Ерєнхий сайдыг бол энд гайхаж хачирхаж магадгvй. Тэр бол аль нэг орны тєр засгийн тэргvvний Америкт гайхагдах vзvvлэлт биш байх. Би vнэхээр америкчуудыг гайхдаг юм. Yvнийг жаахан муухан хийчихэв vv, дутуу хэлчихэв vv гэж бодож байтал хичээлийн завсарлагаагаар тааралдаад л “гайхалтай байсан” энэ тэр гээд л магтаад байдаг юм. Одоо бол тийм магтаалыг ойлгодог болсон. Биднээс их хол болоод ч тэр vv учрыг нь олоход хэцvv юм бас тааралдаж л байдаг юм.

МО: Америкт том том асуудал шийдвэрлэсэн агаарын орон зайгаа ашигла гэсэн гээд л . Та энэ талаар хэр зэрэг мэдэх вэ?

Ц.Э: Би тэр агаарын орон зай ашиглуулах гэдгийг ойлгохгvй байгаа. Тэгэж манай хvн санал тавьсан л гээд байгаа. Америкчууд чухам юу гэж хариулсныг мэдэхгvй. Аягvй бол саналыг нь ч сайн ойлгоогvй байж ч болох. Монгол улс чинь хоёр их хєрштэй орон. Хоёр их хєрштэйгээ харилцах харилцаандаа тэргvvлэх чиглэл єгнє гэж номлодог орон. Тэр нь ч яах аргагvй зєв л дєє. Бид агаараар бол хоёр хєрштэйгээ л хиллэдэг улс. Хэнд, хэнийх нь эсрэг ч гэхvv, хэнийх тєлєє ч гэхvv агаарын орон зайгаа ашиглуулна гэхэв дээ. Тvvнийг ашиглая гээд явах орон олдох нь ч юу бол. Далайд гарцтай, тэгээд бас Афганистантай хиллэдэг байсан бол ч одоо цагт тавьдаг л санал.

МО: Агаарын орон зайг ашиглуулах талаар Энхбаярын ярьсан зvйлд эндээс тодруулга авах гэхэд Батлан Хамгаалах Яам, Хилийн цэрэг, Зэвсэгт хvчний ерєнхий штабынхан хариулт єгч чадахгvй байна. хууль нь гараагvй байхад юугаа яриад байгааг Монголын зэвсэгт хvчнийхэн ойлгохгvй байна.

Ц.Э: Монгол улсаар гадаадын цэрэг болон зэвсэгт хvчний анги салбарыг дамжин єнгєрvvлэх болон манай улсад тvvнийг байршуулахад УИХ-аас шийдвэр, хууль гарсны vндсэн дээр уг гэрээ хэлцлийг хийх боломж нээгдэхээр манай Yндсэн хуулинд тусгагдсан онцгой асуудал гэж ойлгож байна. Тиймээс тийм шийдвэр гараагvй байхад олон улсын тvвшинд яриа болсоныг тэд тайлбарлахад хэцvv байгаа байх. Би эхнээс нь Энхбаярын айлчлалыг албан ёсны тvвшинд маш сайн бэлтгэлтэйгээр зохион байгуулж хамгийн гол нь томоохон хэмжээний асуудлыг шийдсэн байхад чиглэгдээсэй гэж хvсэж байсан.
    
     Манайхан Буш ерєнхийлєгчтэй уулзаж байгаагаа эх орон нэгтнvvддээ харуулахад л их анхаараад, уулзахдаа юу ярих, улс орны ирээдvйд хэрэгтэй стратегийн ямар шийдэлд хvрэх гэх мэт асуудалд анхаараагvй юмуу гэж олйгогдож байгаа. Дэлхийн том жижиг гэхгvй улс орон бvр, удирдагч бvр Америктай стартегийн хєгжлийн том асуудлаа шийдvvлэхэд их анхаарч удаан хугацаанд олон шат бvхий яриа хэлэлцээ хийж Ерєнхийлєгчийнх нь тvвшинд хvрдгийг манайхан мэдэж л байгаа. Иймэрхvv бэлтгэл байгаагvй болохоор агаарын орон зай энэ тэр гээд эдний тал байтугай манай албаны хvмvvс тайлбарлахад бэрхтэй асуудал хvртэл ярьж сайхан боломжийг алдсан юм шиг байна.

МО: Ерєнхий сайдын гадаадад хэлсэн vгийг уншсан бол бидэнд их сонин байхсан, Энхбаяр та нарын бодлогыг єнгєрсєн жилvvдэд мєн ч их шvvмжилсэн, одоо ч улс орныг даан ч дэндvv болгочихсон байсан даа гэж халаглан сурталчилдаг. Тvvнийгээ гадаадад байхдаа ярих юм уу? Би vнэхээр баларчихсан улс орон хvлээж аваад одоо л нэг зєв замд нь оруулж байна гэж тайлбарлах юм уу?

Ц.Э: Усыг нь ууж байгаа худаг гэдэг шиг нэрийг нь хэлж мєнгє тусламж гуйдаг ардчилалын тухай бол энд наадуул чинь ёстой сайхан ярина даа. Ууж байгаа худаг руугаа бvv нулим гэдгээр ардчилал Монголд баларч байгаа тухай яриад гоё айлчилна гэж энд байхгvй лдээ.
    
     Єнгєрсєн 4 жилд биднийг эрх барьсан гэж ярьдаг боловч бидний шийдвэр гаргах , ажил хийх тєрийн эрхийг МАХН Их Хуралд барьж байсан юм. Одоо Их Хуралд байгаа Гvндалай, Наранцацралт, Эрдэнэбат, Оюун дєрєвгvйгээр Их хурал шийдвэр гаргаж чаддаггvй бvр байнгын хороо нь хvртэл хуралдаж чаддаггvй байх юм бол МАХН биш тэр дєрєв Монголын тєрийн эрхийг барина гэсэн vг. Тэр vед бид “Энхбаяраа та нар биднийг хорлох гээд улсаа хорлоод байна” гэж учирладаг л байсан. Тэд дэндvv хорлонтой тоглож байснаа хожимдож ухаарсан юм болов уу даа. Тєрийн дунд шатны удирдлагад МАХН ємнєх дєрвєн жилд 60 гаруй хувьтай эрх барьж байсан.
    
     Энд болсон уулзалтынх нь дараа манай сургуулийн нэг оюутан би Монголд очиж байсан бас Монголтой холбоотой асуудлаар цаас бичиж байгаа гээд надтай уулзсан юм.Тэр надтай уулзангуутаа танай ерєнхий сайд энд сая ярьсан зvйлээ нутагтаа ярьж чадах болов уу гээд асуултаа эхлэж байсан. Мэдээж малчдын амьдралыг жаахан унтрааж, манайхан Чингис бууж ирээд улсаа хєгжvvлнэ гэж итгэдэг тухай онигоо ярьж хvмvvсийг инээлгэсэн, газраа хувьчилна , том vйлдвэрvvдээ худалдана, мянганы гэж содон нэртэй улс орныг сvлжсэн Их замтай болж байгаа, хоёр намын тогтолцоо руу шилжих бодлого барьж байгаа гэж ярьдаг МАХН -ын ерєнхий сайдыг хараад Монголд зургаан сар болсон тэр Америк залуу vнэхээр гайхсан юм шиг байсан.

МО: Хамтарсан баримт бичигт гарын vсэг зурах гэж манай тал бодож байсан. Гэтэл америкийн тал бусад орон танайтай барьцаад , дагаж гvйгээд болохгvй гэсэн гэж ярьсан шиг байсан. Америкийн тал яагаад тэр чухал баримт бичгээс татгалзсан юм бол?

Ц.Э: Тєрийн нарийн бичгийн дарга хатагтай Олбрайт-тай манай оронд 1998 оны 5-р сард айлчлахад бид Америк Монголын хамтын ажиллагааны тунхаглалд гарын vсэг зурсан юм. Тэр бол манай хоёр орны хамтын ажиллагааны тулгуур баримт бичиг хэвээр л байх ёстой. Онцгой єєрчлєлт шаардлага гараагvй байхад байнга л тунхаглалд гарын vсэг зураад байдаг ч юм биш байх. Тийм баримт бичигтэй атлаа юм бvтээсэн дvр эсгэж, олон тvмнийг хуурах гэж байгаа юм шиг хандаад байхаар нь аятайхан дипломат аргаар хєєргєсхийгээд аргалчихсаныг, манайхан єєрсдийнхєє буруу алхамыг цайруулах гэж тайлбар болгоод байгаа юм болов уу.
    
     Тийм баримт бичиг хэрэгтэй бол эд их татгалзаад байдаг улс биш байх. Тэр хурлын vеэр Пакистаны ерєнхийлєгч Буштай уулзаж ,Хамтын ажиллагааны тунхагт гарын vсэг зурсан байна лээ. Би бас Ерєнхий сайд Энхбаярын уулзалтын талаар эндхийн хэвлэл, цагаан ордны веб сайтад хvртэл орж ,єдєр сараар нь юм олж vзэх гээд юу ч олоогvй. Нэг их чухал асуудал шийдээгvй болохоор тэнд материал тавигдаагvй юм байх гэж бодсон.
    
     Харин Пакистан гэснээс тэр Мушараф гэдэг нєхєр чинь Америкт ёстой том юм ярьж том асуудал шийдсэн байна лээ. Єєрийн орныхоо эсрэг хоригийг цуцлуулахаас эхлээд, том єрийн болон стартегийн асуудал, эдийн засгийн туслалцаа, хєрєнгє оруулалтын хєтєлбєр тэр ч бvv хэл Америкаар олон улсын санхvvгийн байгууллагыг шахуулж, нэмэлт их хэмжээний тусламж, авах гээд лут юмнууд шийдсэн харагдсан. Америк тэр санхvvгийн байгууллагуудын голлох хувьцаа, хєрєнгийг эзэмшдэг болохоор тийм асуудлыг эдэнтэй уулзсан дээрээ шийдvvлэх гэдэг нь зєв л дєє. Тэр Мушарафийг єєр ч олон юм шийдлээ гээд тоймчид ярьж байна лээ. Хуралд орно гэж дєрєв хоног гадагш явахдаа Америк ,Англи, Герман гээд гурван том оронд ажиллаж ийм ажил амжууллаа гээд тvvний тухай ярьж байсан.

МО: Таныг харь орны даргыг магтаад єєрийн орны Америкт очиж их юм бvтээсэн ерєнхий сайдаа єєрєє ерєнхий сайд байсан болохоороо атаархаж муу хэлээд гэж энд баахан бичих юмыг та хэлчих шиг боллоо. Мартсанаас тэд нар тантай уулзсан гэсэн, манай цуврал гаргасан хэвлэлийнхэн танаас ярилцлага авсан уу?

Ц.Э: Би энд дотор нь байгаа хvн Америкт ирээд явсан хvнд атаархах юу байхав. Муу хэлдэг хvн бол хэлэх юм ч зєндєє л байх шиг байна. Энхбаяр бид хоёр гайгvй найзууд учраас нєхрийг маань хэвлэлийнхэн хєєргєж баллаж байгаа юм болов уу гэж чиний асуултаас ойлгож жаахан ємєєрч бодит мэдээлэл хэрэгтэй болов уу гэж бодоод тvрvvчийнхийг ярьчихлаа. Манай телевиз, хэвлэлийн таньдаг хvмvvс тэнд явж л байсан. Зураг авч л харагдсан. Айлчлалаа сурталчлах гээд хєєрхийс єєр юм бодох завгvй байсан байх. Тvvнээс биш ч манай хэвлэлийнхэн ч урдуураа улаан хєлтнийг ч гаргаад байх улс биш.

МО: Та хоёр vнэхээр гайгvй найзууд байх, Энхбаярыг Бостонд очиход таныг их дотноор yyлзaж гэртээ 20 кг гэлvv ачаа єгч явуулсныг Ерєнхий сайд шадар хvнээрээ ээжид тань хvргvvлсэн гэж бичсэн байсан.

Ц.Э: Нутгаасаа хол байгаа хvн чинь нутгаас хvн л ирж байвал уулзах гээд бас юм ярьж нутгийн сонин сонсох гээд байх болчих юм. Бид уулзаж гайгvй ярьсан, сvvлдээ би л баахан америкийн сонин, сургуулийнхаа тухай ярьчихсан байсан. Хааяа улстєрчидтэй сууж, улс тєр халах ч сайхан байдаг юм. Тэр ачааны хувьд би ээждээ юм єгч явуулаагvй. Юу ч єгєх билээ, манайд чинь тоолдог нь байвал ардчилал, зах зээлийн буянаар байхгvй юм ч гэж алга гэж л ярьдаг байсан, одоо ч хэвээрээ л биз. Хєєрхий ээж маань тэр сониныг vзсэн бол жаахан хараа байх даа. За цаг чинь ч их явчихлаа, ингээд яриагаа єндєрлєх vv.

МО: Танд цаг зав гаргаж бидний асуултанд хариулсанд их баярлалаа

Ц.Э: Баяртай, та бvхэнд амжилт хvсч бvх уншигчдад тань шинэ жилийн мэнд дэвшvvлье.

ярилцсан Цэрэн-Очир 2001.12 -p cap.