Улс эх орон нь тусгаар тогтнолоо эргvvлж олоод 90 жил болж байдаг, дэлхийн талыг эзэлж явсан євєг дээдэс бvхий баялаг тvvхтэй Монголыг єнєєдєр ядуурал, хоцрогдол, нийгмийн харанхуй ухамсар нь уруудуулсаар нэг мэдэхнээ Бутан, Балба, Афган шиг болгож мэдэхээр.


Люмпен пролетари, янхан, хар тамхичид, архичид,
оюуны хомсдолтой хvмvvстэй ажилласан нацист
Германы туршлагыг зєв гэх хvн манайд нэлээд байдгийг
би мэдэх боловч тэдний арга барагдсаных гэхээс
тэд нацист болчихсон хэрэг биш байх.

 

Ухаарал, гэгээрэлд хvрэх Монголын зам

 

Дашдоржийн Баярхvv

 

Нэг. Холын Бутаныг єєрсєд дээрээ жишмvй.

Миний гадаад дахь томилолттой холбогдох зарим баримтаас иш татаж нийтлэлээ эхэлсv. Гималайн (уг нь зєв дуудлагаар нь Хималай гэж бичье гэвч уншигчид будилж магадгvй) уулсын ємнє этгээдэд Энэтхэг, Хятадын дунд хавчуулагдсан нэгэн жижиг улс бий. Хэр баргийн улс тєрийн карт дээр улсынх нь нэр бичигдээгvй. Бурхны шашинтай, монгол царайтай, нvvдлийн гэмээр аж ахуйтай тэр жижиг улсыг Бутан хэмээмvй. Яг бидэн шиг царай зvстэй vндэстэн дэлхийд єєр дєрєв бий бєгєєд тэдний нэг нь бутанууд, бусад нь тvвд, Энэтхэгийн сикким, ладакх нар болой. Єнєєгийн Монголын хєдєєгийн ядуулаг амьдрал, харанхуй хоцрогдолыг жишвээс бид тэдэнтэй нэлээд ойртож очмоор. Бутан улс эзэн хаантай, хаан нь миний чацуутан, нэр нь Жигмэдсанжааваан чиг, 16 настайдаа хаан ширээнд сууж, 18-тайдаа хуульчлагдсан, нэг айлын эгч дvv дєрвєн охидыг хатдаа (эхнэрvvд) болгож авсан, нийт хэдэн хvvхэдтэй нь нууцхан, хєвг vvн хэд буй нь маш нууц ба ямар ч атугай хаан ширээний тєлєє хоорондоо алалдахгvй гэнэ. Яагаад гэвэл тєрсєн эгч дvvсийн хєвгvvд бє- гєєд дундаа ганц аавтай (Яагаад vv- нийг зєвтгєх ёстой вэ гэвэл, эзэн хаанаа албал ял зэм хvртэх нь бvv хэл “vхсэний хохь, амьдын зол” гэсэн шиг хаан ширээ шилжин очдог vзэгдэл Гималайн хормой хавийн ханлигуудад нэгэнтээ уламжлагджээ) Энэ орны гадаад харилцаа гэж даан ч єрєвдмєєр. Хилийн чанадад зургаахан газар, тухайлбал, НьюЙорк, Женевт байнгын тєлєєлєгчийн газар, Бангладеш, Кувейт, Энэтхэг, Тайландад ЭСЯ-тай ба дипломат харилцаатай улсууд нь бараг энд бичээстэй, дээр нь єєрєє гишvvн нь байгаа учраас СААРКийн (Ємнєд Азийн бvс нутгийн хамтын ажилагааны холбоо) бусад орныг (Бутан, Энэтхэг, Бангладешээс гадна Пакистан, Балба, Мальдив, Шриланк) нэмж болно. Ер нь арав хол давахтай vгvйтэй. “Nation- State” буюу vндэсний-тєрт улсыг дэлхий нийтээрээ хvлээн зєвшєєрдєг уламжлал хэвшээд хагас зууныг элээсэн байтал олон улсын эрх зvйн субъект болох энэ орон Орос, АНУ, Хятад, Япон, Британи, Герман, Францтай дипломат харилцаагvй явсаар XXI дvгээр зууныг алхаж байна. Нийслэл Тимпу хотод нь гадны хоёрхон ЭСЯ ажиллаж байгаа нь Энэтхэг, Бангладешийнх. За цаашлаад ГХЯ нь гэхэд 20 гаруйхан ажилтантай. Парламент, Засгийн газар, яамд нь гурван давхар сvмд багтдаг гээд бодчих. Хэзээ ямар цагт эндээс нvvгээд тийшээ явчихсаныг бvv мэд, эсвэл бид тэндээс урагшаа нvvсээр энд ирэв vv гэдэг бас л судалгааны том асуудал. Монгол гэхэд монгол биш, биш гэхэд бас эргэж хоргодмоор тийм нэгэн “ах дvvсийн” тухай оршлыг ингэсгээд азная.

Хоёр. . “…СТАН” АНД НАРЫГ БАС ЖИШЬЕ

Бас нэгэн аяллаасаа сонирхуулъя. Гэр бvлийн хамт Пакистаны хил даван газраар орж явчив. Лалын энэ сvрхий орныг илтгэх тєрийн далбаа л намираастай, “улсын хил” гэж єєрєєр ялгах юу ч алга (Хил, гааль нь хаачсан юм бэ) Харин мєнгєний бєєн ченж угтав. Ухаан нь энэтхэг рупийг пакистан рупийгээр сольж, буцаад гарахад нь эргvvлж худалдан авдаг юм байна. Мєнгє сольдог нєгєє ченжvvд маань хилийн ба гаалийн хариуцлагатнууд юм байж. Гайхалтай нь би хилийн шалган нэвтрvvлэхийн контор руу нь орж бvртгэлийг єєрєє хийж, ширээг нь ухаж байж тамга тэмдгийг олж аван хилээр орсон тэмдэг дарж авлаа. Намайг анзаарах сєхєє тэдэнд алга, контор эл хуль, хамаг юм нь задгай, гаалийн шалгалтын єрєє нь тусдаа байх авч бас тийм. Иймэрхvv “хариуцлагатнуудын” гарт цємийн зэвсэг байна гээд бод доо. Бас нэгэн жишээ. Исламабадаас хойшоо 20 гаруй км давхиад Равалпинди хэмээх нэгэн навсгар хот сvглийх. Тэнд єдєр шєнийн 24 цагийн зах зээл ажилладаг тул тэр хотод наймаанаас єєр амьдрал гэж алга. Зах зээлээр нь дvvрэн афганууд, тэдэнд зарахгvй юм гэж алга. Мєрєн дээрээ винтов карбин буу дамнуулсан афган хєвгvvд нэг бууг 20-30 доллараар єгєх. Гvйдэггvй бололтой аваач гэж хоргоож дагаад л. Тэдний нvvр царай, хир дагь, vнэр танар, ємссєн зvvсэн нь нvд хальтирмаар. Буу зарагч афган банди нараас талибаныхныг бvрдvvлсэн, одоо тэднээс ирээдvйн тєр засгийн албан хаагчид, сэхээтнvvд нь тєрнє. Афганистаны ирээдvй vе нь ердєє эд юм. Пакистан, Афганистан, Ражастан, Хузестан, Курдистан, Тажикистан … “стан” буюу “улс” гэсэн сvvлтэй газар усны нэрсийг жагсаавал 10 гаруй. Эртний самгарди хэлний vг эдvгээ лалын шашинт олон орны нэрийн тодотгол болжээ (Эртний герман хэлний “газар” хэмээх vг эдvгээ Холланд, Финланд, Ирланд, Исланд, Поланд, Зеланд, Тайланд гэхчилэн олон орны нэрийн тодотгол болсон шиг) “СТАН” бєгстэй улсуудад нийтлэг зовлон олон буйн сонгодог жишээ бол цаг хугацааны баримжаа огт байхгvй, олон шатлалт хvнд суртал, vзмэрчдийн мэргэ тєлгийн хvч, шашны мухар сvсэг, хоцрогдол зэргийг тоочивч баршгvй. Мэдээлэл, технологийн эрин зуунд зайлшгvй гээх ёстой vндэсний ба шашны єдий тєдий ёс заншил жаягууд нь хєєрхий эднийг бvрэн гинжилжээ.

Гурав. МОНГОЛ ДАХЬ “БУТАН, АФГАНИСТАН”

Миний vзсэн дуулсан дээрх сонинтой Монголын єнєєгийн амьдралыг шууд холбох нь ёс зvйд хэр нийцэх бол. Гэвч уншигчдын дургvйцлийг тєрvvлэн, тєрvvлэн тэгж холбохоос єєр аргагvй мэт. Ердєє арваадхан улстай дипломат харилцаатай Бутан, 140 улстай дипломат харилцаатай Монгол хоё- рын хооронд тооны асар их ялгаа буй. Манай гадаад харилцаа хєгжин є хєгжинє гэхэд оргилдоо хvрсэн нь лав. Гэвч тэр нь Монголын дотоодын амьдралд, нийгмийн ухамсарт нєлєєлсєн нь бутануудаас тэгтлээ хол ахисан уу даа. Монголын элит ба дээд хэсгийнхнийг энд жишээлээг vй, гэвч тvvнээс доод бvслvvрт буй дундчууд, ядуус, хєдєєгийн иргэдийг авч vзвэл бутан, пакистан, афгануудаас ялгарах нь юу л бол. Улс эх орон нь тусгаар тогтнолоо эргvvлж олоод 90 жил болж байдаг, дэлхийн талыг эзэлж явсан євєг дээдэс бvхий баялаг тvvхтэй Монголыг єнєєдєр ядуурал, хоцрогдол, нийгмийн харанхуй ухамсар нь уруудуулсаар нэг мэдэхнээ Бутан, Балба, Афган шиг болгож мэдэхээр. Ердєє ганцхан жишээ. Дундговь аймаг vлийн цагаан оготнодоо бvчvvлээд зуд турхан, ган зєвхєн тэрнээс л болж байна гэнэ. Буруутныг олж илрvvлээд оготны дvрс зурагтаар харуулж байна. Оготноо устгаж аль хэмээн малчид нь сумын тєвийн хийдийн лам нарт єргєл барьц єгсєєр модоо барих дээр тулж дээ. Цаадуул нь vлийн цагаан оготно vхvvлдэг мэргэн ном уншдаг юм байх. Сvсэг бишрэл ба тэнэглэл хоёрын дунд бас зааг баймаарсан. Ганц аймгаар жишээлж буй боловч энэ бол єнєєгийн Монголын тvгээмэл vзэгдэл шvv дээ. Бас нэгэн гашуун жишээ. “Есдvгээр Богд“ хэмээн єєртєє пайз наасан нэгэн залины хєрєнгє 1999 онд Монгол орныг умруулах шахав. Хєдєєгvvр єргєл барьц цуглуулан манаргаж явсан тэр тvвд євгєн хєдєєгийн олон хvний сэтгэлийн зvvд байсан гэнэ. “Амьд явсны хэрэг бvтлээ, одоо vхсэн ч яахав” гэж нэгэн малчин ярьж байх нь “UBS” зурагтаар гарч байна. “Богдтойгоо” уулзаж адис энэ тэрийг авсан олон хvн єдийд баяжиж хєлжиж дууссан байх, эвсэл насан мєнхийн хутгийг олсон ч байж магадгvй. Тvвд, Бутан, Ладакхд буй нэгэн гутамшигт жишээ гэнэт санаанд оров. Энд хулхины Богдыг єдєр шєнєгvй хvлээж, олон хvнд хvлээлт нь vхэл рvv нь залгачихаар оргиод байж, тэгвэл тэнд арван цагаан буяныхаа замаар орж буй нь тэр гээд 7-10 хоног єдєр шєнєгvй сунаж мєргєсєєр хvрээ ордог мєргєлчдийн цуваа гэж бий. Энэ бол нэг ёсондоо шашны нэрийн дор сvсэгтнийг тамлаж буй хэлбэр. Эсвэл “Рамадан” сар эхэлмэгц лалынхан vvрийн гэгээнээс vдшийн бvрий хvртэл хэлэн дээрээ нойтон юм тавьж болохгvй жишээ бий. Шvлсээ ч залгиж болохгvй, зєвхєн шєнє дунд нэг удаа идэж ууна, энэ бол сар гаран vргэлжлэх шашны тамлалт. Тэгээд тэрнээсээ сая сая хvн сэтгэлийн таашаал авахыг нь яана гээч. Манай бурхны шашны зан vйл, сvсэг бишрэл нь явж явж иймэрхvv мунхаг харанхуйн туйл рvv тvлхээд байх шиг. Тєв талбайн ємнєх цэцэрлэгт чулуу хаяж мэргэлэгч хар царайт хєєрхийсvvд нvднээ гэнэт буух шиг. Шашинд дєрлєгдсєн тэрхvv монголчуудыг би хэлж байна л даа. Шашныг єєлєхєє болиод соёлжсон жишээ хайя. Соёлын гавьяат хэмээх нэгэн ахмад “Мялаалгын хэдхэн vг” хэмээн бичихдээ, зусардах тэнэглэхийн алин болохыг ялгаж єгсєнгvй. Бичиж буй сэдэвтээ хэт их шингэж орчихоод тэрхэн vедээ ухаанаа алдчихсан юм уу гэж тєсєєлєгдєхєєр. Хvн тєрєлхтєн vvсэхдээ л зусардал бялдуучлал дагуулсан, оюун ухаантай хvн адгууснаас ялгарч буйг илтгэх нэг хэмжvvр бол яах аргагvй энэ мєн. Гэхдээ тэрхvv гавьяатынх шиг зусрын нялуун vгээр засаг тєрєє, Ерєнхий сайдаа, тєр засгийнхаа гадаад бодлогыг нь нэлэнх vйд нь пад харлуулчихаж бас болохгvй баймаарсан. Долигоноход бас дээшээ хязгаар байх учиртай.

Дєрєв. МОНГОЛД ХЭДЭН “МОНГОЛ” БИЙ ВЭ?

Нэг цул vндэстэн хэмээн єєрсдийг єє хэт vнэлээд, vндэсний аюулг vй байдал нь vvнээсээ болоод бат бэх оршиж байгаа мэт ойлголт тvгээмэл байдаг. Би vvнтэй санал нийлэмг vй байна. “Монгол” хэмээх нэг цул vндэстэндээ асуудал байгаа бус биднийг ойртуулан холбож буй ард- чилал, зах зээлийг баримжаалсан ирээдvй, эрх зvйт тєр байгаа учраас бид оршин байна гэсэн хэний ч мэдээж юм энд нуршихаа азнаад, улс vндэстнээ хоёр “хуваасан” тэрсл vv vгээ єчье. Нийгмийн буюу социал ялгарал гэж улс тєр судлалын нэр томъёо байх. 1990-ээд оноос Монголын нийгэмд социал ялгарал явагдсаар оргилдоо хvрсэн ба ер нь шилжилтийн vедээ яваа гэх Монгол мэтийн посткоммунист орнуудад бvхэлдээ ингэж ялгагджээ. 1990 оноос ємнє Монголд “ажилчин анги”, “хоршооллосон мал- чин ард”, “хєдєлмєрийн сэхээтэн” гэсэн хоёр анги, нэг давхарга зэрэгцэн оршиж материал, техникийн бааз байгуулж байж. Тэгвэл эдvгээ эдгээр анги давхаргууд сонгодог буюу уламжлалт утгаараа оршин байхаа нэгэнт больж, аль ангид хэн байхыг ємч баялаг, тvvнийг бvтээхэд Таны оролцоо, Таны нийгэмд эзлэх байр суурь тань Таныг тодорхойлдог болжээ. “Ємч” гэдэгт би эд хєрєнгє хогшлыг нэрлээг vй оюуны ємч ч бас орно. Тэгэхээр шинэ нийгмийн баялаг бvтээлцэхэд оролцсон хувь хэмжээ, оролцоогоороо Монгол орон яг хоёр хуваагдчихаад тэр нь цаашаа улам гvнзгийрч байгаа тухай ярьж байна л даа. Єнєєдєр Монголд сайн сайхан амьдарч яваа хvмvvс нийгэмдээ vнэмлэхvй олонхи болоогvй ч энэ эгнээнийхэн ямагт тэлж байгаад бид баяртай байдаг. Японд хvн амын 95 гаруй хувь ийм ангиас бvрддэг бол Энэтхэгт ядуус, гуйлгачид 30 хувьд хvрчихээд Засгийн газрынхаа толгойн євчин болжээ. Бидний байгуулахаар зорин тэмvvлж буй нийгэм бол капитализм, єєрєєр хэлбэл, хvрэх цэг маань єнєєгийн Японых шиг “баян дундчуудын” нийгэм гэдэг утгаар ярьж байна. Тэгвэл Энэтхэг шиг ядуус, гуйлгачдадаа идэгдчихгvйн тулд бид одоо яах ёстой вэ. Энэ асуултын хариу болгож би Монголоо хоёр “хуваачихаад” байгаа хэрэг. Анги давхаргын алинд ч vл багтах нийгмийн бvлэг 90-ээд оны социал ялгарлаар Монголд бий болсон ба тэд ардчиллын буянаар эрх чєлєєтэй сэлгvvцэн буй, тэгэхдээ нийгмийн баялагт юу ч эс бvтээнэ. Социализмын vеийн албадлагын боловсролыг (4, 8,10 жилийн боловсрол) тэд хvртээгvй, хvртсэн байлаа ч “чулуу болгоогvй”, нэгэнтээ боловсролг vй бол мэргэжилгvй (амьдралын дєргvй) гэсэн vг, мэргэжилгvй бол тэнцэх ажил vгvй, ажилгvй бол хэвийн тєвшин амьдралгvй. Энэ бол тэдний амьдралын тойрог нь, жам хууль нь. Тэдний “ажил” гэвээс гуйлга, тvvлэг (хог ухах), хулгай луйвар, биеэ vнэлэх, ял эдлэх, эцэст нь хорвоог орхих. Энд зарим нь бvр мэргэжил болох дээрээ тулжээ. Эднээс хvмvvжлээ гэхэд хамгийн сайндаа наймаа хийж чадна. Харин эд бол гайгvй сайн сvсэгтнvvд бараг бvгдээрээ тул лам нарыг тэжээхэд нэмэр болдог байх. Ийм зуйгуул тэнэмэл анги зєвхєн монголчуудаасаа бvрдэж Монголдоо нэгэнт бий болоод хvн амын хэдэн хувьд (дэндvv их гэдэг нь л ойлгомжтой) хvрснийг бvv мэд. Эд бол улсын доторхи вант улс, гашуунаар хэлбэл Монголын доторхи нэгэн Монгол бєлгєє. Монголд тєсєв мєнгє муу байгаа тухай vе vеийн Засгийн газар улиглан ярих авч тєсвийнхєє хэд хичнээн хувийг юунд зарчихаад буй тухайд эргэж бодох цаг болсон мэт. “Євєлжилт”, цалин, тэтгэвэр, тэтгэмжээсээ илvvтэй хvчний байгууллагуудад, тухайлбал цагдаа, шvvх, прокурор, шоронгуудад тєсвийн хичнээн хувь явдаг тооцоо бий юv. Єєрєєр хэлбэл, нийгмээ аюулгvй байлгахын тулд зарцуулж буй тєсвийн ихэнхийг дээр нэр зааж буй “Монголын доторхи монголчууд” цєлмєж дуусч буй тухайд би ярьж байна. Тэнэмэл гэх хvvхдvvдэд улсын тєсєв, олон улсын тєслvvд хичнээн саяар нь зарлавч бодитой vр дvн хаана байна вэ. Архичидтай явуулсан, явуулж буй олон арван жилийн тэмцэлд тєр, засаг хамаг хvчээ барж, vндсэндээ ялагдчихаад сууж байна. Їvнд мєнгєн тооцоо эрхбиш байж таараа.

Тав. СЭХЭЭРЭЛД ХYРЭХ ГАНЦХАН ГАРЦ

Эдvгээ Монголын нийгэм, эдийн засгийн реформын явцад (vр дvнд, эсвэл уршгаар гэе) социал ялгарал хvчтэй явагдаж, ангиуд тєрєл арилжин бие биедээ шингэж буй тухайд дээр дурдсан. Гэхдээ дээшээ доошоо хязгаар бий, дээд хязгаарт оргил гэж vгvй. Ухаандаа манай єнєєгийн нийгэм бол улс тєрийн ямар ч хvчнээс vл хамааран капитализмын гэрэлт ирээдvй єєд яваа ба одоохондоо зэрлэг капитализмын хєндvvр зовиурыг туулж байна. Манай тєр, засгаас барууныг баримжаалсан зах зээлийн бодлого явуулж буй тохиолдолд єнєєдєртєє “баян нь хэт баяжиж, ядуу нь улам хоосрох” нийгмийн жам хууль vйлчилнэ. Харин “ядуу” гэдэг рvv нэмж олон хvн ардыг оруулчихгvй байх нь єнєєгийн бодлого ба тvvнийг “нийгмийн хамгаалал” гэж нийтээрээ ойлгож байх шиг. Гэхдээ “нийгмийн хамгаалал” нь “нийгмийн баялгийн хуримтлалаар” дамжин хэрэгжинэ гэсэн хууль буйг тэр бvр мэддэггvй. “Хуримтлал” бий болгохын тулд хvн бvр бvтээгч байж, бvтээснээрээ хэрэглэгчийн хувь дойлыг хvртэх ёстой. Їvнийг барууны нийгэмд “шударга ёсон” хэмээн ойлгодог.
Гэтэл энэ ойлголтыг сєргvvлсэн мэт социалист нийгмээ хэт санагалзсан, єнгєрсєн vе рvvгээ ухарч мєрєєдсєн суртлыг хийсээр байгаа нь эмзэг хэсгийг улам эмзэглvvлж, ядуу байгааг нь зєвтгєн, нийгмийн зєрчлийг хурцатгадаг. Нэгэнтээ бид зовиуртай vедээ байгаа ч бас ирээдvй маань тийм ч холгvй. Яагаад гэвэл 20 сая хvн ардын тухай бус засч болох 2,5 сая хvний тухай бєгєєд энэ цєєхєн хvн ам дотроо нєгєєх люмпен ангийн эзлэх жин сэтгэл євдєх хэмжээнд тулж очсон тухай би эвлvvлэн бичлээ. Эднийг зєнд нь хаяад мєхлийг нь хvлээж суух, нийгмээс шууд шахаж тусгаарлах, эсвэл Энэтхэгийн тvvхэн балагт жишээг дууриан улсын тєсвийг эдэнд гарздаж засч авахаар хий цаг алдах гэсэн гурван хувилбараас єєр хувилбар олон улсын практикт байхгvй гэнэ. Тэгэхээр бидэнд гурваас нэг л сонголт байж таарах бєгєєд хоёрыг нэгэн зэрэг сонгож чадахгvй. Энэтхэгийн жишгээс vзэхэд гуйлгачин ядуусаас єєдєлж дээшлээд дээд анги руу орчихсон нь бараг vгvй бєгєєд сайндаа ч баян айлын зарц, хєдєєд фермерийн туслах ажилчин болсон нь дээдийн дээд гэнэ. Засах, засрах тухайд ямар ч найдвар байхг vйн жишээ. Бид одоо сонголтоо ил тод шууд, зоригтой хийхгvй бол vе vеийн засгийн газрууд ямагт дарамтын дор байх болж байна. Люмпен пролетари, янхан, хар тамхичид, архичид, оюуны хомсдолтой хvмvvстэй ажилласан нацист Германы туршлагыг зєв гэх хvн манайд нэлээд байдгийг би мэдэх боловч тэдний арга барагдсаных гэхээс тэд нацист болчихсон хэрэг биш байх. “Дээр vеийн єндєр шаардлага” гэдэг шиг “Дээр vеийн Сvхбаатарын сургууль” гэгчийг байгуулж тэнэмэл хvvхдvvд охидыг хvчээр элсvvлэн “суворов чууд” бий болгож, яваандаа арми цагдаагаа сэлбэх тухайд ємнєх УИХ дээр гарч байсан санал олон хvнд гэрэл авчирсныг би бас санаж байна. Эднээр хєдєлмєрийн колони (хэрэв vг нь хатуудвал отряд гэе) байгуулж, “Мянганы зам” руу албадан гаргах буюу газар тариалан эрхлvvлж, албадлага урамшууллыг хослуулах тухай ч ярьдаг хvн манайд олон бий. Барууны ихэнх орны жишгээр иймэрхvv зуйгуул хvмvvст оюуны орон зай бvv эзлvvлье, хэвлэл мэдээллээр тэдний тухай ганц vг ган хийх хэрэгг vй, шашин эдэн дээр дєрєєлєх тухайд хязгаарлая, єєрєєр хэлбэл, тэднийг нийгмийн тооцооноос, магадгvй хvн амын тооцооноос хасах тухайд туршлага болмоор зvйл бий. Барууны томхон хотуудад ийм хvмvvст зориулсан тусгай хороолол байх агаад тэндхийн горьтгоос гарвал хуулийн цээрлэл vзvvлдэг практик бас бий. Хотоо цэвэрлэх арга чарга хайгаад буй бол эднээс эхэлж, юуны ємнє захууд ба дулааны шугам сvлжээний хонгилуудыг цэвэрлэж нийгмээсээ бvрмєсєн шахъя. Энэ талаар vндэсний зєвшилц єлд хvрч, эдний эсрэг дайралтыг улс тєрийн ямар ч нам хамгаалахааргvй болгох хэрэгтэй. Энэ сонголтыг би гэгээрэл сэхээрэлд хvрэх цорын ганц гарц хэмээв.

2001. XII.20. № 303 (877) Зууны Мэдээ