нvvр хуудас | танилцуулга | зорилго | дvрэм | бидний тухай | vйл ажиллагаа | e-mail
эдийн засаг
статистик
хууль, эрх
санхvv
маркетинг

 

 

Гишvvдийн болон олон тvмний
санал бодлоос...

 

Халуун Сэрvvн, Баян Хоосон (Отгочулуу)

Дэлхий дээр байгаль цаг уурын олон бvс бvслvvр байдаг. Ерєнхийд нь умардын сэрvvн, ємнєдийн халуун бvс гэж хувааж vздэг. Ер нь хvн амьдарч болох бvх газар нэг бол хойд мєсєн далай шиг хvйтэн эсвэл африкийн саунна шиг халуун эсвэл Монгол шиг холимог уур амьсгалтай байх нь гарцаагvй.

МАРКСИЙН ОНОЛЫН ГАЖУУДСАН ХУВИЛБАР БУЮУ МОНГОЛЫН СОЦИАЛИЗМ. (гишvvдийн санал бодол: Ууганбаатар, Долгорсvрэн, Энхбаяр)

монгол улс 70 жил социализмийн тогоонд чанагдахдаа юу хожив, юу алдав. єєр ямар замаар замнаж болох байв. Yр дагавар, хор хєнєєл, Лениний социалист дэлхий байгуулах мєрєєдлийн хамгийн шилдэг жишээнvvдийн нэг болсон [магадгvй цор ганц] миний эх орны 70 жил туулж єнгєрvvлсэн энэ урт замын талаар

"Эдийн засагч"...? (гишvvдийн санал бодол, зєвлємжvvд)

Учир нь би эдийн засгийн мэргэжлээр сурч байгаа нэртэй боловч чухам юу болохоо ч мэдэхгvй яваа хvн. Эдийн засагч гэж хэн бэ? Би цаашид сургуулиа тєгсєєд яг юу болох хийгээд хаана ямар мээстэнд ажилах чадвартай болох вэ?

Хамтран ажиллаж сурцгаая. (Єлзийболд, Колумбиа, МО)

Бие биенээ сонсож, хэн хэнийхээ удирдлаганд ажиллаж сурах. Би таний нэгэн адилаар хvнээр даргалуулахыг хvсдэггvй. Гэхдээ энэ єєрт маань хэр хэрэгтэй билээ, бусдад хэр хэрэгтэй билээ гээд бодохоор салах ёстой муу чанаруудын нэг яах аргагvй мєн юм.

Юуг хэн судлах вэ? (Єлзийболд, Колумбиа, МО)

Онол практикийн гvн мэдлэг байхгvй ч Оросод єнгєрєєсєн дєрвєн жил, энд ирснээс хойш 2 жилийн хугацаанд багагvй сонссон сэдвvvдийн нэг нь "Ерєнхийлэгч юу хийдэг вэ?" гэсэн сэдэв байлаа.

Мoнгoл улс бaян уу? . (Отголт. Аврора. ИЛ. АНУ)

Oдoo мaл нийгэмчлэx, гaдны xvнд мaшин меxaнизмд ямaр ч тaтвaр нooгдyyлaxгvй тaлaaр яриж бaiнa. дaрaa нь нэг журмaaр нядлax мaлын тooг xязгaaрлaaд гaнц идэж бaiсaн мaxaa yрдaaс зєєж эxэлнэ. Энд тэндэxийн xэнд ч xэрэггvй тємєр мoнгoл руу aвчрaaд дaaж дaвaxгvй vнэ xэлээд л бoлoo. Тvvнийг миний бидний vр xvvxэд, aч гyч нaр тєлєx бoлнo дoo.

Монголын эдийн засаг - database. (Отголт. Аврора. ИЛ. АНУ)

Би єєрєє 1990 оноос эхлэн vйлдвэрлэл болон Засгийн Газрын хэрэгжvvлэгч Агентлагт ажиллаж байсны хувьд санаа оноогоо хэлэхэд манайд тэр database огт байхгvй гэж хэлж болно. 1991 оноос хойш Статистикийн газар мэдээллээ авч чадахаа больсон.

Монголын эдийн засаг илvv хvчтэй либералчилагдах хэрэгтэй байна.
(Д. Цэрэнбат. Их Британи)

Єєрийн цуглуулсан хэдэн тоон дээрээ жаахан "тоглож" саяхан нэг шинжилгээ хийж vзлээ. эконометриксийн урт хугацааны хамаарлыг тооцдог аргууд Монголын дата дээр тохирохгvй байсан учир ердийн регресс, ауторегрессийн аргуудаар туршиж нэгэн vр дvнд хvрээд хартал ОУВС-ийн Стенли У. Блеикийн тооцсон Western production function-д тулгуурлаж гаргасан vр дvнтэй тун ойролцоо хариу vзvvлж байх юм.

Шинэ нєхцєл байдал гэдэг нь? (Л. Mєнхбат. Сєvл)

Шинэ нєхцєл байдал гэдэг маань юу вэ? Єєрєєр хэлбэл бид бараагvй зах зээлтэй болчихоод байна. Худалдан авагчид, худалдагчид энэ зах зээл рvv зvглэх ямар ч сонирхол алга. Хєрєнгийн зах зээлийн Монгол практик XX зуунтай хамт ард хоцорчээ. Тиймээс бид шинэ зууны шинэ зах зээлийг эхлvvлэх цаг ирсэн юм шиг

ТVVХ - ТУРШИЛТ (Амарзаяа. Токио)

Мэйжийн ємнєх Япончуудын тухай гадаадынхан "Эд (Япончууд) хэзээ ч амжилтад хvрэхгvй. Байгалиас заясан баялаг, нутаг дэвсгэрийнх нь газарзvйн онцлог хамгийн гол нь тэдний єєрсдийгєє ихэд бодсон биеэ тоосон байдал нь хэзээ ч тэднийг баян болгохгvй" гэх юмуу "Баруунд тогтсон ёс суртахууны хэм хэмжээ энд огт утгагvй бєгєєд эд єєрсдєє бvдvvлэг байдал, авилгал руугаа тэмvvлцгээдэг" гэх зэргээр бичиж байсан байх юм. Бидний тухай зарим гадныхны бичиж байсантай гайхмаар адилхан байгаа биз.

Биотехнологи - хєгжлийн тvлхvvр (Ганзориг. USA) [статус: клубд элсээгvй байгаа]

Монголын хувьд мал аж ахуй гэдэг суурь аж ахуйдаа тvшиглэн био-хими, эм зvйн чиглэлийг дэлхийн тvвшинд гаргатал хєгжvvлж биологийн гаралтай эрдэс, хvнсний бvтээгдэхvvн, гоо сайхны материал зэргийг vйлдвэрлэж болох юм шиг санагдаж байна. ...Харин биологийнх бол хамаагvй урт хугацаатай бєгєєд, дэлхий даяар химийн гаралтай бодисоор хvнсний болон эм тариагаа хийхээс татгалзаж, аль болох байгалийн гаралтай бvтээгдэхvvнийг авах хандлагатай болсон нь Монголд боломж олгож байна.

Хєрєнгийн зах зээл. (Л. Mєнхбат. Сєvл)

Хувьцаа шинээр гаргаж арилжаалахыг анхдагч зах зээл гэдэг. Гvйлгээнд гарсан vнэт цаасыг дахин худалдах буюу хоёрдогч зах зээл Монголд 1995 оны 8-р сард vйл ажиллагаагаа эхэлсэн. Yнэт цаасны зах зээл жинхэнэ утгаараа хєгжих эхлэл тавигдаж, гараа ч сайн байсан. 1996 оноос vнэт цаасны арилжаа идэвхжиж нийт хувьцааны зах зээлийн vнэ, арилжааны хэмжээ єдєр сараар єсч 1998 он хvртэл vргэлжилсэн. Энэ vе бол хєрєнгийн зах зээлийн оргил vе байлаа.

Нэрний утга учир. (Ганхуяг. Берлин)

Экономикс гэдэг бол нарийн яривал Эдийн Засаг биш шvv дээ...Экономикс гэдэг бол "Арвижуулах ухаан" нилээн цэвэр онолын vндэс суурьтай тодорхойлолт... Эдийн Засаг гэдэг маань "Wirtschaft" гэдэгтэй дvйцэх байх...Энэ нь нилээн прагматик шинжтэй тодорхойлолт юм. Мєн Бизнес гэдэг маань "Арилжаа наймаа" утгатай тєсєєтэй

Би яагаад "ЗЭЗ" клубд элсэв. (Амарзаяа. Токио)

Америкийг анх тусгаар улс болгон тунхаглаж байх vед Бэнжамин Франклин гэдэг нэгэн улс турч, эрдэмтэн, соён гэгээрvvлэгч амьдарч байжээ. Энэ хvн Их Британи улсаар (парламентаар) АНУ-гийн тусгаар тогтнолыг хvлээн зєвшєєрvvлэх элч болон томилогдож байснаас харвал хэр зэрэг нєлєє бvхий эрхэм байсан нь харагдах биз ээ. Тvvний бичсэн "Хувийн намтар" гэдэг жижигхээн номыг уншиж байхад шинэ залуу нэгдсэн улсад яг л манайхтай ижилхэн бэрхшээлvvд тохиолдож байжээ.

Нэрний талаар. (Жагдагдорж. Калифорни)

Хуучин vеийнхэн, хєгшин хvн шинэлэг арга барилаар ажиллаж болохгvй, залуу сэтгэлгээтэй байхгvй гэсэн ямар зvй тогтол байгаа юм бэ? Нас ахисан ч гэлээ ємнє vзсэн, хуримтлуулсан туршлага дээрээ vндэслээд шинийг олж харж эрэлхийлсэний vр дvнд шинэ арга барилтай, залуу сэтгэлгээтэй байж болохгvй гэсэн ойлголт байна уу?

Олимп Монголд болох уу? (Бадрал. Римини. Итали)

Олимп анх vvссэн Грек улсад 2004 онд дахин олимпийн тоглолт явагдах гээд Грек даяар тєдийгvй 4 сая гаран хvнтэй аварга том Афин хот байшин барилга, авто зам, метро гээд их бvтээн байгуулалтын ажлууд бужигнаж байна.

Хаана мєнгє хэрэгтэй вэ? (Эрдэнэбилэг. Улаанбаатар)

Эцэст нь "Business Cycle"-г гольдролд нь оруулснаар засгийн газар бvр ч илvv хожих бололцоотой гэж бодогдож байна. Yйлдвэрvvд ашигтай ажилласнаар татвар тєлєлт ч нэмэгдэнэ, шинээр хєрєнгє оруулалт хийгдэнэ, технологи ч сайжрна. Ер нь "ёроолгvй саванд "мєнгє" хийснээс ёроолыг нь бєглєх" арга хэмжээг цаг тухайд нь авч байвал эдийн засагт илvv єсєлт гарах байх гэж бодох юм.

Хариулт (Даланзад)

Банкны систем эрvvл бус байна. Yvнээс болоод банкаар дамждаггvй бэлэн мєнгєний эргэлт манай санхvvд ноёлж байна. Монголд мєнгє хэрэгтэй юу? Хэрэгтэй. Гэхдээ инфляци vvсгэдэг, тєв банкнаас хийгдэх бэлэн мєнгєний нийлvvлтээр энэ хэрэгцээг хангах нь осолтой, ирээдvйгvй.

буцах 

 

Convertor | архив | линк | гишvvдийн vг | хэлэлцvvлэг | сэтгэгдэл | шинээрnew

2001-2002 © "Залуу эдийн засагч" клуб.